Орон орны гаж уламжлалууд (2-р хэсэг)

Туршлагатай жуулчин аялалд гарахынхаа өмнө очих гэж буй улс орныхоо үзэсгэлэнт газруудаас гадна ард түмнийх нь заншилтай танилцдаг. Хэрвээ та зарим зүйлсийг мэдэхгүй байвал тун эвгүй байдалд орж мэдэх юм шүү. Тухайлбал, Франц танилдаа “окей” гэж хэлээд түүнийг гомдоож магадгүй. Мөн Чили-д хавчуургатай талхыг гараараа барьж идэх юм бол тантай нэг ширээнд суух хүн олдохгүй шүү. Ер нь нэг гараг дээр амьдарч байгаа ч гэсэн бүх л улс үндэстний хүмүүс  өөр өөр байдаг гэдгийг та энэ нийтлэлээс уншаад ойлгох болно. 

Орон орны гаж уламжлалууд (2-р хэсэг)

1. Солонгост ахмад хүн эхлээд иднэ

Солонгост явж байхдаа та хичнээн их өлсөж байлаа ч гэсэн ахмад хүнээс түрүүлж хоолоо идэх хэрэггүй. Хэрвээ түрүүлж идвэл та хоолгүй л хоцорно гэж мэд. Мөн таны ам цангаж байвал дэргэдээ суугаа хүнд хандах хэрэгтэй. Солонгосчууд нэг нэгэндээ уух юм аягалж өгөхөөс биш өөрөө өөртөө хэзээ ч аягалдаггүй.

2. Тайландад бусдын тэргүүнд хүрэх хэрэггүй

Тай-чууд ямагт инээмсэглэж явдаг өөдрөг сайхан сэтгэлтэй хүмүүс. Гэхдээ тэнд нутгийн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэх, бүр доромжилж байгаа юм шиг санагдуулах заншил бий. Тайландад хэн нэгний тэргүүнд хүрэх хориотой. Энэ нь үстэй огт хамаагүй тэд толгойд хүний сэтгэлийн төв оршиж байдаг гэж үздэг.

3. Төвдөд хэлээ гаргах нь их таатай зүйл

Насанд хүрсэн хүн хэлээ гаргах нь ихэнх улс оронд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Энэтхэгт гэхэд л уур хилэнгээ илэрхийлсэн хэрэг гэж үздэг. Харин Төвдөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхдээ хэлээ гаргадаг. Энэ нь чөтгөр, шулам хар хэлтэй байдаг гэдэг ярианаас үүдэлтэй бөгөөд Төвдүүд “Би бол тийм амьтан биш” гэдгээ харуулж байгаа хэрэг гэнэ.

4. Италид лили цэцэг бэлэглэж болох ч Францад болохгүй

Аль ч улс оронд цэцгийг хамгийн сайхан бэлгүүдийн нэг гэж үздэг. Гэхдээ Францчууд лили цэцэг, Оросууд хадаасан цэцгийг хүнд бэлэглэдэггүй бөгөөд зөвхөн оршуулгын ёслолд хэрэглэдэг. Гэхдээ улаан өнгөтэй хадаасан цэцгийг өгдөггүй. Италичууд хадаасан цэцгийг эмгэнэл, харуусалтай үед хэрэглэдэг бол лили цэцгийг хамгийн дуртай үндэсний цэцэг гэж үздэг байна.

5. Австрид цайны мөнгө төлөхгүй байж болно

Олон улс оронд цайны мөнгө нь хэвшсэн ойлголт байдаг. Чех, Франц, Унгар, Испанид дунджаар тооцооны 10-15 хувь байдаг. Гэхдээ энэ дүрэм Европын бүх улсад үйлчлэхгүй. Австрид тухайн зөөгч таны сэтгэлд хүртэл үүргээ сайн гүйцэтгэсэн тохиолдолд л өгч болно. Мөн үйлчлүүлж буй хүн "Тооцоогоо авчирна уу" гэж 3 удаа хэлээд зөөгч тооцоо авчрахгүй бол мөнгөө төлөхгүй гарч болно. 

6. Унгарт “байцаагаар”, Японд “галуугаар” зүйрлэж магтдаг

Ямар ч соёлтой аль ч улс оронд хүнтэй харилцах харилцаа нь ёс зүйн чухал хэсэг байдаг. Таныг Унгарт явж байхад хэн нэгэн таныг “байцаа” эсвэл “жижигхэн шавж” гэвэл гомдох хэрэггүй. Энэ бол тоглоом биш харин танд магтаалын үг хэлж байгаа нь тэр. Улс орон бүрийн магтаалын үгс янз янз байдаг. Хятадад хэн нэгэн танд  “усанд шумбаж байгаа загас, нисэж яваа галуу” гэж хэлбэл таныг сайхан харагдаж байгааг хэлж буй хэрэг. Энэ нь эртнээс загас шувууны өндөрт үсрэн шумбадаг гэж ярьдаг байснаас үүдэлтэй. Польшууд “өөдөсхөн минь”  юм уу, “Тахианы нүдтэй өндөг” гэж бусдыг магтдаг бол Японд ямар зууван нүүртэй юм гэж хэлэх жишээтэй байдаг. 

