Хамгийн түгээмэл тохиолддог хар дарсан зүүдний тайлал

Аймшгийн зүүд зүүдэлнэ гэдэг таны бие тавгүй, сэтгэл санаа дарамттай л байгаагийн л шинж. Байн байн ийм зүүд зүүдлээд байвал таны биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч байж болно. Багтраа өвчний эхэн үед та амьсгалж чадахгүй, хоолой боогдож  байгаагаар, толгойн өвчин эхэлж байхад тархиндаа гэмтэл авч байна гэж зүүдлэх жишээтэй. Бид танд муухай зүүд зүүдлэх нь ямар шалтгаантай байж болох, хэрхэн шийддэг талаарх сэтгэл судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

Хамгийн түгээмэл тохиолддог хар дарсан зүүдний тайлал
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Эцэс төгсгөлгүй зүйл

Төөрдөг байшин, хонгил, эх захгүй ойгоос гарч чадахгүй гацаад, яахаа мэдэхгүй байна гэж зүүдлэх нь ямар нэг түгшүүрийн дохиог илтгэж байдаг. Энэ нь та ямар нэг зүйлд шийдвэр гаргаж чадахгүй, төөрөлдөж байгааг зөгнөдөг. Ийм зүүд ойр ойрхон давтагдаад байвал таны таагүй байдал үргэлжилсээр байгаа ба эргэлзэж, тээнэгэлзэхээ больж өөрт тохиолдсон асуудалдаа шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм.

Эцэс төгсгөлгүй зүйл

2 Аллага

Ийм аймшигт зүүд нь бодит амьдрал дээрх хүчирхийлэлтэй холбоогүй байдаг. Энэ нь зүгээр л дүрэм журам зөрчсөн, түүнийг засаж залруулахад багагүй хүчин чармайлт хэрэгтэйг илэрхийлдэг. Та гэмт хэрэг үйлдэж байгаа эсэх гэмт хэрэгтнээс хэн нэгнийг аварч байгаа  зэрэг нь чухал биш. Энэ төрлийн зүүд таны далд мэдрэмжтэй холбоотой байдаг учир та сэтгэлийн дарамтаасаа ангижирч өөрийг алт болох тайван байлгах хэрэгтэй.

Аллага

3 Чухал үйл явдалд оролцохгүй өнгөрөх

Хурим, хүүхдийнхээ тэмдэглэлт баяр, ярилцлага гэх мэт маш чухал үйл ажиллагаанд оролцохгүй байна гэж зүүдлэх нь хүнд маш их харамсал төрүүлдэг. Энэ төрлийн зүүдийг  ихэвчлэн яаруу, сандруу хүмүүс зүүдэлдэг. Тийм хүмүүс хэн нэгнийг хүлээлгэхээс эмээж, алдаа гаргахаас айж байдаг. Тийм болохоор өөртөө ямар нэг бүтэлгүй явдал тохиолдохвий гэсэн айдас, түгшүүрээсээ салахыг хичээгээрэй.

Чухал үйл явдалд оролцохгүй өнгөрөх

4 Үхсэн хүмүүс

Бурхан болсон хайртай хүмүүсээ байн байн зүүдлээд байвал түүнийг өөд болсон гэдэг бодит байдалтай эвлэрч чадахгүй байна л гэсэн үг. Нөгөө талаар сэтгэл санаа тайван биш, ямар нэг юмнаас айж байгаа ч юм уу, эрүүл мэндийн хувьд таагүй байгаа хэрэг.

Харин саяхан өөд болсон танил хүнээ зүүдэлж байвал ямар нэг үйл явдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүйгээс чинь болж байна. Энэ нь хувийн ажил, амьдралтай холбоотой байж болно. Ер нь “Мориныхоо хойноос гашуудах” гэдэгтэй л адил хэрэг шүү дээ. Тийм учир та ирээдүйгээ бодож урагшаа тэмүүлж амьдрах хэрэгтэй..

Үхсэн хүмүүс

5 Хайртай хүндээ хаягдах

Хайрт чинь орхиод явах, салах, итгэл алдаж байна гэж зүүдлэх нь бодит амьдрал дээрх харилцаа тань тайван биш байгаатай холбоотой. Харин бүгд хэвийн байхад ийнхүү зүүдэлж байгаа бол таны хүнд итгэх итгэлгүй байдлаас болж байх магадлалтай. Хосдоо итгэдэггүй, онцгүй ханддаг чинь илэрч байна. Тэгэхээр таагүй бодлуудаасаа хагацаж өөрөө өөртөө итгэлтэй байгаарай.

