Tүүхэн дэх хамгийн анхны 7 эмэгтэй зурагчин

Гэрэл зураг хүний харж буйг тухайн мөчид нь үүрд гацаан үлдээдэг шидэт зүйл билээ. Тэгвэл энэхүү гайхамшигт урлагийн анхны эмэгтэй төлөөлөгчид болсон 7 гэрэл зурагчинг танилцуулъя.

Tүүхэн дэх хамгийн анхны 7 эмэгтэй зурагчин

1 Жулиа Маргарет Камерон (Julia Margaret Cameron 1815 оны 6 сарын 11 - 1879 оны 1 сарын 26)

Жулиа Маргарет Камерон өөд болохоосоо 11 жилийн өмнө буюу 48 насныхаа төрсөн өдрөөр охиноосоо камер бэлгэнд авч гэрэл зургийнхаа карьерийг эхлүүлж байжээ. Тэрбээр өөрийнхөө баярт өдрүүдийн хөргүүд, баатарлаг, домгийн сэдэвтэй зургуудаараа алдаршсан юм. Гэвч Камерон-ы бүтээлийг амьд байх үед нь нэг их тоодоггүй байсан нь зургандаа зөөлөн фокус тусгаж, шинжлэх ухаан, урлагийн элемент ашигладагтай нь холбоотой байжээ. Учир нь тэрхүү онцлог шинжүүд нь зургийг алдаа ихтэй, замбараагүй мэт харагдуулдаг байсан аж.

Жулиа Маргарет Камерон (Julia Margaret Cameron 1815 оны 6 сарын 11 - 1879 оны 1 сарын 26)

Гэсэн ч түүний зургууд орчин үеийн гэрэл зурагчдад ихээхэн нөлөөлж, түүний зураг дарах онцлог шинжүүд нь “тренд” болон өвлөгдсөн юм.

2 Марта Холмс (Martha Holmes 1923 оны 2 сарын 7 - 2006 оны 9 сарын 19)

Марта Холмс-ын амжилт нь XX зууны улс төрийн үйл явцтай нягт холбоотой байдаг.

Холмс нь "Луисвилл"-ийн их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байхдаа “Луисвилл Таймс” сонин болон сэтгүүлд өнгөт гэрэл зурагчны туслахаар ажилд оржээ. Удалгүй Дэлхийн хоёрдугаар дайн болж, тус сонины эрэгтэй гэрэл зурагчид армид татагдсанаар, Холмс сониндоо бүтэн цагийн хар, цагаан гэрэл зурагчнаар ажиллах болсон юм.

Марта Холмс (Martha Holmes 1923 оны 2 сарын 7 - 2006 оны 9 сарын 19)

Тэрбээр 1944 оны намар  "Амьдрал" сэтгүүлд орж, 1947 онд Вашингтон руу нүүж тэндэхийн гэрэл зурагчнаар ажиллах болжээ. Вашингтон-д 2 жил ажилласныхаа дараа Нью-Йорк руу нүүж, үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлсэн юм. Тэрбээр "Амьдрал" сэтгүүлдээ үргэлжлүүлэн ажилласаар байсан бөгөөд сэтгүүлийн нүүрийг чимсэн хоёр ч гайхалтай гэрэл зураг дарж, 1950 онд үндэсний хэмжээний шилдэг 10 эмэгтэй гэрэл зурагчны нэгээр тодорсон байна.

3 Франсис Бенжамин Жонстон (Frances Benjamin Johnston 1864 оны 1 сарын 15 - 1952 оны 5 сарын 16)

Франсис "Фанни" Бенжамин Жонстон нь Америкийн анхны эмэгтэй фото сэтгүүлч, гэрэл зурагчдын нэг юм. Тэрбээр чинээлэг, холбоо сүлбээ сайтай гэр бүлээс гаралтайгаа давуу тал болгож Ерөнхийлөгч болон түүний гэр бүл зэрэг алдартай хүмүүсийн хөргийг дарж, тэмдэглэлт өдрүүдийн дүр зургийг хальснаа буулгадаг байв. Тэрбээр урлагт эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог ихэд дэмждэг байжээ. Тухайлбал, 1897 онд "Ladies' Home Journal" сэтгүүлд “Камераар эмэгтэй хүн юу хийж чадах вэ?” нэртэй нийтлэл бичиж, 1900 онд “Үзэсгэлэнт ертөнц” эмэгтэйчүүдийн гэрэл зургийн үзэсгэлэнг хамтран гаргаж байсан юм.

Франсис Бенжамин Жонстон (Frances Benjamin Johnston 1864 оны 1 сарын 15 - 1952 оны 5 сарын 16)

4 Доротта Ланж (Dorothea Lange 1895 оны 5 сарын 26 - 1965 оны 10 сарын 11)

Доротта Ланж бол Америкийн нөлөө бүхий баримтат гэрэл зурагчин, фото сэтгүүлч байсан юм. Тэрбээр фермийн аж ахуйн аюулгүй байдлын сэдэвтэй “Хямралын зуун” (Depression-era) бүтээлээрээ хүмүүст танигджээ.

