Эмэгтэйчүүдийн аминд хүрдэг байсан хувцас, гоёл чимэглэлүүд

XYIII  зууны зарим хувцас, гоёл чимэглэл эзнээ үхэлд хүргэдэг байжээ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн загварлаг харагдахыг хүсэж хэрэглэдэг байсан зарим зүйлс олон тооны эмгэнэлт үйл явдлуудыг дагуулж байсан. Хүмүүс өөрсдийнхөө гоёлын хувцас, даашинз, цамц, малгайнаасаа болж хорддог байсан гэвэл та итгэх үү. Тэдний ганган хувцаснууд нь хортойгоос гадна, амархан шатдаг, загвар хийцээсээ хамаарч эрүүл мэндэд муугаар нөлөөлж эзнээ шууд л нөгөө ертөнц рүү илгээчихдэг байсан гэдэг.

Эмэгтэйчүүдийн аминд хүрдэг байсан хувцас, гоёл чимэглэлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 “Парисын ногоон” үхлийн өнгө

Та хувцасны өнгө эрүүл мэндэд нөлөөлж, үхэлд хүргэнэ гэж байх уу гэж  бодож байна уу? Хэрвээ хортой бодисоор будсан бол үхэлд хүргэж болох юм. XYIII зууны сүүл үед маргадын ногоон өнгө загварын ертөнцөд түгээмэл ашиглагдах болж хатагтай нар ногоон даавуугаар даашинз, малгай, цүнх захиалан хийлгэдэг байв.  Гэхдээ бүс даавуу, материал нь өнгөгүй байсан учир хүнцлийн тусламжтайгаар буддаг байжээ. Энэ аймшигт хор арьсанд нөлөөлж тууралт, шарх үүсгэдэг юм. Эмэгтэйчүүд нүцгэн гар дээрээ бээлий өмсөж, дотуураа хувцасгүйгээр өнөөх ногоон даашинзаа өмсдөг байж. Ингээд л хэдий сайхан загварлаг харагддаг ч бүх биеэр нь юм туурч, өвчин тусдаг байжээ.

“Парисын ногоон” үхлийн өнгө

2 Толгой дээрх мөнгөн ус

Хүнцэл удаан хугацаанд хүнийг өвчлүүлэн аажмаар үхэлд хүргэдэг бол мөнгөн ус шууд л сүүлчийн замд нь л үддэг гэж хэлж болно. 

XYIII  зууны эхэн үед булган малгай "моод" болж байжээ. Өмсөхөд үнэхээр зөөлхөн, таатай хэдий ч малгай хийхийн төлөө бүх булгыг хядаад дуусгажээ. Тэгээд оронд нь  хэрэмний арьсан малгай өмсөх болцгоов. Хэрэмний арьс хатуу учраас зориудаар зөөллөхийн тулд мөнгөн ус ашигладаг байжээ. Толгойндоо мөнгөн устай малгай өмсөх нь аймшигтай үр дагавартай байж. Толгой өвдөх, сэтгэл санаа өөрчлөгдөх, дотор муухайрах гэх мэтээр хүний биед олон сөрөг нөлөө үзүүлдэг байсан ба битүү хаалттай орчинд байвал ухаан алдах хүртэл эрсдэлтэй байжээ. Сонирхуулж хэлэхэд, та Алисын найз болох галзуу малгайчинг санаж байна уу? Тэр дүрийг гаргахдаа XVIII зууны үеийн тэргүүн мастер Льюис Карроли-гаас санаа авсан гэж үздэг.  

Толгой дээрх мөнгөн ус

3 Даруулга нь гоо бүсгүйчүүдийн алуурчин хувцас

Өнөөгийн бидний мэдэх даруулга XVII-XIX зууны “аймшигт” даруулгуудын  дэргэд зүгээр л тоглоом гэсэн үг. Тэр үед хатагтай нар нарийхан, гоолиг харагдах гэж өвдөлтийг тоолгүй даруулга зүүдэг байсан. Тэрний улмаас дотор эрхтнүүд шахагдаж заримдаа хавирга нь хугардаг байж. 33 см бэлхүүстэй нэгэн бүсгүй бүжгийн үеэр ухаан балартаж үхэтхийн унасны дараа задлан шинжилгээ хийж үзтэл  хавирга нь хугарч элгийг нь гэмтээснээс болж дотуур цус алдсан байжээ. Зарим үед хугарсан хавирга зүрхэнд ч зоогдох  явдал гарч байсан гэдэг. Эдгээр эрсдэлүүдээс гадна даруулга өмсөхөд цусны эргэлт удааширснаас болж толгой эргэх, ухаан алдах явдал байнга гардаг байжээ.

Даруулга нь гоо бүсгүйчүүдийн алуурчин хувцас

4 Даашинз бөмбийлгөгч хөвөн даавуу

Өөр нэг алуурчин хувцас бол дэрвэгэр хормой. Ийм дэрвэгэр  хормой удаан хугацааны туршид загварлагт тооцогддог байсан. 

Бүсгүйчүүд өгзөг, бэлхүүсийн ялгаа тодорч байвал сайхан харагдана гэж үздэг байжээ. Тэр үед бүсгүйчүүд олон банзал давхарлаж өмсөх хүнд байсныг анзаарсан Английн нэг инженер даашинзын хормой дэрвийлгэх хөвөн даавуугаар хийсэн хөнгөн авсаархан бөмбийлгөгч санаачилжээ. Шатамхай даавуу ямар аюултайг бүсгүйчүүд төсөөлсөнгүй. Лаан гэрэлтүүлэгтэй газар тэр дороо л гал авалцаж хормой нь шатаж эхлэхэд бусад нь холхноос зүгээр л хараад  зогсож байдаг байжээ. Тэгэхгүй бол бүгдээрээ шатна шүү дээ. Үүнээс гадна дэрвэгэр хормой галт тэрэг, машинд орооцолдож эзнээ аюулд хүргэдэг байсан гэдэг.

Даашинз бөмбийлгөгч хөвөн даавуу

5 Урт банзлын хормой үхэл дагуулна

XIX зуунд бүсгүйчүүд дэрвэгэр хормой биш урт хормойг сонгох болсон. Ийм урт хормой эзнээ шууд алчихгүй ч жинхэнэ халдвар тараагч байжээ. Эмэгтэйчүүд урт хормойгоороо гудамжны хамаг л муу муухайг хамж гэртээ авчирдаг байсан гэсэн үг л дээ. Тэр үед гудамжийг нэг их цэвэрлэдэггүй байсан. Урт хормойтой хувцас өмссөн эмэгтэй гудамжаар явж байгаад гэртээ ирээд ямар нэг халдвараар өвчилдөг байж. Үүнд гэдэсний халдварт өвчин голлодог байсан.

Урт банзлын хормой  үхэл дагуулна

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()