Хайртай хүндээ хаягдах

6 Урхи, занга, шорон

Ямар нэг урхи,  шорон, эсвэл занганд орлоо гэж зүүдлэх нь нэг их айдас, түгшүүр дагуулах зүйл биш. Таны аюулаас зайлсхийх аргаа олохгүй байгаатай холбоотой байж болно. Сэтгэл зүйчид хүн бодит амьдрал дээр хэцүү нөхцөл байдлаас  гарах боломжгүй болсон үедээ ийм зүүд зүүдэлдэг гэж үздэг. Өөрийнхөө үзэл бодлоос зугтаж, хүсэл зорилгоо албаар өөрчилснөөрөө та занганаас гарч чадахгүй тул асуудлыг зөв шийдэх нь чухал юм.

Урхи, занга, шорон

7 Дуу гарахгүй байх

Ямар нэгэн аюул тулгараад хашхирах гэтэл дуу гарахгүй байгаа зүүд нь  ихэвчлэн нойрны саажилтын үед зүүдлэгддэг. Унтаж байх үед тархи, бие 2 зэрэг амарч чадахгүй, хагас ухаантай мэт болдог. Тэр үед бид зүүднээсээ сэрж чадахгүй бодит байдлыг давхар мэдэрдэг. Нойрны саажилт нь өвчин биш. Гэхдээ байнга зүүдлэгдээд байвал зарим нэг зөрчлийг илэрхийлж болох юм. Хүн бүр амьдралдаа ядахдаа нэг удаа ийм байдалд орж үзсэн байдаг.

Дуу гарахгүй байх

8 Шавж

Хүн өөрийгөө дутуу үнэлж, төөрөлдөх, гэм буруутайгаа мэдэрч сэтгэл зовинох, айдастай байх зэргээс болж шавж, хорхой зүүдэлдэг. Ялангуяа маш хорхой, шавж зүүдэлж байгаа тэр хэмжээгээрээ асуудалтай байна л гэсэн үг.

Шавж, хорхойтой зүүд заримдаа бодит байдлаас болох нь бий. Юу харж, мэдэрч байгаадаа анхаарал хандуулж, учир шалтгааныг нь тайлахыг хичээ. Бас та яг ямар хорхой шавж зүүдэлж байгаад анхаарлаа хандуулж, түүнтэй холбоотой ямар асуудал байгааг тунгаан бодоорой.

Шавж

9 Гэрт эмх замбараагүй зүйл болох юм уу, зочдынхоо өмнө ичгүүртэй байдалд орох

Хүн ихэвчлэн гэр, байшин зүүдэлдэг. Харин гэр оронд таагүй байдал үүсэж, ямар нэг сэтгэл дундуур үйл явдал тохиолдож, зочдынхоо өмнө ичгүүртэй байдалд орж байна гэж зүүдлэх нь та өөрийгөө ойлгож ухаарахгүй байгаагийн л илрэл юм. Эрүүл мэнд таагүй, сэтгэл санаа тогтворгүй, бусдын санаа бодлоос хамааралтай байна гэсэн үг.

Цэвэрлэгээ хийж байгаагаар зүүдлэх нь саад бэрхшээлээс ангижрахыг илтгэх бол ямар нэг зүйл хайж байвал өөрөө өөртөө дүгнэлт хийхийг илэрхийлж байна. Байшин эвдэрч, эсвэл хулгай орох зэрэг нь танд аюул тохиолдох юм уу, сэтгэл санааны дарамт, хувийн амьдралд чинь хэн нэгэн хөндлөнгөөс оролцохын ёр.

Муухай зүүд зүүдлэх нь хэт их идээд унтсан юм уу, кофе их уусан, хөндлөнгийн дуу чимээ зэрэгтэй холбоотой гэж сэтгэл зүйчид үздэг. Гэхдээ хүн өөрөө таагүй бүх зүйлээс холдож, тайван сайхан амарна гэдэгтээ итгэлтэй байх нь чухал юм шүү.

Гэрт эмх замбараагүй зүйл болох юм уу, зочдынхоо өмнө ичгүүртэй байдалд орох

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()