Бэлгийн харьцааны үед тулгарч болох 5 асуудал

2019-02-18, 14:30
11,010

Сэтгэлд ханамжтай бэлгийн харьцаанд орох бас тийм ч амар зүйл биш. Хосуудын хоорондын ойлголцол хэр байхаас шалтгаалаад биеийн онцлог гээд тоочоод байвал асуудал их байдаг. Тэр бүгдийг даван туулсны эцэст л хосууд бүрэн таашаал мэдэрч чадна. Иймд хамгийн их тулгардаг 5 асуудлыг доор дурдъя.

Бэлгийн харьцааны үед тулгарч болох 5 асуудал

1 Хачин дуугарах

Чангаар орилох, гийнах эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэйн эрхтэнд агшилт өгдөг тул эрэгтэйн эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд бэлгийн харьцаанд орж эхэлсэн цагаас л тааламжтай нь apгагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Гэхдээ зарим эмэгтэйчүүд тааламжтай гэхээс илүү этгээд дуу гаргах нь байдаг энэ үед эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл шууд буурдаг юм. Мэдээж хэрэг инээх юм уу, уйлах зэрэг үйлдэл зарим хүмүүс үзүүлдэг нь мэдээж хэнд ч таалагддаггүй. Тийм учраас аль болох өөрийгөө хянаж дуугарч байхыг зөвлөж байна. 

Хачин дуугарах

2 Гэнэтийн гэмтэл

Мэдээж хэрэг бид бэлгийн харьцааны үед бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг. Гэхдээ заримдаа алдаа гаргаж хана, орны хөл, эсвэл ширээ зэрэг зүйлсийг мөргөх юм уу, биеийн аль нэг хэсгээ цохих тохиолдол бий. Эсвэл зүгээр л шөрмөс татах нь байж болох асуудал. Ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд эргэн тойрноо сайн хянаж, аль болох тухтай орчныг сонгоорой. 

Гэнэтийн гэмтэл

3 Янз бүрийн шаардлагууд

Байнга нэг байрлалаар бэлгийн харьцаанд ороход эрэгтэй байтугай эмэгтэй хүн ч залхдаг. Гэхдээ байнга шинэ байрлал, ер бусын хөдөлгөөн шаардан "Доошоо хар, дээшээ хар, хөлөө ингэ, тэг.." гээд байх нь эмэгтэйчүүдэд бас л нэгийг бодогдуулдаг. Ийм харилцааны үед эмэгтэй хүн доошоо орсон мэт сэтгэгдэлтэй болж, сайхан зүйл мэдрэхгүй байх нь элбэг.

Янз бүрийн шаардлагууд

4 Эрэгтэй хүн хурдан тавих

Хэрвээ хамтрагч нь бараг л хорин секундийн дотор бүхнийг амжуулчихдаг бол эмэгтэйчүүдэд гомдолтой санагддаг гэнэ. Хэрвээ ийм түргэн зуурын бэлгийн харьцаанд анх удаа юм уу, нэг удаа тохиолдож байгаа бол ч яах вэ. Эмэгтэй хүн энэ үед “За яах вэ, дараагийн удаа илүү удаан гоё болох байхаа” гэж тайвширдаг. Гэтэл ийм зүйл давтагдсаар байх юм бол эмэгтэйчүүд “Амиа бодсон амьтан, зөвхөн өөрийгөө л болгодог, хажуудах хүндээ таашаал мэдрүүлэхийг хүсдэггүй” гэсэн дүгнэлт гарган гоморхдог байна.

Эрэгтэй хүн хурдан тавих

5 Хэт их ярих

Бэлгийн харьцааны оршил хэсэг болон өрнөл хэсэг дээр хэт их яриа өдөх нь тийм ч оновчтой шийдвэр биш ажээ. Ингэснээр хайртыгаа залхааж, дур хүслийг нь бууруулдаг байна. Тэр тусмаа өрнөл хэсэг дээр ярих нь утгагүй зүйл бөгөөд харин үүний оронд түүний сэрлийг өдөөсөн халуухан үгсийг хэлж, дотор нь нуугдаж буй араатныг сэрээгээрэй. 

Хэт их ярих

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()