Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас...

Өөрийгөө хамгийн хэрцгий, харгис хүн хэмээн тодорхойлсон цуврал алуурчин Тед Банди нь 1974-1978 оны хооронд 30 эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөжээ. Тэрбээр ийнхүү харгис аллагууд үйлдсэнээр хууль сахиулах байгууллагынхантай олон жил муур, хулгана болж “тоглосон” юм. Гэвч эцэст нь баригдаж, цаазлуулсан. Гэсэн хэдий ч тэр одоо хүртэл мартагдаагүй ба уулзаж байсан хүмүүсийнхээ сэтгэлд хэзээ ч мартагдашгүй айдас үлдээн оджээ. Тэгвэл түүнтэй бодит амьдрал дээр тулгарч байсан 10 хүний жихүүдэс төрүүлэм аймшигт дурсамжийг хүргэе.

Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хүмүүсийн жихүүдэс хүрэм дурсамжаас...
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Санди Холт

Санди Холт нь Вашингтоны Такома мужид төрж өссөн ба хүүхэд насаа өөрийн ах болон ахынхаа хамгийн сайн найз болох Тед Банди-тай тоглож өнгөрөөжээ. Санди-гийн санаж буйгаар Тед Банди хүүхэд байхын л маш харгис, хэрцгий зан авиртай байжээ. Тэрбээр бусдыг айлгах маш дуртай байсан ба хөршүүдийнхээ гадаах моддын дунд хавх хийж тавьснаас нэг охины өрөөсөн хөл нь хүнд гэмтэж байжээ. Санди “Энэ бол түүний гэмт хэргийн ердөө эхлэл нь байсан. Тэр яваандаа улам олон эмэгтэйг, илүү хэрцгийгээр хөнөөсөн” гэжээ.

Санди Холт

2 Анн Рулэ (Ann Rule)

Зохиолч Анн Рулэ бол Тед Банди-гийн хамтрагч байсан юм. Тэд амиа хорлолтын тусламжийн утасны төвд ээлжээр ажилладаг байжээ. Тэрбээр өөрийн бичсэн нэгэн номондоо “Би Тед Банди-д шууд л татагдсан. Хэрвээ би залуухан, ганц бие бас хүүхдүүд маань арай том байсан бол, тэр миний төгс эрэгтэй болох байсан” гэж бичиж байжээ. Үүнээс хэдэн жилийн дараа Тед Банди-гийн хэрэг илэрч, шүүх хурал нь болжээ. Тэрбээр эхлээд өөрийн аргаар эмэгтэйчүүдийн итгэлийг олж аваад, дараа нь яг л мал нядалж байгаа мэт хөнөөдөг байжээ.

Анн Рулэ (Ann Rule)

3 Карол Даронч (Carol DaRonch)

1974 онд Тед Банди цагдаагийн ажилтнуудыг мэхэлж, хохирогчдыг төөрөгдүүлж чаджээ. Тухайн үед өсвөр насны охин байсан Карол Дарончид Тед Банди-тай дэлгүүрт таарсан тэр өдөр ой ухаанаас нь хэзээ ч гарахааргүй аймшигт өдөр болж үлджээ.

Карол-ыг дэлгүүрт явж байхад Тед ирж, цагдаагийн тэмдэг үзүүлэн, өөрийгөө цагдаа гэж итгүүлээд, “Таны машин эвдэрсэн тул, цуг явж гэмт хэрэгтнийг олох хэрэгтэй байна” хэмээн зогсоол руу дагуулж явжээ. Тэрбээр явж байгаад гэнэт Карол-ын гарыг шүүрэн авч, нэг гарынх нь бугуйг гавласан байна. Карол хожим “Би амьдралдаа хэзээ ч тийм их айж байгаагүй. Тэр үед би дотроо бурхан минь надад юу тохиолдсоныг аав, ээж минь хэзээ ч мэдэхгүй дээ” л гэж бодсон хэмээн ярьжээ.

Бусад хохирогчдоос ялгаатай нь Карол Даронч Банди-тай тэмцэж, амьд мултарч чадсан юм. Тэрбээр хүнд хэцүү цуврал алуурчныг устгахад тусалсан гол гэрчүүдийн нэг байв.

Карол Даронч (Carol DaRonch)

4 Рхонда Стапли (Rhonda Stapley)

1974 оны 10-р сарын 2-нд Тед Банди 16 настай охины амийг хөнөөжээ. Үүнээс долоо хоногийн дараа дахин аллага үйлдэхээр оролдсон байна.

