Дэлхийн хаанаас ч олоход хэцүү ховор амттанууд

Дэлхийн эргэн тойронд янз бүрийн амттай хоол хүнс, амттан байдаг. Алдартай компаниуд хүмүүс хөгжим сонсох, кино үзэх, бие биетэйгээ ярилцаж байхдаа ямар амттан идэхийг хүсэж байгааг судлан тэдэнд зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг хичээдэг.

Тэдгээрийн бүтээгдэхүүний заримынх нь амт үнэхээр "солиотой" гэмээр гоё байдаг ч улс үндэстний онцлогоос хамаарч орц, найрлага, амт нь өөр, өөр байх тохиолдол бий.  Бид тэдгээр онцлог бүхий амттануудаас хамгийн этгээдийг нь түүвэрлэн танилцуулж байна.

Дэлхийн хаанаас ч олоход хэцүү ховор амттанууд

1 "Starbucks"-ийн солонгон өнгөтэй фраппучино

Хойд Америкт худалдаалдаг энэхүү кофе маш их ирэлттэй байдаг гэнэ. Гэхдээ худалдан авагчид үүний амтанд бус гадаад үзэмжинд нь илүү татагддаг аж.

"Starbucks"-ийн солонгон өнгөтэй фраппучино

2 "Швед загас"-ны амттай "Oreo"

Швед-д гүзээлзгэнэ, загасны махны холимог амттай "Швед загас" нэртэй чихэр бий. Тэгвэл тус чихэрний амттай "Oreo" жигнэмэг гарсан нь нутгийн иргэдийг ч гайхшруулаад амжжээ. 

"Швед загас"-ны амттай "Oreo"

3 Цагаан "Pepsi"

Японд Энгийн "Pepsi"-г цагаан өнгөтэй болгосон "Цагаан Pepsi" худалдаалагддаг. 

Цагаан "Pepsi"

4 Лемоны амттай "Lays"

"Lays" компани Ази болон Европын орнуудад лимоны амттай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан нь багагүй амжилт олжээ. 

Лемоны амттай "Lays"

5 Ногоон цайны амттай "Kit-Kat"

"Kit-Kat" ямар амттай бүтээгдэхүүн гаргахаа санал асуулгаар шийддэг. Тэгвэл 2014 онд Япончууд ногоон цайны амттай "Kit-Kat"-тай болох санал гаргасан нь биелж байжээ. 

Ногоон цайны амттай "Kit-Kat"

6 Өргөст хэмхийн амттай "Sprite"

Оросууд өргөст хэмхийг архины даруулга болгох дуртай байдгийг анзаарсан "Coca-Cola" компани өргөст хэмхийн амттай "Sprite"-ийг зөвхөн ОХУ-д худалдаанд гаргажээ. 

Өргөст хэмхийн амттай "Sprite"

7 Давс болон цууны амттай "Pringles"

Хэрвээ та гашуун амттай чипс идэхийг хүсвэл давс болон цууны амттай "Pringles"-ийг Европын орнуудаас олох боломжтой. 

Давс болон цууны амттай "Pringles"

8 Самбук жимстэй "Fanta"

Энэхүү "Fanta"-г анх Румын-ы зах зээлд зориулж гаргасан ч Серб, Хорват, Польш, Финлянд, Дани, Латви, Литва зэрэг орнуудад мөн худалдаалж эхэлжээ. 

Самбук жимстэй "Fanta"

9 Эрдэнэ шишийн амттай "Tic Tac"

Эрдэнэ шишийн амттай "Tic Tac" 2016 онд худалдаанд гарсан та  зөвхөн Зүүн Европын орнуудаас л авах боломжтой.

Эрдэнэ шишийн амттай "Tic Tac"

10 Гахайн махны амттай ундаа

Олон хүнд таалагддаггүй ч АНУ-ын хэд хэдэн бренд гахайн махны амттай хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг ажээ. Үүнийг ууж үзсэн хүмүүс гахайн махтай ус ууж байгаа юм шиг гэж амтыг нь илэрхийлсэн байдаг. 

Гахайн махны амттай ундаа

11 "Mountain Dew"-ийн амттай "Cheetos"

Энэ бүтээгдэхүүнийг "Cheetos" болон "Mountain Dew" 2 хамтарч  гаргасан бөгөөд Японы зах зээлд л худалдаалдаг юм.

  

"Mountain Dew"-ийн амттай "Cheetos"

33
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()