10 жил тутамд хүний биед гардаг өөрчлөлтүүд

2019-02-26, 14:00
6,194

Бидний биед өдөр тутам тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байдаг. Гэвч эдгээр нь хэдэн жил эсвэл бүр хэдэн арван жилийн дараа л илт анзаарагдахуйц мэдэгддэг байна. Бид тэргээр өөрчлөлтүүдийг анзааралгүй өөрсдийгөө байгаагаасаа илүү залуугаар төсөөлөх нь бий.

Тиймээс бид эрүүл мэнддээ санаа тавьж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хүсдэг хэн бүхэнд зориулан 10 жил тутамд хүний биед гардаг өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

10 жил тутамд хүний биед гардаг өөрчлөлтүүд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 20-30 насанд гардаг өөрчлөлтүүд

Энэ насанд хүмүүс залуухан, эрч хүчтэй байдаг тул хөгшрөлтийн талаар тэр бүр санаа зовдоггүй. Гэвч залуухан ч гэсэн энэ үед хүний биед тодорхой хэмжээгээр өөрчлөлтүүд гарч л байдаг. Та 20, 25 насандаа тэдгээр өөрчлөлтийн талаар мэдэхгүй байвал 30 нас хүрээд цочирдох болно. 20-30 насанд дараах өөрчлөлтүүд явагддаг:

  • Өсөлт зогсоно
  • Коллаген багасна
  • Агт араа ургана

Мэдээж хүн бүрийн бие харилцан адилгүй. Зарим хүний араа 16 насандаа ургаж байхад, заримынх нь огт ургахгүй байх нь ч бий. Гэвч ихэнх хүний хувьд ижил байдаг тул та дараах зөвлөгөөг дагаарай.

Зөвлөгөө: Та дөнгөж 20 настай,  ямар ч илүүдэл жингүй байсан ч, идэж буй зүйлдээ анхаарал тавих хэрэгтэй. 20 насандаа хэтэрхий их түргэн хоол идээд байвал, 30 хүрээд илүү хурдацтай хөгшрөх болно. Хэдийгээр та хорьтойдоо нэмэлт коллагентэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх албагүй ч, коллаген агуулсан хоол хүнс хэрэглэснээр хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой юм.

20-30 насанд гардаг өөрчлөлтүүд

2 30-40 насанд гардаг өөрчлөлтүүд

Зарим хүмүүс 30 настай хэрнээ 25-тай юм шиг харагддаг. Энэ нь мэдээж сайн зүйл. Гэвч зарим тохиолдолд бие дотор явагдаж буй өөрчлөлтүүд, гаднаа мэдэгдэхгүй байх нь бий. Тиймээс гадаад байдал хөгшрөхгүй байна гээд орхиж болохгүй юм. Энэ насанд таны биед :

  • Булчингийн үйл ажиллагаа муудах
  • Булчингийн эдийн хэмжээ багасах
  • Коллаген, эластин дутагдах зэрэг өөрчлөлтүүд гарна.

Зөвлөгөө: Хэрэв та өмнө нь ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүйгээр болоод л байдаг байсан бол энэ наснаас зайлшгүй дасгал хийх шаардлагатай. Учир нь хөдөлгөөн дутагдсанаар биеийн төдийгүй, нүүрний булчин сулардаг. 

30-40 насанд гардаг өөрчлөлтүүд

3 40-50 насанд гардаг өөрчлөлтүүд

Зарим эрдэмтэд хүний бие 38 насандаа оргил хүртэл хөгждөг бөгөөд түүнээс хойш жинхэнэ насжилтийн үйл явц эхэлдэг гэж үздэг. Тэгвэл 38 наснаас хойш хүний биед дараах өөрчлөлтүүд эрчимтэй явагддаг байна. Тухайлбал:

  • Мэдрэлийн эс цөөрнө
  • Биед өөх тос хуримтлагдана
  • Хараа муудна
  • Яс сийрэгжинэ
  • Эмэгтэйчүүдийн эстроген дааврын алдагдаж, цусны даралт ихсэх гэх мэт.

