Бид гэрээ тохижуулахдаа юун дээр алддаг вэ?

Та гэрээ амьдрахад тухтай хэрнээ үзэмжтэй байдлаар тохижуулахыг хүсэж байгаа л биз дээ. Гэхдээ ямар ч байрны интерьер гаргахад учир бий гэдгийг ОХУ-ын “Элемент” интерьер студийн дизайнер Маргарита хэллээ. Хүмүүсийн орон байраа тохижуулахад тохиолддог хамгийн түгээмэл алдаануудыг хэрхэн шийдэх талаарх түүний зөвлөгөөг бид а бүхэнд хүргэж байна. Та интерьер дизайны эдгээр алдааг гаргахгүй байвал гэр тань маш тохилог байхаас гадна загварлаг харагдана гэдэгт итгээрэй.

Бид гэрээ тохижуулахдаа юун дээр алддаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Зориулалтыг умартах

Тавилгаас эхлээд бүх зүйл төгс төгөлдөр, цогц байж байрны дотоод засал сайхан харагддаг.  Гэхдээ та сонголтоо хийхдээ "Энэ тавилга өдөр тутмын хэрэглээнд маань нийцэж байна уу, үгүй юу" гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Дотоод засал хийж буй дизайнерууд өнгө үзэмжинд хэт анхаарч тавилга, эд зүйлсийн үүрэг, хэрэгцээг мартах нь бий.  Тухайлбал, гал тогооны өрөөнд юм шүүгээ юм уу, хоол бэлтгэх тавцан хүрэлцээгүй байх жишээтэй байдаг. Тэгэхээр гэртээ төгс төгөлдөр засал хийхдээ сэтгүүлийн зурагт бус тав тухтай байдалдаа илүү анхаараарай.

Зориулалтыг умартах

2 Тавилгуудаа байрлуулах

Бид бүх тавилгуудаа хана дагуу, буланд шахаж өрөөний гол хэсгийг зайтай үлдээж заншсан. Энэ нь өнөөгийн интерьер дизайнд аль хэдийн хоцрогджээ. Тавилгыг өрөөний  бүх л зайг ашиглахаар байрлуулах ёстой гэнэ. Буйданг өрөөний голд тавьж араар нь хүн явж болохоор байрлуулахаасаа бүү эмээ. Учир нь энэ байрлал нь тусгаарлах арга болж өгдөг. Ийм байрлал студи юм уу, нэг өрөө байранд илүү зохимжтой. Буйданг  өрөөний дунд тавьснаар нэг талд нь унтлагын өрөө, нөгөө талд нь ажлын өрөө гаргах боломжтой юм.

Тавилгуудаа  байрлуулах

3 Гэрэлтүүлэг

Бид дээр үед таазныхаа голд цор ганц чийдэн унжуулдаг байсан. Өнөө үед газар газарт байрлуулсан гэрэлтүүлэг илүү тансагт тооцогдох болжээ. Тэгэхээр өрөө тасалгааныхаа бүх хэсгүүдийг гэрэлтүүлэхээр тооцож хананы, шалны, булангийн гэрэлтүүлгийг сонгож тавиарай.

Гэрэлтүүлэг

4 Тохиромжгүй зүйлс

Энэ төрлийн алдаа ихэвчлэн 2 төрлийн загварыг интерьерт ашигласнаас болж гардаг. Энэ нь гоёлын, болон орчин үеийн загварыг хослуулбал алаг, цоог замбараагүй харагдах дутагдалтай байдаг. Танд өгөх цор ганц зөвлөгөө бол "Энд хүн амьдарна" гэсэн мэдрэмжинд тулгуурлаж гэрийнхээ дотоод заслыг хийгээрэй. Туршлагатай дизайнер материал, өнгө зэргийг хольж загварт нөлөөлөхгүйгээр өөрийн хүссэн дизайныг гаргаж чаддаг гэдгийг мартах хэрэггүй.

Тохиромжгүй зүйлс

5 Хэт их тавилга

Зарим тохиолдолд засварын явцад тавилга, угаалгын өрөөний болон гал тогооны шүүгээ, ширээ зэргээ засалдаа тааруулан сонгох нь бий. Гэхдээ тэгэж тааруулснаар дараа нь өөрчлөлт хийхэд бэрхшээлтэй байдаг. Хүмүүс цаг хугацаа хэмнэдэг учир ариун цэврийн өрөө болон гал тогоондоо тааруулж өөрийн хүссэн загвараар тавилгаа захиалж хийлгэдэг. Гэхдээ та чанартай материал сонгох хэрэгтэй шүү. Ялангуяа тавцангаа чулуугаар хийлгэх нь зөв сонголт байдаг бөгөөд сэв зураас гарахад арилгаж болох давуу талтай.

Хэт их тавилга

6 Донжийг нь олох

Хэт нүсэр тавилга орчин үеийн интерьер дизайнд зохимжгүй юм. Мөн нэг өрөөнд хэт олон зүйл багтаах гэсний хэрэггүй. Зочны өрөө сонгодог хэв загвартай авсаархан байвал тухтай, тааламжтай байдаг. Эртний эдлэлийн дэлгүүр шиг элдэв зүйл илүүц юм. Үнэхээр хэрэгтэй, тань хувьд үнэ цэнэтэй гэсэн зүйлсээ л байрлуулбал ирсэн зочид тань тэдгээрт анхаарч үнэ цэнийг нь мэдрэх болно шүү.

Донжийг нь олох

7 Ариун цэврийн өрөөний далай шиг хэв загвар

Ариун цэврийн өрөөг зарим хүн яг л далай шиг болгох гэж давлагаа, далайн гахайн зураг, замаг, загас тавих гэж  зүтгэдэг. Мөн нэг их үнэтэй суултуур, ванн тавих нь ч бий. Үнэхээр далайд тийм л их дуртай бол оросын зураач Иван Константинович Айвазовскийн зурсан далайн зургуудыг өлгөхийг зөвлөж байна.

Та байшин бариулах эсвэл засвар хийлгэхдээ мэргэжлийн дизайнерт хандаарай. Тэд таны гэрийг загварлаг хэрнээ тохилог тухтай болгож чадна. Мэргэжлийн хүмүүс танд хэд хэдэн загвар санал болгож, ямар тавилга сонгох  хэрэгтэйг зөвлөж, хаана, яаж байрлуулах талаар зөвлөнө.

Ариун цэврийн өрөөний далай шиг хэв загвар

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()