Шүдний аппаратын талаар гажиг заслын мэргэжлийн эмч зөвлөж байна

Шүдний гажиг заслын эмч Анна Лаптева сүүлийн 8 жил энэ мэргэжлээр ажиллаж олон мянган хүнд тэгш сайхан шүд, сайхан инээмсэглэл бэлэглэж байгаа нэгэн. Тэрбээр “Надад шүдний аппаратгүйгээр шүдийг хэрхэн эмчлэх вэ” гэсэн асуулт байнга ирдэг гэжээ. Шүдний аппаратын талаар нийгэмд маш олон цуу яриа, анхааруулга, сэрэмжлүүлэг байдаг. Жишээлбэл, шүд гэмтээдэг, зүүчихсэн байхад их төвөгтэй гэх мэт. Тийм учраас би шүдний аппаратын талаар хүмүүсийн мэдэхийг хүсдэг хамгийн түгээмэл асуултуудад хариу өгөхөөр шийдлээ. Юу гэж зөвлөснийг та энэхүү нийтлэлээс уншаарай.

Шүдний аппаратын талаар гажиг заслын мэргэжлийн эмч зөвлөж байна
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдний аппаратыг зөвхөн доод шүдэндээ хийлгэж болох уу

Шүдний аппаратыг шүд гажсан, асуудалтай байгаа хэсэгтээ л хийлгэж болно. Гэхдээ энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд цаг хугацаа болон дэмий мөнгө үрэхээс цаашгүй. Учир нь хүний дээд, доод шүднүүд хоорондоо нягт холбоотой, нэг нэгдээ нөлөөлж байдаг.

Шүдний аппарат нь зөвхөн гажигтай шүдийг засах үүрэгтэй биш ба эрүүний хазах чиглэлийг өөрчилж зөв зуултанд оруулдаг. Тэгэхээр дээд, доод шүднүүд бүгд адил зөв байрлалтай байх нь чухал байдаг.

Шүд гажсан хэсэгтээ л аппарат зүүх нь бусад шүднүүдийн байрлалыг өөрчилж байдгаас гадна буцаад гажиж буруу байрлалтай болдог.

Зарим тохиолдолд шүдний аппаратыг хэсэгчлэн тавих нь үр дүнтэй  байдаг ч энэ нь таны хазалт хэр зөв байгаагаас хамаардаг юм. 

Шүдний аппаратыг зөвхөн доод шүдэндээ хийлгэж болох уу

2 Шүдний аппарат шүд гэмтээдэг үү?

Энэ бол худлаа. Шүдний аппарат шүдийг гэмтээхгүй ба ямар ч хортой нөлөөгүй.Аппараттай байх хугацаандаа л тогтмол эмчдээ үзүүлж байх хэрэгтэй байдаг. 

Энэ талаарх бусдыг төөрөлдүүлсэн яриануудаас иш татья.

Буруу ойлголт  1. Аппарат зүүхээр шүд гэмтдэг

Шүдний аппарат зүүж дуусаад салгуулж авсныхаа дараа та шүдээ гэмтээгүй байгааг анзаарах болно. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. Аппаратын завсраар хоол хүнсний үлдэгдэл наалдаж үлдсэн байх магадлалтай тул та шүдээ маш сайн угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. Хэрвээ та аппараттай байх хугацаандаа өөртөө хайнга хандаж, шүдээ арчилж, ариун цэвэр сахиж чадахгүй бол эмчилгээг зогсоож аппаратыг салгаж авахаас аргагүйд хүрдэг гэдгийг санаарай.

Буруу ойлголт 2. Шүдний аппаратыг авахад шүдний паалан унадаг

Энэ бол ёстой худал яриа. Шүдний аппаратыг авахад шүдний паалан яг л хэвээрээ байдаг. Аппаратыг тусгай цавуугаар бэхэлдэг учир салгахад цавууны хэсэг л шүдний гадаргуу дээр үлддэг. Энэ нь аажимдаа арилж, шүд улам өнгөлөг болдог.

Буруу ойлголт 3. Шүд ганхаж унадаг

Шүдний аппарат тавиулсны дараа шүд унадаг гэсэн яриа бий. Хэдийгээр эмчилгээний үеэр шүдний хөдөлгөөн ихэсдэг ч шүдний аппарат түүнийг хэвийн байрлалд нь оруулдаг юм. Шүдний аппаратыг авсны дараа шүдний бэхэлгээ, шөнийн цагаар зүүхэд зориулсан ялтсан бэхэлгээг хослуулан хэрэглэх хэрэгтэй. Тэдгээр нь ясны эд, холбоосыг бэхжүүлж шүдийг байрлалд нь бэхэлж тогтоодог. Бэхэлгээ зүүхгүй байвал шүд дахиад гажиж мэдэх тул эмчийн зааврыг нарийн дагаарай. 

Шүдний аппарат шүд гэмтээдэг үү?

3 Шүдний гажиг заслын сайн эмч хаанаас олох вэ?

Сайн эмч олохын тулд та шүдний эмч дээр дор хаяж 1,5-2 жил очсон байх шаардлагатай. Сайн эмчийг сонгоход танд анхаарах хэд хэдэн зүйлс бий. Үүнд: 

Хэрхэн үзлэг, оношлогоо хийж байгааг судлах. 

Нөхцөл байдлыг үнэлж буй байдал, эмчилгээний төлөвлөгөө, тооцоо, загвар гаргаж байгаа эсэх, амны хөндийн болон эрүүний рентген зураг авч байгааг анзаараарай. Зарим эмч дээрх бүхнийг судлалгүйгээр шууд аппарат зүүлгэдэг. Энэ нь маш буруу юм. 

