Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой 10 улс

Хүүхэдтэй болсон цагаасаа өөрсдийн хүсэл мөрөөдлийг умартаж, хүссэн орон руугаа аялж чаддаггүй эцэг эхчүүд олон бий. Хүүхдээ дагуулан гадаадад амарч зугаалахыг байж боломгүй мэтээр бодож байвал та нааш нь анхаарлаа хандуулаарай. Орчин үед том болсон гэлтгүй нэг нас хүрсэн  хүүхэдтэйгээ хамт зугаалж буй аз жаргалтай олон гэр бүлүүд олон болсон. Хамгийн гол нь та очих гэж буй орон, байрлах газар зэргээ маш сайн сонгох хэрэгтэй юм. Ингээд хүүхэдтэйгээ аялах боломжтой хамгийн сонирхолтой 10 газрын талаарх мэдээллийг танд хүргэе. 

Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой 10 улс

1 Копенгаген

Копенгаген бол бяцхан аялагчдад зориулсан хамгийн тохиромжтой газрын нэг юм.  Та хүүхэдтэйгээ жижигхэн байшин, завьтай усны суваг харж, амттан худалдаалж буй гудамжаар алхаж, хүүхдийн музей үзэх боломжтой. Хүүхдийн номын зохиолч Ганс Христиан Андерсан-ы ачаар энэ газарт үлгэрийн мэт уур амьсгал бий болж чаджээ. Тиволи цэцэрлэгт хүрээлэнгээр аялснаар та мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээх болно. 

Копенгаген

2 Парис

Парист ирснээр хүүхэд уйдах завгүй, хөгжилтэй байж чадна. Томчууд хүртэл Парисын Диснейлэнд-ээр аялахыг хүсдэг шүү дээ. Ид шидийн музей дэх илбэ, амьтны хүрээлэнгийн амьтад, Аквабульвар хүрээлэнд олон төрлийн үзүүлбэрийг үзэх боломжтой. Зочид буудлуудад нь  хүүхэдтэйгээ аялж буй хүмүүст зориулсан тусгай өрөө байдгаас гадна ихэнх кафе болон ресторанууд хүүхдийн хоолны цэстэй байдаг. 

Парис

3 Лондон

Энэхүү хотод төрөл бүрийн сонирхолтой музей бий. Британийн музейд занданшуулсан хүн байдаг бол Тюссо музейд лааны тосон баримлууд бий. Мөн төрөл бүрийн үлэг гүрвэлийн араг ясны музей байдаг. Хэрвээ хүүхэд тань Харри Поттер үзэх дуртай бол Харри Поттер-ын музейгээр аялаарай. Бяцхан мөрдөгчдөд зориулсан Шерлок Холмс-ын музей Бейкер Стритэд байдаг. Мөнгө нь л байвал жинхэнэ цамхгийг хэд ч  хоногоор түрээсэлж болдог гэнэ.

Лондон

4 Аланья

Туркийн Аланье дахь амралт нь үнэ өртөг хямдаас гадна тохилог,  тухтай учир хүүхдүүдтэйгээ амрахад тун тохиромжтой. Буудлын эргэн тойронд элсэн арал бий. Хаашаа ч явах хэрэггүй хажуухандаа аралтай байна гэдэг сайхан биш гэж үү. Мөн зочид буудлуудад хүүхдэд зориулсан цэс байдаг ба хүүхэд тань уйдна гэж санаа зовох хэрэггүй. Хэрвээ эцэг, эх нь хоёулхнаа оройг өнгөрүүлэхийг хүсэж байвал хүүхэд асрагчаар хүүхдээ харуулах боломжтой. Арал дээр хүүхдийн аюулгүй байдалд анхаарч аврагчид байнгын хараа хяналттай ажилладаг учир та санаа зовох хэрэггүй юм.

Аланья

5 Амстердам

Дугуй унах дуртай болон алхах дуртай хүмүүст энэ газар тохирно. Орчин үеийн шийдлийг эртний язгууртны шинжтэй хослуулсан Амстердам хотод хүүхдийн тоглоомын талбай их байдаг ба Артис нэртэй амьтны хүрээлэн бий.

Амстердам

6 Барселон

Испанид өнгөрүүлэх амралт бага зэрэг үнэтэй хэдий ч та зарцуулсан хэмжээгээрээ сэтгэл хангалуун байх болно. Амьсгалын замын өвчтэй хүмүүст тохирсон дулаан, чийглэг уур амьсгалтай учир тэдгээр хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Барселон дахь Гауди архитектурын шийдэл нь хүүхдэд төдийгүй томчуудад ч маш их таалагддаг. Дуут гэрэлтэй усан сан, зэрлэг амьтны музей бүх хүний анхаарлыг татахаас өөр аргагүй биз ээ.

Барселон

Ам

7 Сидней

Хэрвээ та хүүхэдтэйгээ хамт Австралийн өхөөрдөм минжийг харахыг хүсвэл "сафари" аяллыг сонгоорой. Минжээс гадна өөр бусад төрлийн амьтдыг ч харах боломжтой. Эдгээр амьтдаас айх шаардлагагүй. 

Сидней

8 Ром

Эртний түүхтэй танилцахад хамгийн тохиромжтой газар. Үүнээс гадна Ром-д 3D үзмэрүүд их бий. Таны хүүхдүүд Леонардо Да Винчи-гийн механизм болон автомашиныг сонирхохдоо дуртай байх болно. Харин балчир хүүхдүүд Яникул-д болдог хүүхэлдэйн театрын үзүүлбэрийг үзэхдээ дуртай байдаг. Үүнээс гадна амтат зайрмагийг нь заавал амталж үзэх хэрэгтэй шүү.

Ром

9 Венна

Венна-д том амьтны хүрээлэн, шинжлэх ухааны, техникийн музей байдаг бөгөөд тэнд өөрийн биеэр туршилт хийж болдог. Хайртай хүмүүстэйгээ хотын гудамжаар зугаалан хөгжимчид, хүүхэлдэйн театрынхны үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Гэр бүлээрээ амтат жигнэмэг идэж үзэхээ мартуузай.

Венна

10 Берлин

Та Берлинд очвол "Лабиринт"-аар заавал зочлох хэрэгтэй. Энэхүү музей нь хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг. Лего тоглоомд дуртай хүүхдүүдэд зориулсан "Леголанд" ч бий. Эдгээр нь хүүхдүүдэд төдийгүй томчуудад ч ихээр таалагддаг тул та хүүхэдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх болно.

Берлин

26
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()