Мөн түүний гэрэл зургуудаас хамгийн алдартай нь “Цагаач ээж” бөгөөд үүгээрээ эмзэг бүлгийн ажилчдын хүнд хэцүү амьдралыг олонд нийтэд ил болгосон юм. Тэрбээр 1960 онд "Цагаач эх" гэрэл зургийнхаа тухай “Туйлын ихээр өлсөж цангаж, цөхрөнгөө барсан эх хүнийг харахад зүрх минь зүсэгдэх шиг л болсон. Би түүнд өөрийгөө хэрхэн ойлгуулж, камераа түүн рүү яаж чиглүүлснээ ч санахгүй байна. Гэхдээ тэр надаас юу ч асуугаагүй. Тэр ээж хэлэхдээ ойр орчныхоо хөлдүү хүнсний ногоо болон хүүхдүүдийнхээ алсан шувуу зэргээр хооллож, амиа зогоодог гэсэн. Магадгүй тэр надаар зургаа даруулахыг зөвшөөрсөн нь миний зураг түүнд тус болно гэж бодсоных байх” хэмээн ярьж байжээ.

Ланж-ийн гэрэл зургууд хүмүүнлэгийн салбарт асар том нөлөө үзүүлсэн бөгөөд Засгийн газраас түүний гэрэл зурагт буусан ядуу тосгонуудад нэн даруй тусламж үзүүлсэн юм. Мөн түүний баримтат гэрэл зургууд хожим баримтат кинонуудад томоохон нөлөө үзүүлсэн билээ.

Доротта Ланж (Dorothea Lange 1895 оны 5 сарын 26 - 1965 оны 10 сарын 11)

5 Маргарет Боурке-Уайт (Margaret Bourke-White 1904 оны 6 сарын 14 - 1971 оны 8 сарын 27)

Маргарет нь гэрэл зургийн салбарын “анхдагч” юм. Тэрбээр ЗХУ-ын аж үйлдвэрийн зургийг дарах албан ёсны зөвшөөрөл авсан анхны гадаад зурагчин, Америкийн дайны анхны эмэгтэй фото сэтгүүлч, мөн "Henry Luce's Life" сэтгүүлийн нүүр зургийг дарсан анхны эмэгтэй гэрэл зурагчин гэх мэт олон ажлын анхдагч болж байсан юм.

Маргарет Боурке-Уайт (Margaret Bourke-White 1904 оны 6 сарын 14 - 1971 оны 8 сарын 27)

6 Хансел Миэт (Hansel Mieth 1909 оны 4 сарын 9 - 1998 оны 2-р сарын 14)

Хансел Миэт нь Германы Оппелсбугм хотод хатуу чанд дүрэм журамтай, шашны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 15 насандаа гэрээсээ зугтаж, үйлдвэрт ажиллаж байгаад 1930 онд АНУ руу цагаачилж, тэндээ өөрийн хайртай залуу болох зурагчин Отто Хагел-тай танилцжээ.

Хансел Миэт  (Hansel Mieth 1909 оны 4 сарын 9 - 1998 оны 2-р сарын 14)

Тэд их хямралын дунд үед цагаачдыг ажиллуулдаг байсан фермд танилцжээ. Хосууд тэр үеэс гэрэл зураг сонирхох болсон бөгөөд орчин тойрныхоо ажлын хүнд, хэцүү, харгис нөхцөлийг гэрэл зургийн хальсанд буулгаж, түүнтэй тэмцэж эхэлжээ. Тэд ажиллаж байсан орон нутгийн ферм-д гарсан ажил хаялт болон орон гэргүй ажилчдын зургийг дарж хальсанд мөнхөлжээ.

7 Беренис Абботт (Berenice Abbott 1898 оны 7 сарын 17 - 1991 оны 9-р сарын 9)

Беренис Абботт нь Америкийн гэрэл зурагчин бөгөөд Нью-Йорк хотын уран барилгуудын хар, цагаан зургаараа нэрд гарчээ. Түүний гэрэл зургууд ядуурал болон эд баялаг, баяр баясгалан, уйтгар гуниг, түүхэн барилга байшин, оршин суугчид гэх мэт 1930-аад оны үеийн Нью-Йорк хотын амьдралыг тэр чигт нь харуулдаг. Тэрбээр бүх гэрэл зургандаа өнгөний эсрэгцэлийг чадварлаг ашигладаг байснаараа алдартай юм.

Беренис Абботт (Berenice Abbott 1898 оны 7 сарын 17 - 1991 оны 9-р сарын 9)

Беренис Абботт “Дэлхий ертөнц эмэгтэйчүүдийг биеэ даасан, хүчирхэг байхад дургүй. Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ надад хамаагүй” гэж хэлж байжээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()