7. Хятадууд бэлэг авахаасаа өмнө заавал гурван удаа татгалздаг

Энэ нь бэлэг авах дургүйдээ биш зүгээр л төлөв төвшин дүр эсгэж байгаа хэрэг юм. Хятадад хутга, цаг, нусны алчуураас  бусад өөр юуг ч бэлэглэж болно. Хутга нь  харилцаагаа таслахын илэрхийлэл бол цаг нь амьдрал төгсөхийг бэлгэддэг, харин нусны алчуурыг оршуулгын үед хэрэглэдэг хэмээн жийрхдэг байна.

8. Саудын Арабт хамраа нийлүүлж мэндчилдэг

Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратад анх уулзахдаа гар барихын зэрэгцээ бас хамраа нийлүүлж мэндчилдэг заншил бий. Харин Энэтхэгт алгаа хавсран мэхийдэг. Францад үнсэлцдэг ч газар зүйн байрлалаасаа хамаарч үнсэх тоо нь өөр өөр байдаг. Парист хоёр удаа үнсдэг бол Корсикт таван удаа үнсэх жишээтэй.

9. Японд мөнгө, Францад бол тэг

Дэлхий дахинд хүмүүсийн хэрэглэдэг “Окей” гэсэн дохио нь Японд “мөнгө”, Францад “тэг” гэсэн утгыг илэрхийлдэг. Гарын тэрхүү хөдөлгөөнийг тань Францчууд хараад “хоосон газар” гэж хэлж байна хэмээн гомдоож мэднэ. Харин Италид долоовор, чигчий хураагаа өргөж хамтрагчийнхаа эхнэрийн үнэнч бус байдлыг илэрхийлдэг гэнэ.

10. Афганистанд газар унагаасан талхаа үнсдэг

Афган болон Исламын шашинтай орнуудад барьж явсан талхаа санамсаргүй унагаачих юм бол авангуутаа шууд үнсдэг. Хаана унасан нь огт хамаагүй. Элдэв бохирдол, бактериас айхгүйгээр үнсдэг учир нь тухайн бүтээгдэхүүнийг хүндэтгэж байгаа хэрэг гэнэ. Та ингэхийг хүсэхгүй л байгаа бол ямар нэг юмаа газар унагаахгүйгээр болгоомжтой байх хэрэгтэй шүү. 

11. Чилид хоолоо гараараа барьж идэж болохгүй

Чилид аялж явахдаа хоолоо гараараа барьж идэж болохгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Энэ улс Өмнөд Америкийн бусад орнуудаас  огт өөр зан заншилтай. Ерөнхийдөө Европын ёс зүйг баримталдаг. Чилид  та бидний гараараа бариад л идчихдэг гамбургер,  шарсан төмс зэргийг заавал хутга сэрээгээр иддэг.

12. Мексикчүүд цаг нарийн  баримтлахад дургүй

Мексикт ажил хэргийн болон найз нөхдийн уулзалтад заавал хоцорч ирдэг. Ямар нэг үйл ажиллагаанд яг цагтаа ирэхийг соёлгүй үйлдэл гэж ойлгодог. Энэхүү үндэсний уламжлал  тус улсын нийтийн тээвэр  нь маш их саатдагтай холбоотой. 

13. Ойрх Дорнодод кофе яаж уудаг вэ

Ойрхи Дорнодод кофе ууна гэдэг тийм ч амаргүй. Таны аяга хоосон л байх юм бол гэрийн эзэн дахиад л кофе аягалж өгнө. Дахиад уухгүй гэдгээ илэрхийлэхийн тулд та аягаа тал тал тийшээ хэдэнтээ хазайлгаад хажуу тийш нь харуулж тавих хэрэгтэй. Энэ бол ууж боллоо, дахин аягалах хэрэггүй гэдгийн дохио юм.

14. Хятадад тавган дээрх загасаа эргүүлж болохгүй

Уг нь та дээд талыг нь идчихсэн бол загасыг эргүүлнэ биз дээ. Харин Хятадад эргүүлж болдоггүй гэнэ. Ялангуяа уугуул өмнөд нутгийнхан болон Хонконг-д загасны  доод хэсгийг идэлгүй, зөвхөн хүрч болох нуруу гэдсийг л идэж болно гэж үздэг. Энэ заншлыг нь мухар сүсэг гэж хэлэхэд хилсдэхгүй юм.

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ ТӨСТЭЙ МЭДЭЭ УНШИНА УУ:

~Орон орны гаж уламжлалууд~

8
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()