Холливудын хамгийн төгс хосын хайрын нууцаас...

Хосуудын хооронд маргалдах нь байх зүйл боловч бид ихэнхдээ төгс харилцааг хүсэмжилдэг. Тиймээс ч тэрхүү төгс харилцааны арга барилыг бид алдартай хосуудаас суралцдаг билээ. Тэр утгаараа бид Холливудын алдартай хос болох Эмили Блант болон Жон Красински нарын хоорондын харилцааны нууцаас танилцуулж байна. 

Холливудын хамгийн төгс хосын хайрын нууцаас...

1 Дассан сэтгэлээ нуухгүй байх

2006 онд  “The Devil Wears Prada” кино нь олны анхаарлыг маш ихээр татаж байсан бөгөөд энэ кинонд Эмили тоглосон нь чухал байлаа.

2016 онд түүний нөхөр Жон Красински "Glamour"-т өгсөн ярилцлагадаа тэрхүү киног 75 удаа давтаж үзсэн гэжээ. Тэрбээр суваг солих үедээ эхнэрийнхээ дүр зургийг хараад л шууд суваг солих хүсэлгүй болж байсан гэдэг.

Нэгэн удаа тэр хаалга онгойлгож орж ирмэгц би шууд сувгаа сольсон юм. Харин тэр надаас “Чи порно үзэж байгаа юм уу? гэж асуусан. Үнэн хэрэгтээ надад “The Devil Wears Prada” киног 75 дахь удаагаа үзэх нь ямар ч порно үзсэнээс илүү дээр байсан” гэжээ.

Дассан сэтгэлээ нуухгүй байх

Түүний бүтээлд дуртай тухайгаа Жон хэлэхээс эмээж байсан бөгөөд Эмили-гийн зэмлэлийг хүртэх болов уу гэж бодож байсан гэнэ. Хосууд уг киног гарснаас нэлээд хэдэн жилийн дараа танилцсан бөгөөд Жон Эмили-г хараад л "Миний цор ганц эмэгтэй" гэж бодсон тухайгааа нэгэн шоунд ярьжээ. Тэд найз нөхдийнхөө ачаар ресторанд танилцаж байжээ.

2 Өөрийн сэтгэл хөдлөлийг нуухгүй байх

Анхны болзоон дээрээ л Жон өөрийн сэтгэлээ илчилж, түүний уран бүтээлүүд маш их таалагддаг талаараа хэлжээ. Ингээд жилийн дараа тэд сүй тавьж, харин 2010 онд гэрлэсэн юм. 

Хуримын ёслолын үеэр бүгд уйлж байсан юм. Эцэст нь тэр “Тийм” гэж хэлсэн.

Бидний хурим Итали-д болсон бөгөөд хуримын ёслолд гайхалтай хосууд болох Жорж болон Амаль Клуны нар оролцжээ. Тэд хосуудад бал сараа өнгөрүүлэх зуслангийн байшин гаргаж өгсөн юм. Ингээд  4 жилийн дараа  хосууд эцэг эх болж өөрсдийн Твиттер хуудаснаа нийтэлжээ. 2016 онд тэд хоёр дахь охиноо өлгийдөн авсан юм.

Өөрийн сэтгэл хөдлөлийг нуухгүй байх

3 Өөрсдийн нууц хэлийг ашиглах

Олон хүмүүс төгс харилцааны түлхүүр нь хоорондын харилцаа гэж үздэг. Гэри Чемпен-ий номонд хайрын 5 хэл байдаг гэдэг бөгөөд үүнд баталгаажуулалт, дэмжлэг, бэлэг, хамтрал болон хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн цаг хугацаа багтдаг гэжээ. Харин хосуудын хувьд хайрын 6 дахь хэл байдаг бөгөөд энэ нь хоорондоо огт ярихгүй байх явдал аж. Өнгөрсөн жилийн нэгэн кинонд Жон болон Эмили нар дуу чимээнд хариу үзүүлдэг мангасаас хүүхдүүдээ хамгаалж буй эцэг, эхийн дүрийг бүтээсэн. Ямар нэг чимээ гаргавал шууд л амиа алдана гэсэн дүрэмтэй.Харин киноны зураг авалтын дараа тэд “Энэхүү кинонд тоглосноор бид өөрсдийн гэсэн нууц хэлтэй болсон” гэжээ.

Тиймээс өөрийн нөхөртэйгөө нууц хэлтэй бол. Зүгээр л юу ч ярихгүйгээр нэг нэгнээ ойлгож чаддаг болно.

Өөрсдийн нууц хэлийг ашиглах

4 Алдаа гаргахаас бүү ай

Шоу-бизнест удаан хугацааны турш ажилласан хүмүүс гэр бүл болон ажлаа тусад нь салгах хэрэгтэй гэж үздэг.

Эмили “A Quiet Place” киноны зохиолыг уншаад өөр хэн нэгэн энэ хэцүү дүрийг бүтээнэ гэхээс маш их айж, нөхөртөө энэхүү дүрд тоглохыг санал болгож, тэр ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. Харин кино багийнхан энэ кино зураг авалт та хоёрын салалтаар төгсөх болов уу гэж таамаглаж байсан ч тэд андуурсан юм. ​

Би үргэлж түүний шүтэн бишрэгч байсан. Би Эмили-гийн жүжиглэж байхыг хараад, тэр яагаад ийм их алдартай болохыг ойлгодог. Тэр минь энэ дэлхийн хамгийн авъяастай,  сайхан сэтгэлтэй,  хүчтэй эмэгтэй. Түүний эргэн тойронд байгаа хүн бүр аз жаргалтай болдог бөгөөд тэр миний амьдралын хамгийн үнэтэй, хамгийн сайхан бэлэг юм.

Алдаа гаргахаас бүү ай

Анхны болзоон дээрээ Жон ямар нэг зүйлийг буруу хийх вий гэхээс айгаагүй бөгөөд Эмили-тэй хамт буудлагын газарт очжээ. Хэрвээ  анхны болзоо нь түүнд таалагдахгүй бол бүх зүйл дуусна гэдгийг  ойлгож байсан ч азаар Эмилид маш их таалагдсан байна.

5 Хүүхдийн хүмүүжлийн тал дээр үүргээ хуваарилах

Хосууд хоёр хүүхэдтэй ч хааяа л хүүхэд асрагч авч ажиллуулдаг аж. Чөлөөт цагаа ихэнхдээ хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг. Тусдаа гадуур зугаална гэж бараг л үгүй. Эмили болон Жон нар “Охиддоо өгөх хамгийн том бэлэг бол үргэлж тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх” гэж үздэг бөгөөд энэ зорилгодоо ч хүрэхийн тулд хичээдэг.  

Хүүхдийн  хүмүүжлийн тал дээр үүргээ хуваарилах

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()