Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Судалгаагаар хүн жилд 9,5 литр согтууруулах ундааг хэрэглэдэг гэнэ. Энэ бол архичны тоо баримт биш бөгөөд хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг хүний баримт юм. Заримдаа бүтэн өдрийн ажлын дараа бага ч болов амрахын тулд оройд 100 гр улаан дарс уудаг ч хүн бий. Тэгвэл 28 хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний долоо хоног:

Яагаад ч юм хоолны дуршил нэмэгдэж байгаа мэт санагдах ч бодит байдал дээр хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ илүү их өлсдөг. Согтууруулах ундаанаас бүр мөсөн татгалзсан үед хүмүүс сэтгэл зүйн хоосон байдлаа юм идэж нөхөх гэж хичээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ ундаа, жүүс ууж болно шүү дээ.

Амттан идэх хүсэл төрнө: Согтууруулах ундаа нь цусан дахь сахарын төвшинг нэмэгдүүлдэг. Гэхдээ хүн бүрд өөр өөрөөр  нөлөөлдөг бөгөөд зарим хүмүүсийнх буурах нь ч бий. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүс коктейль хэрэглэх нь аюултай.

Эхний долоо хоног:

Нойрсоход хэцүү болно: Унтахынхаа өмнө 100 гр улаан дарс уудаг хүмүүст энэ асуудал элбэг тохиолдоно. Хэдийгээр согтууруулах ундаа нь  нойрсох чадварыг нэмэгдүүлдэг ч зүүдэнд муугаар нөлөөлдөг. Согтууруулах  ундаанаас татгалзсаны дараа унтахад хэцүү байх хэдий ч хэсэг хугацааны дараа энэ асуудал арилж та бат бөх сайн нойрсож чадна.

Зарим тохиолдолд толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг ба энэ нь элэгний асуудал, цусны даралт ихсэх, дааврын дутагдлаас болсон байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед энэ бүх өвчин намддаг юм.

2 Хоёр дахь долоо хоног:

Элэгний үйл ажиллагаа сайжирна: Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх үед элэгний эс үхжиж үйл ажиллагаа нь мууддаг. Элэг нь нөхөн төлжих боломжтой эрхтэн боловч тэрхүү үйл явц маш удаанаар явагддаг. Тухайн хүн согтууруулах ундааг хэр хэмжээтэй хэрэглэгдэг байснаас хамаарч нөхөн төлжих үйл ажиллагааны хурд шалтгаалдаг байна.

Үүнээс гадна арьсны өнгө цайрч, толигор болно. Согтууруулах ундаа нь судсыг өргөсгөдөг бөгөөд цусан хангамжийг алдагдуулж, арьсыг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Улмаар арьсан дээр нөсөө толбо үүсэж, эрт үрчлээтэх магадлалтай.

Хоёр дахь долоо хоног:

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна: Согтууруулах ундаа ходоодны хүчлийг маш ихээр ялгаруулдаг учир ходоод бага багаар өөрийгөө идэж эхэлдэг. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед их хэмжээгээр өлсдөгтэй холбоотой.

Хүмүүсээс судалгаа авахад согтууруулах ундаанаас татгалзсан 2 дахь долоо хоногт найз, нөхдийн уулзалтаас татгалзахад хэцүү болж байсан гэнэ. Эхний нэг долоо хоногт согтууруулах ундаанаас татгалзахад илүү хялбар байсан бол дараа дараагийн удаа маш их тэвчээр шаардах хэрэгтэй болдог аж.

3 Гурав дахь долоо хоног:

Гуравдахь долоо хоногоос эхлэн нүдний хөхрөлт арилж, нүүрний хаван буудаг. Энэ нь бие организмд усны хуримтлал үүсэхгүй, бөөр сайн ажиллаж байгааг илтгэнэ.

Өглөө босоход хялбар байх болно: Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэсэн ч тухайн хүн гүн нойрсох магадлалтай байдаг. Харин согтууруулах ундаа гарах үед нойр дутмаг, тайван унтаж чаддаггүй. Үүнээс болж тухайн хүн амарч чадахгүй, дутуу нойртой сэрдэг байна.

Гурав дахь долоо хоног:

Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх үед шүлс ялгаралт багасдаг бөгөөд энэ нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс согтууруулах ундаа бага хэрэглэдэг хүмүүсийн шүд бат бөх, өнгөлөг байдаг аж.

Согтууруулах ундаа нь өвчин намдаахаас гадна амтлах мэдрэмжийг үгүй хийдэг. Харин согтууруулах ундаа хэрэглэхээ больсноос хэсэг хугацааны дараа амтлах болон үнэрлэх мэдрэмж сэргэдэг байна.

4 4 дэхь долоо хоног

Жингийн илүүдэл илт мэдэгдэхүйц багасна. Хүн бүрийн хувьд жин хасах явц өөр байдаг бөгөөд ихэнхдээ дунджаар 3-4 кг хасдаг. Хэдий чинээ урт хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байна төдий чинээ их жин хасах боломжтой.

Согтууруулах ундаа цусны даралтыг нэмэгдүүлэхээс гадна байнга давтагдвал цусны даралт ихсэх өвчлөлтэй болно. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсийн даралт ихэнхдээ хэвийн байдаг. Мөн зүрх судасны өвчин тусах магадлал бага байдаг.

4 дэхь долоо хоног

Нүүрний арьс илүү цэвэр, толигор болно: Нүүрэн дээр гарсан батга, үрэвсэл арилна. Ихэнх тохиолдолд бие организм дахь усны хэмжээ тэнцвэржиж, цусан хангамж сайжирсантай холбоотойгоор ийнхүү өөрчлөгддөг байна. Нүүрний өнгө цайрч, батга, үрэвсэл, улайлт зэрэг арилна.

Сэтгэн бодох чадвар сайжирч, илүү бүтээлч болно: Согтууруулах ундааны тархинд нөлөөлдөг нөлөө тэр бүр ил харагддаггүй. Харин судлаачдын үзэж байгаагаар тархи хавантаж, судас бүдүүрч, хүчил төрөгчийн дутагдлаас болж тархины эд эс үхэждэг гэжээ. Энэ өөрчлөлт нь бага багаар явагддаг бөгөөд төдийлөн анзаарагддаггүй байна.

220 хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар дараах өөрчлөлт гарна.

46
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()