ХХ зууны дарангуйлагчдын хамгийн ухаангүй үйлдлүүд

Дарангуйлагчдыг хүн бүр араатан хэмээн нэрлэж, дотроо харааж зүхдэг. Гэхдээ тэд ч уйлж, шаналж, инээж наргидаг, өөрсдийн гэсэн сонирхолтой жирийн л хүн хүн шүү дээ. Дарангуйлагчдын хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн улс төрийн хатуу бодлогыг хэн бүхэн мэдэх ч тэдний этгээд зан араншинг тэр бүр мэдэхгүй. Бид тэдгээр дарангуйлагчдын хувийн зан чанарыг илтгэх сонирхол татахуйц зарим үйлдлүүдийг нь танилцуулж байна.

ХХ зууны дарангуйлагчдын хамгийн ухаангүй үйлдлүүд

1 Каддафи нь Кондолиза Раисыг хүсдэг

Умард Африкийн Лив-ийн ерөнхийлөгч Муаммар Каддафи нь Жорж Бушийг ард түмэнтэй хамт эдлэхийг хүсдэгээ нуудаггүй байсан ч Кондолиза Раис-ыг илүү их хүсэмжилдэг байжээ.

Каддафи Америкийн Төрийн нарийн бичгийн дарга бүсгүйг “Миний хайрт Африк бүсгүй”, “Миний Африк гүнж” гэж нэрлэдэг байсан гэнэ. 2007 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Оиза, Лиза, Лиаз, Би түүнд маш их хайртай. Тэр бол Африк гаралтай хар хүүхэн учраас би түүгээр бахархаж, түүнийг шагшиж байна” гэжээ.

Кондолиза Раис 2008 онд Лив-д дипломат айлчлалаар очиход түүний хамгаалалтад бүхэл бүтэн цэргийн салаа гарган өгч байжээ. Жамахар-ын удирдагч “Африкийн хар эмэгтэй”-д дурласан сэтгэлээ орхиж чадалгүй төрөл бүрийн бэлэг илгээдэг байв. Гэхдээ тэр нь эрдэнийн шигтгээтэй бөгж биш, түүний дэлхийн улс орнуудын тэргүүнүүдтэй авахуулсан зураг, Кондолиза Раис-д зориулж Лив-ийн хөгжмийн зохиолчийн бичсэн “Цагаан ордон дахь хар цэцэг” гэдэг дууны бичлэг байжээ. Бэлэг дурсгалын нийт үнэ нь 212,225 ам.доллар үнэтэй.

Түүнийг огцруулж, хөнөөсний дараа гэрээс нь Кондолиза-гийн зураг бүхий цомог олжээ. Африкчууд Кондолиза-г сармагчинтай адилхан гэдэг байсан ч Каддафи-д үзэсгэлэнтэй санагддаг байсан юм .

Каддафи нь Кондолиза Раисыг хүсдэг

2 Сталин нүцгэн эрчүүдийн зурагт дуртай

5 жилийнхээ хийх ажлыг 4 жилд амжуулах гэж хүн амынхаа талыг нь шоронд хийж олон хүмүүсийг хорих лагерьт илгээж байсан удирдагч түүнээс өөр үгүй биз ээ. Сталин уран зурагт их дуртай байжээ. Алдартай зураачдын нүцгэн эрчүүдийн зургуудыг их шохоорхдог байснаас гадна өөрөө ч зурах дуртай байв. Түүний Суриков, Иванов, Серов-ын зургуудын зарим дээр нь “Гар хангалга хийхийн оронд ажилла”, "Нүцгэн бөгсөөрөө чулуун дээр битгий суу" "Комсомолд элсэж, ажилчны факультетад сур”, “Залууст дотуур өмд хуваарил" И. Сталин...” гэж бичсэн гар бичээсүүд байдаг. Тэдгээр зургууд Сталин-д өөрийнх нь буудаж хөнөөсөн намын нөхдийг нь санагдуулдаг байж. Нэг зураг дээр Сталин Коминтернийн ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн товчооны нэрт зүтгэлтэн Карл Радек-ийг дурсан “Хонгор үст Радек минь салхи сөрж гамшиг тариагүй бол чи минь амьд л байх байсан даа. И.Сталин” гэж бичсэн бол Сосо-гийн нүцгэн баримлыг Михаил Калининтай зүйрлүүлэн “Михаил Иванич, чи ямар туранхай юм бэ. Гар хангалга чинь ажил биш, албан ажлаа хий. Ананизм ажил биш, марксизм бол ажил. Хе хе. И.Сталин” гэж бичиж үлдээж байжээ.

Сталин нүцгэн эрчүүдийн зурагт дуртай

3 Хувцаснаасаа ч айдаг Чаушеску

Румын-ы дарангуйлагч Чуашеску-тай хүмүүс хэрхэн харьцах учраа олдоггүй байжээ. Тэрбээр хэзээ намайг огцруулж, эхнэртэй минь хамт алах бол гэсэн мөнхийн айдас дунд амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Үнэхээр ч 1989 онд тэр үйл явдал болсон юм.

Чаушеску хувцас, эд хэрэглэлийг минь хордуулсан байхвий хэмээн айж ямар ч хувцсыг нэг өмсөөд л шатаадаг байсан гэдэг.

Түүний ажилтнууд костюм, гутлыг нь 365 хоногоор нөөцөлж,  тусгай уутанд хийн хадгалдаг байсан бол аяллаар явахдаа хүнсээ зэвсэглэсэн харуул хамгаалалттай хөргөгчинд хийж авч явдаг байжээ.

Тэрбээр АНУ-д айлчлах үедээ зочид буудлын өрөөг нь бүрэн ариутгаж, халдваргүйжүүлээд цагаан хэрэгслийг нь Румын-ээс авчирснаар сольж өчүүхэн төдий чимээ гарахад л дуугарах дохиолол тавьж байсан гэдэг.