Олон нийтийн сүлжээнд эмч нар танилцуулга дээрээ эмчилгээний дараах зургуудыг оруулсан байдаг. Түүнд итгэх нь өрөөсгөл юм. Учир нь зургуудын сэтгэгдэл дээр өөрсдөө талархал бичсэн байх тохиолдол бий. Хараат бус эх сурвалжуудад итгэж болох ч эерэг болон сөрөг хандлагууд нь захиалгаар бичигдсэн байж ч мэднэ. Ямар ч сайн эмнэлэгт ажилладаг байсан хүн бүрд л алдаа дутагдал байдаг гэдгийг мартаж болохгүй

Гэрчилгээ, дипломонд анхаарах

Эмч бүр л хуучин аргаар бус цаг үеэ даган ажилладаг гэж ярьдаг. Ийм болохоор та сүүлийн үеийн гэрчилгээнүүдийг харах хэрэгтэй.

Эмчийн ачааллыг хар. Эмч 10-15 минут тутамд хүн хүлээн авч байх юм бол үнэ хямд байлаа ч ийм бага цагт эмч сэтгэлээрээ ажиллаж амжихгүй нь ойлгомжтой.

Шүдний гажиг заслын сайн эмч хаанаас олох вэ?

4 Шүдний аппарат зүүхэд насны хязгаар байдаг уу?

Шүд гажих явдал аль ч насанд тохиолдож болно. Тэгэхээр насны хязгаар байхгүй. 15, 30, 45 гээд аль ч насанд шүдийг гажгийг засах шаардлага гарсан бол  аппарат зүүж болно. Насанд хүрэгсдийн хувьд  зуултыг засахад нэлээд төвөгтэй байдаг учир удаан хугацаанд  эмчилгээ хийлгэдэг. 

Шүд гажих нь шүдний өвчлөлөөс гадна буруу хазалтаас болдог. Ийм үед шүдэнд ирэх ачаалал өөр өөр болж шүдний ясны бүрхэвч эдийг гэмтээдэг. Шүдний аппарат нь зөвхөн шүдийг тэгшилж жигд гоё сайхан харагдуулахаас гадна  шүдийг удаан хугацаанд эрүүл, бат бэх болгох зориулалттай байдаг.

Шүдний аппарат зүүхэд насны хязгаар байдаг уу?

5 Шүдний аппарат зүүхээр хоолны дэглэм барих хэрэгтэй гэдэг. Энэ үнэн үү?

Олон хүн харагдах байдал болон үнэ ханшнаас нь айж шүдний аппарат зүүхээсээ татгалздаг. Хоолны дэглэмд өөрчлөлт орж дуртай хоол, амттанаа идэх чадахгүй болохвий гэж эмээх ч хүн бий. 

Мэдээж шүдний аппарат суурилуулсан бол  дэглэм барих л болно. Хатаасан талх, самар, хатуу ногоо, жимс зэргийг хориглох хэрэгтэй. Бас хатуу, зөөлөн чихэр, боргоцой,  эрдэнэ шиш, шагшуурга, чипс, бохь зэргийг тэвчих хэрэгтэй. Учир нь наалдамхай хүнс нь шүдний аппаратны завсраар сойз хүрэхгүй газруудад үлдэж, бактери үүсгэдэг.

Үүнээс гадна хэрэв танд шаазан аппарат суурилуулсан бол өнгө оруулсан ундаа, кофе, дарс, хурц өнгийн жимс зэргээс татгалзах ёстой.

Эдгээр бүтээгдэхүүн нь  ихэвчлэн хортой байдаг тул  хорилоо гээд таны бие организмд нэг их өөрчлөлт гарахгүй. Харин ч гоо сайхан, эрүүл мэндэд тань тустай.

Шүдний аппарат зүүхээр хоолны дэглэм барих хэрэгтэй гэдэг. Энэ үнэн үү?

6 Шүдний аппаратаар шүд эмчилж болох уу?

Мэдээж болно. Шаардлагатай бол шүдний аппаратыг авч байгаад өвчтэй шүдийг чинь эмчлээд дараа нь суурилуулж болно. Ер нь эмчилгээгээ үр дүнтэй байлгахын тулд амны хөндийн эрүүл ахуйг заавал сахих л болно.

Шүдний аппаратаар шүд эмчилж болох уу?

7 Зөв зуулт нь зөвхөн гоо сайхантай холбоотой биш. Зөв хазахгүй бол юу болох вэ?

Буруу хазалт нь гоо зүйн энгийн алдаа биш, эрүүл мэнд, бие организмд хортой байдаг. Буруу хазсанаас шүдний паалан гэмтэж, шүд сулран үрэвсдэг. Аажимдаа шүд цоороход хүргэж цаашлаад өөр өвчнүүдийн эх үүсвэр болдгоос гадна нүүрний хэв алдагдахад ч хүргэж мэднэ.  Шүдний бэхэлгээ суларч эрүү урагшлан шаймий болох, шүдээ хавирдаг болж хоол хүнсээ бүрэн зажилж чадахгүй болж ч магадгүй. Ийм тохиолдолд эрүү нүүрний мэс засал хийлгэдэг. Буруу хазах нь зөвхөн өөрөөс шалтгаалдаг зүйл биш. Нуруу нугасны зарим гэмтлээс шалтгаалах нь бий. Буруу хазалт нь зажлуурын булчингуудад сөргөөр нөлөөлж бусад ойролцоох булчингуудад хэт ачаалал өгч толгойн байрлал ч өөрчлөгддөг байна. Бие махбод булчингийн ачаар тэнцвэртэй байдаг зүйл шүү дээ.

Тийм болохоор буруу хазах нь дан ганц шүдний асуудал биш таны эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй байдаг байх нь.

Зөв зуулт нь зөвхөн гоо сайхантай холбоотой биш. Зөв хазахгүй бол юу болох вэ?

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()