"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө

Карл Отто Лагерфе́льд бол Германы загвар зохион бүтээгч, гэрэл зурагчин, зохиолч бөгөөд тэрбээр дэлхий даяар өөрийн амьдралын туршлагаас хуваалцдаг байжээ. Карл 2019 оны 2 сарын 19-нд 85 насандаа таалал төгссөн юм. Ингээд агуу загвар зохион бүтээгч бидэнд ямар туршлагаасаа хуваалцсан талаар сонирхоцгооё.

"Chanel" брэндийн загвар зохион бүтээгч Карл Лагерфельдын өгсөн үнэт зөвлөгөө
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бүх өндгийг нэг саванд битгий хий

Карл загварын ертөнцийн хаан бөгөөд  1954 онд загвар зохион бүтээгчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд ялалт байгуулж, 1963 он гэхэд томоохон 4 газар загвар зохион бүтээгчээр ажиллаж байжээ. Тэдний нэг нь "Fendi" юм. 1979 онд Лагерфельд өөрийн нэртэй брендийг гаргаж, 1983 онд "Сhanel"-тай хамтарч ажилласан юм. Карл загварын байгууллага бүрийн онцлогт тохируулан загвар зохион бүтээдэг байжээ.

Загвар зохион бүтээхээс гадна өөрийн брендийн нэрээр төрөл бүрийн тоглоом, "Кока-Кола"-гийн шил зэргийг зохиож, Парисын нэгэн буудалд шоколадны өрөө хүртэл хийсэн байна. Энэ нь “Нэг зүйлд амжилт гаргасан ч дахин өөр зүйл хийхийг эрмэлзэх хэрэгтэй” гэсэн санаа юм.

Бүх өндгийг нэг саванд битгий хий

2 Ертөнцийг та өөрийнхөө нүдээр л харах болно

Карл загвар зохион бүтээгчээс гадна гэрэл зурагчин байсан бөгөөд ихэнхдээ сурталчилгааны зураг авалтаа өөрөө хийдэг байсан юм. Үүнээс гадна тэрбээр зохиолч, тавилга цуглуулагч, хувийн уран зургийн галерейтай, турах талаар бичсэн хамгийн олон борлуулалттай номны зохиолч гэдгээрээ түүхэнд үлджээ. Ингээд харахад Карл зохион бүтээх болон орлогын эх үүсвэртэй болох тал дээр сайн ажилладаг байсан бололтой.

Ертөнцийг та өөрийнхөө нүдээр л харах болно

3 Өөрийн хэв маягийг тодорхойл

Нарийн хар шил, цагаан үс, бариу пиджак, хар жийнс нь Карлыг тодорхойлох хэв маяг юм. Хүмүүс Лагерфельдийг гадуур явж байхад нь таньдаг байсан бөгөөд түүний хувцаслалт бараг л тусдаа нэг бренд болж чаджээ.

Гэхдээ заримдаа энэ нь нэлээд асуудлыг үүсгэж байсан гэнэ. Тэрбээр гадуур явахдаа заавал бие хамгаалагчтай явах хэрэгтэй болжээ. Учир нь түүний шүтэн бишрэгчид түүн  рүү дайрч, зураг авахуулах гэж яарцгааж байсан аж. “Би дэлхийн хаана ч тайван гадуур явж чаддаггүй. Өнөөдөр хүн бүр гэрэл зургийн камертай болсон учир заримдаа би хүүхдүүдийн зугаа ч болчихсон байдаг. Харин Японд хүүхнүүд нь миний өгзгөөс чимхдэг. Тэгээд л би тэдэнд хандаж: Би та нартай зургаа авахуулья. Оронд намайг битгий оролдооч гэдэг. Миний үеийн эрчүүдийн өгзгөөс чимхэж болохгүй шүү дээ” гэж хэлж байжээ.

Өөрийн хэв маягийг тодорхойл

4 Үргэлж суралцаж байх хэрэгтэй

Лагерфельдын аварга номын санд 3000 гаруй ном хадгалагддаг бөгөөд тэрбээр номонд маш их дуртай байсан учир өөрийн "Editions 7L" хэмээх номын үйлдвэрийг байгуулжээ. Уг үйлдвэр нь загвар, урлаг, хоолны жорын талаарх ном үйлдвэрлэдэг аж. Тэрбээр өглөөг загварын талаарх Англи, Герман, Франц хэл дээрх ном уншиж эхэлдэг байжээ. Үүнээс гадна МР3 худалдан авч сонгодог болон орчин үеийн хөгжим суулгаж сонсдог байсан.  Ойр дотны загвар зохион бүтээгч найзууд нь түүнийг үнэхээр боловсролтой нэгэн болохыг хэлдэг.