Хувцаснаасаа ч айдаг Чаушеску

4 Шве хэрхэн нийслэлээ нүүлгэв

Жинхэнэ адгийн амьтан өөрийн увайгүй үйлдлээсээ болж нуугдахаас өөр аргагүй байдаг биз. Мьянмар-ын цэргийн дарангуйлагч Тан Шве нуугдахын тулд улсынхаа нийслэлийг ширэнгэн ойн гүнд нүүлгэхэд  хүрч байжээ.

2005 оны 11-р сарын 6-нд өглөөний 06 цаг 37 минутанд албан өрөөний тавилга, техник ачсан уртаас урт цуваа ширэнгэн ойн хэцүү бэрх замаар шинэ нийслэл болох Нейпьидо руу хөдөлж байсан гэдэг.

Ширэнгэн ойд ямар ч гэрэл цахилгаан, усан хангамж байхгүй байсан ч тэр нь Шве-д асуудал биш байлаа. Олон хүмүүс Шве-г хуучин нийслэл Рангун-ыг усанд автах учраас нүүлгэсэн гэж бодсон ч угтаа тийм биш байжээ. Тэрбээр олон хүнтэй, том хотоос жийрхэж байсан юм. Үүнээс гадна Мьянмарын бүх зурхайч түүнийг хотоос гарч явахгүй бол огцорно гэж хэлж, хотоос гарах хамгийн таатай цагийг (секундтэй нь хүртэл) зааж өгчээ. 

Цаг хугацаа өнгөрч ширэнгэн ойн Нейпьидо нь хот шиг болж эхэлсэн ч олон сая хүмүүс халуунд, нэг дор шамбааралдан амьдрахад маш тухгүй байжээ.

Шве хэрхэн нийслэлээ нүүлгэв

5 Зимбабве-ийн махчин удирдагч

Роберт Мугабе нь 1987-2017 он хүртэл Зимбабве улсыг удирдаж байсан. Гэхдээ бусдад яг л 1000 жил төрийн эрхэнд байсан юм шиг санагддаг. Тэрбээр хамгийн ядуу улсын харгис хэрцгий удирдагч гэдгээрээ алдаршсан нэгэн. Дэлхийн бусад орны удирдагчид түүнтэй нөхөрлөхийг хүсдэггүй байжээ. Тиймээс ч тэр үү, түүний ганц найз нь өөр шиг нь дарангуйлагч нэгэн байсан. Зимбабве улсын эдийн засаг Посейдоныг санагдуулам байжээ. Ямар ч мөнгө, түншлэл, харилцаа холбоо байхгүй, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, мөнгөн тэмдэгтийнх нь ханш нэг их наядаар унаж байв. Мугабе өөрийн ганц найз  Умард Солонгосын ерөнхийлөгчид анааш, тахь, 18 сартай зааны тугал бэлэглэж  байв. Ким Жон Ил талархаж байсан ч эхээсээ салсан нялх амьтад бүгд удалгүй үхжээ.  Роберт Мугабе-г багад нь заан гэмтээж байсан учир тэрбээр амьтдад их хэрцгий ханддаг байв. Өөрийн 91 насныхаа төрсөн өдрөөр зааны мах идэж байсан ч удаатай. Зимбабве улсад ямар ч мөнгө байхгүй учир Мугабе амьтдыг мөнгөн тэмдэгтээр орлуулан ашигладаг байсан. 1980-аад онд Умард Солонгос руу хоёр хирс илгээсэн нь хэдхэн сарын дараа үхэж, удалгүй дахин хоёр хирсийг Югославын удирдагч Слободан Милошевичэд илгээсэн нь  мөн л үхжээ. Хятадад цэргийн өрөө дарах гэж 35 заан, 8 арслан 12 чононцор, нэг анааш илгээж байсан. Хятадууд ч Мугабегаас илүүг авч чадахгүйгээ мэдэж хүлээн зөвшөөрсөн юм.

Зимбабве-ийн махчин удирдагч

6 Нуувчин дахь Энвер Ходжа

Зүүн Европын жижигхэн орон Албани улсыг Сталины утсан хүүхэлдэй болох Энвер Ходжа удирдаж эхэлснээс тус улсын хөгжил эмх замбараагаа алдаж эхэлсэн юм.

Энвер Ходжа дарангуйлал тогтоож хачин гэмээр олон хориг гаргаж байлаа. Тэр бүү хэл сахал тавихыг ч хориглож байв. Тэрбээр 40 жил засаг барихдаа дөрвөн хүний нэгд ноогдохоор 600 мянган жижиг хорогдох байруудыг барьсан. Югослав, Итали магадгүй Англи, Америк, Орос гэх мэт улсуудаас хэзээ мөдгүй дайралт ирнэ гэсэн суртал ухуулгыг өдөр бүр нэвтрүүлдэг байснаас гадна тэрхүү дайны үеэр иргэд хорогдох байранд орж амьд үлдэнэ гэж итгүүлдэг байжээ.

Ходжа барууны шоу, кинонуудыг гаргахыг хориглож Албаничууд дэлхийн ар бөгсөнд амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Тэдний үздэг байсан ганц кино нь ноён Питкин-ий тоглосон Английн Норман Уиздомын хошин кино байсан. Тэрбээр Питкин-ийг Албани-ийн үндэсний баатар ч гэж зарлаж байсан удаатай бөгөөд 1990-ээд онд Уиздом албан ёсоор Тиранд айлчлахад түүнийг хаан шиг хүндэтгэн хүлээж авч байжээ.

Нуувчин дахь Энвер Ходжа

9
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()