Залуу хүний хийхэд тохиромжгүй 8 зүйл

Бидэнд нас ахихын хамтаар цуг ирдэг хэд хэдэн зүйлс байдаг бөгөөд үүнд буурал үс, туршлага, ухаан, мөнгө гэх мэт цөөнгүй юмс багтана. Гэхдээ залуухан залууд тохирохгүй, овор, нас, маяг нэмэх зүйлс энэ дэлхийд зөндөө байдаг. Залуу нас гэдэгт 35-аас доош насны эрчүүд багтана гэдгийг санаарай. Ингээд залуу насандаа хийх шаардлагагүй зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.Та энэхүү нийтлэлийг уншаад өөртөө дүгнэлт хийж, өөрчлөгдөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Залуу хүний хийхэд тохиромжгүй 8 зүйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан эдлэл зүүх

Яг л цыган мэт алтан эдлэлийг зүүх хэрэггүй. Хэдийгээр та их мөнгөтэй байсан ч үүнийгээ гайхуулах шаардлагагүй. Нэгдүгээрт, энэ нь бусдад тийм ч сайхан харагдахгүй, хоёрдугаарт, танд ч төдийлөн зохихгүй. Ганц, хоёр алтан эдлэл хэрэглэж болно л доо, гэхдээ  хэтрүүлэн зүүсэн тохиолдолд хэн ч таныг хараад "Ямар сайхан залуу вэ" гэж уулга алдахгүй. 

Алтан эдлэл зүүх

2 Үнэртэй усны сонголтонд анхаарал хандуулдаггүй

Хэрвээ та шууданч эсвэл саяхан сургуулиа төгссөн оюутан бол кино од мэт үнэртэх шаардлагагүй. Яг таны насанд тохирсон олон төрлийн үнэртэй ус байдаг бөгөөд тэдгээр үнэртнээс сонгосон нь зүгээр. Хамгийн гол нь усанд орох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Усанд орохгүйгээр та хичнээн их үнэртэй ус цацсан ч сайхан үнэртэхгүй. Усанд ороод дезодорант хөнгөн цацаад, харин дараа нь гэрээсээ гарахаасаа өмнө бага зэрэг үнэртэй ус цацахад л хангалттай. 

Үнэртэй усны сонголтонд анхаарал хандуулдаггүй

3 Хэт том автомашин худалдаж авах

Та заавал том автомашин худалдан авч өөрийнхөө мөнгөтэйг илэрхийлэх шаардлагагүй. Боломжийн үнэтэй, загварлаг суудлын тэрэг худалдаж авахад л болно шүү дээ. Хэдийгээр хотоос гадуур унах том унаа хэрэгтэй байдаг ч аварга том машинаас залуухан залуу гарч ирэх нь утгагүй харагддаг. Гэхдээ сонголтыг та л хийнэ.

Хэт том автомашин худалдаж авах

4 Амьдралаас аз жаргалыг мэдрэхгүй байх

Энэ нь анх таарсан эмэгтэйтэйгээ шууд гэрлэж, гэр бүл зохиох хэрэггүй гэсэн үг. Ялангуяа хэрвээ чи хангалттай их мөнгөтэй бол ирээдүйд чамайг сонирхох бүсгүйчүүд зөндөө байх болно. Залуу нас гэдэг хөгширсөн хойноо дурсах зүйлтэй байхад зориулагдсан нандин цаг хугацаа байдаг. Хэрвээ та 20,21 настайдаа хүнтэй сууж, аав болсон бол хөгширсөн хойноо 10 жилийнхээ амьдралыг л дурсаж ярих болов уу. 

Амьдралаас аз жаргалыг мэдрэхгүй байх

5 Дургүй ажлаа хийх

Мэдээж залуу насанд мөнгө хэрэгтэй. Тиймээс ч залуус дажгүй цалинтай гэсэн шалтгаанаар өөрийн дургүй ажлыг хийдэг. Дургүй ажил хийх үед хүнд ахиж, дэвших ямар ч боломж байдаггүй. Харин энэ хооронд үеийнхэн тань өөрийн мэргэжлийн дагуу сонирхсон ажлаа хийж, албан тушаал ахиж байх ч магадлалтай. Тиймээс та дургүй ажлаа битгий хийгээрэй. 

Дургүй ажлаа хийх

6 Эцэг, эхээ мартах

Зөвхөн төрсөн өдөр нь болох үед, эсвэл тэднийг өвчтэй гэж сонссоныхоо дараа л та аав, ээждээ анхаарал хандуулж байна уу. Эцэг, эх маань хэзээ нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлэх тул тэдэн рүү долоо хоногт нэг удаа залгаж биеийнх нь байдлыг асууж, сонин сайхныг нь сонсож болно шүү дээ. Магадгүй таныг завгүй байх зуур тэд утас чагнаж, таныг залгахыг хүлээж байгаа ч юм  бил үү. 

Эцэг, эхээ мартах

7 Өдөр, шөнөгүй тоглоом тоглох

Заримдаа тоглоом тоглох нь таны тархийг амрааж, тайвшрахал тусалдаг. Харамсалтай нь орчин үед тоглоомонд донтох өвчин нэлээд их гарах болсон бөгөөд энэ нь яг л хар тамхи шиг нөлөөлдөг. Тиймээс ирээдүйгээ бодож байвал ямар ч төрлийн тоглоомонд донтохгүй байх хэрэгтэй.

Өдөр, шөнөгүй тоглоом тоглох

8 Шүдээ цэвэрлэхгүй байх

Шүдээ өдөрт 2 биш юмаа гэхэд нэг удаа заавал цэвэрлэх хэрэгтэй. Энэ нь дан ганц таны эрүүл мэндийг бодож өгч байгаа зөвлөгөө биш. Олон хүмүүс хайхрамжгүй байдлаасаа болж шүдний эмчилгээнд их хэмжээний мөнгийг зарлагаддаг гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна биеийн бусад хэсгийг ч угааж, цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.  

Шүдээ цэвэрлэхгүй байх

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()