Хялбар аргаар амтат шоколадтай брауни хийж сурцгаая!

Арааны шүлс асгаруулам шоколадны амттай хөөсөн жигнэмэгийг санагдуулам амттанг хялбархан аргаар хэдхэн минутын дотор хиймээр байна уу? Бид та бүхэндээ амттанд дуртай хүн бүрийн хорхойг хөдөлгөсөн шоколадтай брауни хийх жорыг хүргэж байна.

Хялбар аргаар амтат шоколадтай брауни хийж сурцгаая!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Орц, найрлага:

  • 450 грамм хар шоколад;
  • 400 грамм элсэн чихэр (бор элсэн чихэр илүү тохиромжтой);
  • 170 грамм цөцгийн тос;
  • 1 аяга гурил;
  • 30-50 мл хар кофе;
  • 6 өндөг;
  • Хагас цайны халбага давс;
  • Хагас цайны халбага ваниль.

Орц, найрлага:

2 Хийх арга

  1. Эхлээд шоколадаа хуваана. Зүгээр л гараараа хугалаад дараа нь хутгаар сайн жижиглэ. Гэхдээ заавал нунтаг болгох гэсний хэрэггүй.
  2. Шоколадаа хайлуулцгаая. Эхлээд шоколад хайлуулах савныхаа ёроолыг ургамлын тосоор сайтар тослоно. Дараа нь шоколадтай саваа буцалж буй усан дээр тавиарай. Ингэхдээ шоколадтай саваа усанд хүргэж болохгүй. Шоколадыг буцалж буй усны халуун ууранд хайлуулснаар савандаа наалдахгүй байх давуу талтай юм. Хайлж байгаа шоколадаа байн байн хутгахаа мартуузай. 
  3. Бүх өндгөө хагалж элсэн чихрийн хамт хутгаарай. Дараа нь давс ба ванилаа нэмж хийгээд дахин хутгана. Хэрэв та хэдийн холимогоо хангалттай сайн холигдсон гэж бодож байгаа бол аажмаар хайлуулсан шоколад дээрээ нэмээрэй. Эцэст нь бүгдийг нь модон халбагаар задартал нь хутгана.
  4. Дараа нь кофе юм. Зүгээр л зуурмаг дээрээ хийхэд л болно. Эцэст нь гурилаа бага багаар хийж зуурмаг болтол нь хутгаарай. 
  5. Шоколадтай зуурмагаа хүссэн хэвэндээ оруулж 180 хэмийн халуунтай зууханд 20 минутын турш жигнэнэ.
  6. Ингээд л боллоо. Бэлэн болсон брауни-г халуун, хүйтэн, гадаа, гэрт гээд хаана ч идсэн болно.

Хийх арга

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()