Нохойг яагаад хүний сайн нөхөр гэдэг вэ?

2019-02-22, 17:07
2,359

Муухан хүнээс ч илүү хань болдог хамгийн ухаантай амьтан бол мэдээж нохой шүү дээ. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид олширсоор байна. Тэгвэл нохой яагаад хүний сайн нөхөр болсон юм бол?

Нохойг яагаад хүний сайн нөхөр гэдэг вэ?

1. Нохойнд түр хугацааны ой санамж  байдаггүй.
Ийм учраас тэд сүүлээр нь байн, байн тоглоход хичнээн дургүй байснаа минутын дотор л мартчихаад жаргалтай нь аргагүй сууж байдаг.

2. Харин урт хугацааны ой санамж нь маш сайн хөгжсөн. 

Нохой бяцхан гөлөг байхаасаа эзэнтэйгээ хамт байсан бол хамт тоглодог байсан тоглоом, хөгжилтэй дурсамжуудаа үргэлж санаж байдаг. Тийм ч учир эзнээ байхгүйд санаж үгүйлж байдаг. 

3. Таны үнэнч туслах.
Хаалганы хонх дуугарахаас өмнө тэр үүдэн дээр очоод зогсчихдог. Таныг харанхуй гэртээ орж ирэхэд бас л үүдэн дээрээ хүлээгээд зогсож байдаг. Заримдаа “Тэрийг яваад аваар ир” гэхэд зуугаад аваад ирэх тохиолдол ч бий.

4. Таны сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.

Нохой эзнийхээ хоолойны өнгө болон түүнтэй харилцдаг дохио зангааг тогтоож аваад түүгээрээ дамжуулан сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг. Гунигтай үед “Шрекийн муур” шиг нүд гаргаад өөдөөс тань дүрлийтэл ширтэж, ууртай үед тань өөдөөс тань хуцаж боргож, шүдээ ярзайлгаж ч мэднэ.  

5. Дасгал хөдөлгөөн хийх сэдэл болдог
Өглөө эрт нохойгоо салхилуулдаг хүмүүс үүнийг мэдэх нь дамжиггүй. Жижигхэн нохой бол ийш тийшээ давхиж, сахилгатуулах нь их. Тэднийг салхилуулангаа та биеийн тамир хийчихдэг гэсэн үг.

6. Тэд үнэхээр гайхалтай ухаалаг

Тоглоом нууж тоглоно, эзнийхээ юунд дуртай, юунд дургүйг мэднэ, бас гуниглаж ч чадна. Гуниглахаараа хивсэн дээр чимээгүйхэн хэвтээд бүлтгэнэсэн нүдээрээ ийш тийш харах нь хичнээн өрөвдөлтэй бас өхөөрдөм гээч! Гэхдээ энэ нь эзнийхээ хайрыг татах гэсэн арга залиудынх нь нэг. Ийм л ухаантай амьтан даа...

7. Тэд таныг ганцаараа хооллохыг хэзээ ч “зөвшөөрөхгүй”. 
Таныг хоол, зууш, шарсан төмс идэж байсан ч хамаагүй өмнө чинь ирээд урд 2 хөлөө өргөөд хий самардаад зогсчихно. Энэ нь “Яагаад надад өгөхгүй ганцаараа идээд байгаа юм бэ?” гэсэн сануулга. 

8. Тэд хэрхэн тайван амьдрахаа мэддэг.
Тэдний өдөр тутмын хийдэг зүйлс гэвэл өглөө сэрээд тантай “Мэнд мэдээд”, хоолоо идээд, энэ тэрүүгээр жаахан гүйж чилээгээ гаргачихаад, буцаад л унтах, идэх байдаг. Энэ л тэдний амар тайван амьдрал шүү дээ.    

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()