Гар утаснаас хамааралтай болсноо хэрхэн мэдэх вэ?

Гар утаснаас хэр хамааралтайгаа мэдэхгүй олон. Та утасгүйгээр амьдарч чадах уу, эсвэл бүр хараат болсон уу? Гар утасгүйгээр байж чадахгүй болсноо та яаж мэдэх вэ? Дараах хэдэн зүйлийг уншаад өөрөө гар утаснаас хэр хамааралтай болсноо мэдээд аваарай.

Гар утаснаас хамааралтай болсноо хэрхэн мэдэх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Цаг харчхаад тэр дороо мартдаг уу?

Үнэнийг хэлэхэд хүн бүрт тохиолддог зүйл. Утсаа нээж  цаг харчхаад, гар утсаа халаасандаа хийгээд сая юу харсан билээ гэдгээ мартчих явдал байдаг. Энэ үед бид зүгээр л өөр өөр мэдээлэл харах гэж дэлгэцийг нь хардаг хэрэг. Ийм тохиолдол олон гараад байвал бугуйн цаг зүүх нь дээр.

2. Цаг хугацаа өнгөрөхийг анзаарахгүй байна уу?

Ямар нэг багахаан мэдээлэл харах гэж утсаа авчхаад энэ тэрийг харсаар байтал нэг мэдэхэд хагас, бүтэн цаг өнгөрчихсөн байна уу? Хэрвээ тийм бол та утсандаа дэлгэц асаалттай байх хугацаа заадаг хугацаа хэмжигч суурилуул. Утаснаас хэт хамааралтай болж мэдэх хүмүүст энэ тустай, утас чинь таныг утсаа хаа гэсэн дохио өгдөг тустай.

3. Утсаа гараасаа салгахгүй байна уу?

Сэтгэл тавгүй үедээ утсаар оролдохоо больж өөрөө өөртөө итгэлтэй бай. Гар утасгүйгээр байж болно гэж итгэ. Гадуур явж байхдаа гар утсаа цүнхэндээ далд хийж бай. Утас халаасанд ойр байх тусмаа дуугарах бүрийд нь авдаг муу талтай. Ер нь хэн нэгэн рүү утастахад  л хэрэгтэй зүйл гээд бодчих хэрэгтэй. Эс тэгвээс та утасны эзэн биш утас таны эзэн болно шүү.

4. Утсандаа тохируулан хувцас, цүнх худалдан авсан уу?

Гадуур явж байхдаа утсаа ойр байлгах, хулгайд алдахгүй байх үүднээс утсандаа зориулж хувцас, цүнх худалдаж авч байсан уу? Нэг талаас тансаг байх гэсэн хэрэг боловч нөгөө талаас энэ нь эмгэнэлтэй зүйл. Дэлгүүрт хоёр жинсэн өмд байхад зүгээр л гар утас хийхээр жижиг халаастайг нь авах нь утгагүй шүү дээ. Уг нь утсаа мартаад өөрийнхөө биед илүүтэй зохиж байгаа өмдийг нь худалдан авах ёстой.

5. Утасны чинь цэнэг байнга дуусдаг уу?

Үнэхээр ийм байдаг бол тусгүй л хэрэг байна. Энд ердөө ч муу батарейн буруу биш, мөнхийн асаалттай, оролдоод байхаар л зай нь дуусаад байгаа хэрэг. 

6. Утасны чинь цэнэг 1 хувь болоход зүрх чинь хаагдах хүртлээ сандардаг уу?

Зай нь суух гэж байгаа утсаа  хурдан цэнэглэх гэж тархиа битгий гашилга. Гар утасгүйгээр хэсэг байж үз. Сүлжээн дэх найзууд чинь, төрөл төрөгсөд чинь тангүйгээр нэг хоёр цаг болоход юу ч болохгүй.

7. Дэлгэцээс нүдээ салгахгүй суудаг уу?

Хөдөлгөөнгүй суугаад л утсаа улайстал барьж сууж та үзсэн үү? Гэхдээ ийм хүмүүс ямар нэг зүйлд хариу өгч бичихээсээ илүүтэй зүгээр л уншиж, харах нь түгээмэл. Сүлжээнд хамгийн сүүлийн мэдээллийг үзчихээд арван минут ч өнгөрөөгүй байхад нэмж мэдээлэл ороогүй нь ойлгомжтой байсан ч утас чинь дохио өгөөгүй байлаа ч дахин нээж хараад л...

8. Утас тань дуугараагүй байсан ч чичирч дохио өгч байгаа юм шигээр мэдэрдэг үү?

Гар утас чинь чичирхийлэн дохио өгөөгүй байхад яг тэгж байгаа юм шиг мэдрэмж танд төрж байсан уу? Магадгүй таны тархи утсаа шалгах дохио сануулга өгч байж болох юм. Хар тамхинд гүн орсон хүн ч мөн татаагүй, тариагүй байхад  яг хэрэглэсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг гэдэг шүү.

9. Машин барьж байхдаа утсаа харж байснаас болж том аваар гаргаж байсан уу?

Жолооны ард утас оролдох хэрэггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Улаан гэрэлтэй үед ч, алсын шулуун замд ч хэрэггүй. Тавхан минут утсаа анзаарах хооронд чинь машин тань хөл бөмбөгийн талбай руу давхиад орчихвол яах вэ? Чамайг хариу өгөхгүй байхад найз чинь 15 минут хүлээг л дээ, яадаг юм. Жил бүр өчнөөн олон хүн авто ослоор амиа алдаж байхад чи хөгшрөөд жамаараа амьдрахыг л хүсэж байгаа бол гар утсаа хойш нь тавьсан нь дээр.

10. Утастайгаа ваннд ордог уу?

Жорлонд одоо юу хийх вэ, сонин унших эсвэл, агааржуулагчийн арын бичгийг унших хэдийнээ моодноос гарсан билээ. Үүний оронд хүмүүс утсаа ухдаг болсон. Гэхдээ суултуур дээр сууж байхдаа утсаа оролдохоос илүүтэйгээр ваннд хэвтэж байхдаа хүртэл утсаа оролддог хүмүүс багагүй байна. Усанд ороход утас ямар хэрэгтэй юм бэ? Биеэ яаж угаах талаар зөвлөгөө харах уу, маш чухал дуудлага хүлээж байгаа юм уу? Үүний оронд усандаа тайван ороод хурдхан гарч ирээд, хэн нэгэн утастсан бол дугаарыг нь хараад дахин утастахыг хүлээ, эсвэл өөрөө утасд. Чамд усны хамгаалалттай гар утас байлаа ч түүнийг ваннд орохдоо барих хэрэггүй.

11. Энэ материалыг гар утсаараа уншиж байна уу?

Харамсалтай байна, уг нь та арай том дэлгэцээр уншсан бол хараанд тань сайнсан. Танд компьютер байсаар байхад та ийм жижиг дэлгэцтэй гар утсаар үүнийг уншиж байгаа бол та утаснаас хамааралтай болсон гэсэн үг. 

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()