Өсвөр насны охин Рхонда Стапли гэр лүүгээ харихаар алхаж байтал Тед Волксвагений машинтай ирж зогсон, гэрт чинь хүргэж өгье гэжээ. Рхонда ч зөвшөөрч машинд нь суусан байна. Гэтэл Тед гэнэт замаа өөрчлөн, хурдтай давхиж хажуу тийшээ харан, Рхонда-д ойртож, нүүр тулжээ. Энэ үед Рхонда түүнийг өөрийг нь үнсэх гэж байна гэж бодсон аж. Гэвч Тед түүний чихэнд “Би чамайг алах болно” гэж хэлээд хоолойг нь боожээ. Энэ үед Рхонда ухаан алдсан ба түүнийг сэргэхэд Банди машинаас ойролцоогоор 6 метрийн зайтай байсан байна. Рхонда үүнийг далимдуулан машинд байсан алуурчны зэвсгүүдийг цуглуулж аваад зугтжээ. Стапли зугтаж яваад гол руу унасан ба голын урсгалаар алуурчнаас холдож, улмаар амь аврагджээ.

Рхонда Стапли (Rhonda Stapley)

5 Дебби Харри (Debbie Harry)

Тед Банди-гийн гараас мултарч чадсан бас нэгэн эмэгтэй бол Дебби Харри юм. Тэрбээр “Би шөнийн 2, 3 цагийн үеэр нэг хотхоны хажуугаар явж байтал, нэг машин ирж зогсоод, гэртээ хүргүүлэхийг санал болгосон. Би ч зөвшөөрч машинд нь суутал, намайг дөнгөж суув уу, үгүй юу машиныхаа цонхыг хаахаар, дээшлүүлж эхэлсэн. Би хаалганы доод тал руу хартал тэнд ямар ч бариул байгаагүй. Машины дотор талыг тэр чигт нь хуулчихсан байсан. Үүнийг хараад миний нурууны үс босчих шиг л болсон. Тэгээд би гараа цонхоор гаргаж, хаалгыг гаднаас нь тайлсан. Би энэ бүхнийг нэг л мэдэхэд хийчихсэн байсан. Тэр машинаа эргүүлж, намайг зогсоохыг оролдсон ч, энэ нь харин ч надад машинаас гарахад тусалсан. Би тэр үед зугтаад, дараа нь түүнийг мэдээгээр гарч байхад нь харсан” гэж ярьжээ.

Харри хожим түүнийг мөн л Волксвагений машинтай байсан гэж батлан хэлсэн ба хаалга нь дотроо бариулгүй, мөн алсан хүмүүсээ нуухын тулд суудлаа авсан байсан гэж мэдүүлсэн байна.

Дебби Харри (Debbie Harry)

6 Мэрилиннэ Чино (Marylynne Chino)

Мэрилиннэ Чино бол Тед Банди-гийн найз бүсгүй байсан Элизабет Клоппфер-ийн хамгийн дотны найз юм. Гэвч Чино бүр анхнаасаа л хамгийн сайн найзынхаа найз залууд дургүй байв. 1969 онд, Чино Вашингтоны Ситтлэ дэх нэгэн уушийн газарт анх удаа Банди-г харжээ. Түүнийг очиход Банди найз Элизабет руу нь хүйтэн, жихүүдэс төрөм харцаар ширтэж байжээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Тэр өдөр одоо хүртэл санаанаас минь гардаггүй. Намайг очиход Банди шар айраг шимингээ аймшигтай хүйтэн харцаар найз руу маань харж байсан. Түүний царай одоо ч тод санагддаг” гэжээ.

Элизабет нэгэн өдөр Чино руу залгаад Банди-гийн машинаас эмэгтэй дотуур хувцас гэх мэт хачин жигтэй зүйлс олсноо хэлжээ. Мөн хэрвээ үүнийг өөр хүнд хэлбэл толгойг чинь тасална шүү гэж заналхийлсныг ч хэлсэн байна. Хожим нь Элизабет нотолгоог олж илрүүлэхэд Чино түүнийг цагдаад мэдэгдэхийг ятгаж чаджээ.