Үргэлж суралцаж байх хэрэгтэй

5 Дүрмийн дагуу тоглож байгаа ч учрыг нь олохгүй байх

1983 онд анх "Chanel"-д түүнийг ирэхэд үүсгэн байгуулагч нь нас барж, алдартай бренд нэлээд хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тэдний үйлчлүүлэгчдийн хувьд ч асуудал үүссэн юм. Харин Карл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж, тухайн үеийн залуусын дунд тренд болж байсан хөнгөн, чамин загварын хувцаснуудыг бүтээж эхэлжээ. 1991 оны намар Карл хүмүүсийн сонирхлыг даган хип-хоп хэв маягийн загвар зохион бүтээжээ. 1990 онд загварын тайзнаа алдарт моделиуд болох Линда Евангелиста, Хелена Кристенсен болон Кристи Тарлингтон нар мини банзал болон неон трико өмсөж, дээрээс нь олон алтан гинж зүүж алхсанаар загварын ертөнцөд шинэчлэл хийж "Chanel" дахин дэлхийн хамгийн алдартай, олны анхаарлыг татсан бренд болж чадсан юм.

Дүрмийн дагуу тоглож байгаа ч учрыг нь олохгүй байх

6 Залуучуудыг харж эрч хүчийг мэдэр

Карл насны талаар ярих дургүй байсан учир түүнийг ихэнхдээ өөрөөс нь дүү, залуучууд хүрээлдэг байсан. Ихэнх хугацаагаа өөрийн дуртай загвар өмсөгчид болох Батист Жиакобини болон Брэд Кроэнгийн хамтаар өнгөрүүлдэг байжээ. Мөн тэрбээр загварын ертөнцөд шинээр хөл тавьж буй загвар өмсөгчдөд тусалж өөрийн загварын даашинзыг бэлэглэж, "Chanel"-ийн нэрийн өмнөөс тайзнаа алхуулдаг байсан юм. Сүүлийн жилүүдэд  супер модель Синди Кроуфордын охин Кайя-тай илүү дотно байж,  Karl Lagerfeld хэмээх хамтарсан коллекцийг гаргасан. Ийнхүү залуучуудтай нийлэх нь түүнийг залуу сэтгэлгээтэй, үргэлж залуу байхад нь тусалж байжээ

Залуучуудыг харж эрч хүчийг мэдэр

7 Итгэлтэй хүмүүсийн хүрээллийг бий болго

Карлын эргэн тойронд зөвхөн загвар өмсөгчид, папараццичид төдийгүй түүний багийнхан байсан юм. Лагефельд нь хоёр байшинтай байсан бөгөөд нэг байранд нь өөрөө амьдарч, нөгөө байранд нь түүний үйлчлэгч, тогооч нар нь амьдарч байжээ. Карлын муур Шупетийг хүртэл өдөр, шөнө ээлжлэн 2 хүн харж, гадаад үзэмжинд анхаарал хандуулдаг байсан гэнэ. Үүнээс гадна тэд муурыг бүтэн өдрийн турш юу хийсэн талаар нь өдрийн тэмдэглэл хүртэл хөтөлдөг байжээ.

Тэрбээр ажил дээрээ ч шилдэг баг,  хамт олныг цуглуулж чадсан бөгөөд өөрийн баруун гар болох Виржини Виар Карл-тай хамт 30 жил ажилласан байна. Мөн түүний дотны найз Аманда Харлех загварын шоуны үеэр Карл-д их тусалдаг байжээ. Лагерфельд ажлын хамтрагч нартаа ихээхэн анхаарал хандуулдаг байсан ба түүний хувийн туслах Себастьян Жандо  20 жил Карл-тай ажиллаж, дараа нь Карл-ын байгууллагад загвар зохион бүтээгчээр ажиллах болжээ.

Итгэлтэй хүмүүсийн хүрээллийг бий болго

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()