Зөвлөгөө: Энэ насанд дасгал хөдөлгөөн хийх нь маш чухал. Энэ нь зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, булчингийн үйл ажиллагааны удаашралтыг зогсооно. Хэрэв та дасгал хөдөлгөөн огт хийдэггүй бол алхах, усанд сэлэх зэрэг спортын хөнгөн төрлүүдээс сонгон хичээллэж эхлээрэй. Мөн цусны даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Учир нь энэ насанд зүрх судасны өвчин тусах магадлал өндөр байдаг.

40-50 насанд гардаг өөрчлөлтүүд

4 50-60 насанд гардаг өөрчлөлтүүд

60 насанд хүмүүсийн гадаад байдал ихээхэн өөрчлөгддөг. 

Үүнд биологийн процессаас гадна амьдралын хэвшил ч нөлөөлдөг. Энэ насанд ихэнх хүмүүс адилхан өөрчлөлтүүдтэй нүүр тулдаг. Жишээ нь:

  • Мэдрэлийн эс болон бусад эсүүд гэмтэх
  • Ходоод өвчлөх
  • Ой санамж муудах гэх мэт.

Зөвлөгөө: Дээрх өөрчлөлтийн ихэнх нь тархины үйл ажиллагаатай холбоотой тул та юун түрүүнд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Шинэ зүйл туршиж үзэх, шинэ чадвар эзэмших, ном унших зэргээр ердийн дадал болсон зүйлсээсээ арай өөр, шинэ зүйл хийж байх хэрэгтэй. Энэ насанд ихэнх хүмүүсийн ой тогтоолт муудаж, анхаарал төвлөрөх чадвар нь сулардаг учир тархины үйл ажиллагааг дэмждэг хоол хүнс, эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

50-60 насанд гардаг өөрчлөлтүүд

5 60-70 насанд гардаг өөрчлөлтүүд

Энэ насанд хүмүүсийн биед гадаад төрх болон дотор эрхтний аль алинд нь илт мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тухайлбал:

  • Мэдрэлийн эрхтэн муудаж, амт мэдрэх нь багасдаг. Тиймээс хүмүүс үнэр, амт болон орчны температурыг тийм ч сайн мэдрэхээ больдог.
  • Дуу хоолой өөрчлөгдөнө
  • Зүрхний хэм алдагдана
  • Яс жижгэрснээр бие ч мөн жижигхэн болдог.

Зөвлөгөө: Энэ насанд зүрхний үйл ажиллагааг хянах, хоолны дэглэм барих, тогтмол эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь маш чухал юм. Мөн булчингийн үйл ажиллагааг дэмжихийн тулд байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.

60-70 насанд гардаг өөрчлөлтүүд

6 70-аас дээш насанд гардаг өөрчлөлтүүд

Хүн 70 наснаас эхлээд хөгширсөнд тооцогддог билээ. Тэгвэл энэ үед:

  • Булчингийн масс багасна (амархан ядарч, өмнө нь хийдэг байсан зүйлээ хийж чадахаа болино)
  • Биеийн өөхний хэмжээ буурна
  • Нөхөн төлжилт удааширна (бүх төрлийн арьсны гэмтэл нь эдгэрэхийн тулд удаан хугацаа шаарддаг болно)
  • Бие махбодийн бүх үйл ажиллагаа удааширна (амьсгалах, хоол боловсруулах гэх мэт)
  • Богино хугацааны ой санамж муудна (олон жилийн өмнө болсон зүйлсийг сайн санах хэрнээ, ойрын хугацааны зүйлсээ амархан мартаж эхэлнэ)

Зөвлөгөө: Энэ насны хүмүүсийн тархи, бие махбодийн үйл ажиллагааг хангалттай сайн байлгахын тулд маш их хичээл, зүтгэл шаардлагатай.Тухайлбал, эмчид тогтмол хандаж, нэмэлт витамин хэрэглэх хэрэгтэй.

Хэдийгээр бид бие махбодын өөрчлөлтийг зогсоож чадахгүй ч, удаашруулж чадна. Орчин үеийн өндөр настнууд 70 настай марафон гүйж, 80 насандаа шинэ зүйлийг сурч байна. Тиймээс зөв хэмнэлээр амьдарвал хүн бүр залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалж чадна.

70-аас дээш насанд гардаг өөрчлөлтүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()