Мэрилиннэ Чино (Marylynne Chino)

7 Элизабет Клоппфер (Elizabeth Kloeppfer)

Элизабет Тед Бандитай 6 жил амрагийн холбоотой байжээ. Үүний эцэст 1974 онд тэрбээр Банди-гийн сэжигтэй үйлдлүүдийн талаар цагдаад мэдэгдсэн байна. Энэ үед Элизабет мэдүүлэг өгөхдөө “Тед шөнийн ихэнх хугацаанд гараад алга болчихдог. Би түүнийг хаачсаныг нь ч мэддэггүй. Тэгээд үүрээр гэртээ ирээд өдөржин унтдаг. Нэг өдөр би түүний хүн алдаг багаж, хэрэгслүүдийг нь олсон. Олс, хогийн уут, гав, тор зэрэг зүйлс байсан” хэмээн мэдүүлжээ. Харин үүнийг Банди өөрийгөө хамгаалахын тулд авч явдаг багаж, хэрэгсэл хэмээн мэдүүлсэн ч, хожим шүүхэд өөрийнх нь эсрэг нотлох баримт болгон ашиглажээ.

Элизабет Клоппфер (Elizabeth Kloeppfer)

8 Жон Хэнри (John Henry Bowne)

Тед Банди-гийн өмгөөлөгч байсан Жон Хенри 1975 онд түүнтэй анх уулзахдаа л муу хүн гэдгийг нь мэдэрчээ. Тэрбээр хэлэхдээ “Би хуулийн байгууллагад ажилласан 40 жилийн хугацаанд хэзээ ч түүн шиг хүнтэй таарч байгаагүй. Тэр хэдийгээр маш итгэж болох хүн мэт аашилж байсан ч, зальтай, шударга бус хүн гэдэг нь цаанаа л мэдэгдэж байсан” гэжээ. Мөн Банди түүнд “Чи яагаад миний өмгөөлөгч болсон бэ гэвэл чи бид хоёр дэндүү адилхан” гэж хэлж байжээ. Хэнри үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй ба бид адилхан биш,  би түүний найз ч биш хэмээн хэлсэн байна.

Жон Хэнри (John Henry Bowne)

9 Роберт Кепел (Robert Keppel)

1984 онд буюу Банди-гийн цаазын ялыг гүйцэтгэхээс таван жилийн өмнө  мөрдөгч  Роберт Кепел Ногоон голын алуурчин гэгдэх эрүүгийн гэмт хэрэгтний зураглал хийхээр ажиллаж байжээ. Энэ үед Банди өөрийн хэрхэн ажилладаг талаар ярьж сэдэл өгөхөөр санал болгосон байна. Кепел ч зөвшөөрч цуврал алуурчид хэрхэн сэдэл авч, хэрхэн ажилладаг талаар Банди-тай бүтэн цагийн турш ярилцжээ. Тэдний ярилцлага үр дүнгээ өгч, мөрдөгч Ногоон голын алуурчин гэгддэг Гари Ридгвэе-ийг (Gary Ridgway) Тед Банди-гийн тусламжтайгаар амжилттай барьж чадсан байна.

Роберт Кепел (Robert Keppel)

10 Билл Хагмайер (Bill Hagmaier)

Тед Банди-гийн цаазын ялыг гүйцэтгэхээс өмнө FBI Холбооны мөрдөх товчооны гишүүн Билл Хагмайер түүнтэй 200 гаруй цагийг хамт өнгөрөөжээ. Энэ нь Хагмайер-т цуврал алуурчны оюун санаанд гүнзгий нэвтрэн орж, тэднийг ойлгох боломжийг олгожээ.

Хожим нь Хагмайер хэлэхдээ “Банди сүүлчийн өдрөө намайг өөрийнхөө хамгийн сайн найзаа гээд гар барьсан. Гэвч тэр гар бол олон эмэгтэйн толгойг тасалсан гар шүү дээ. Би яахаа ч мэдээгүй. Мөн тэр надад хохирогчдыг хэрхэн хөнөөсөн, тэдний биеийг яаж зэрэмдэглэсэн талаараа ярьсан. Гэвч би хохирогчдын ар гэрийг хүндэтгэх үүднээс үүнийг хэлэхгүй. Цухас дурдахад, тэр бидний төсөөлснөөс ч илүү аймшигтай зүйлийг хийсэн” гэж хэлжээ.

Эрүүгийн гэмт хэрэгтэн Тед Банди 1989 оны 1-р сарын 24-нд, 42 настайдаа Флорида мужийн шоронд, цахилгаан сандал дээр сууж цаазлуулсан юм.

Билл Хагмайер (Bill Hagmaier)

13
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()