"Samsung" энэ 3 сард худалдаанд гарах шилдэг бүтээлүүдээ танилцууллаа!

2019-02-28, 16:01
8,187

Та бүхэндээ зориулан 7 хоног бүрийн "Пүрэв" гарагт технологийн ертөнцөд болж буй шинэ соргог мэдээллийг хүргэхээр боллоо.

Өнөөдрийн хамгийн эхний нийтлэлдээ "Samsung" компанийн 2019 оны 3-р сард худалдаанд гарах шинэ бүтээгдэхүүнүүдийг онцоллоо. Samsung компанийн 10 жилийн ойтой давхацсан  “Samsung Unpacked” нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 2 сарын 20-нд болсон юм. Уг нээлтээр шинэлэг загварын олон ухаалаг утас, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Ингээд энэ жилийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй хамт танилцья. 

"Samsung" энэ 3 сард худалдаанд гарах шилдэг бүтээлүүдээ танилцууллаа!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Samsung "Galaxy Fold"

Samsung компани өөрсдийн анхны нугалагддаг ухаалаг утсыг олон нийтэд танилцуулсан бөгөөд "Galaxy Fold" хэмээн нэрлэгдэх энэхүү утас нь энгийн ухаалаг утасны хэлбэр дизайныг эвдсэн нь олон хүнийг алмайруулсан юм. Гадна талын үндсэн дэлгэц нь жижиг 4.6 инчийн хэмжээтэй боловч 7.3 инчийн дотор дэлгэц нь ном шиг дэлгэгдэх нугастай хийгджээ. Ингэснээр хэрэглэгчдэд илүү том дэлгэц ашиглах боломжийг олгох юм. 

Samsung "Galaxy Fold"

Ганцхан дэлгэц нь энэ утасны онцлог биш бөгөөд үзүүлэлтийн хувьд зах зээл дээрх бусад өрсөлдөгчдөө ардаа орхижээ. 12гб-ын санах ой, 512гб-ын багтаамжтай бөгөөд дотроо 4,380mAh-ын багтаамжтай хосолсон зайтай юм. Мөн 7 нанометрийн шинэ процессор ашигласан нь том дэлгэцтэй хосолж олон үйлдлүүдийг давхар хийх боломжтой болгожээ. 

Үйл ажиллагааны үеэр "Youtube", "What`s app" болон интернет хөтчийг нэгэн зэрэг ашиглаж үзүүлсэн

Мөн камерний хувьд нийт 6 камертай ба утасны ард гурвалсан 16 мегапикселийн үндсэн камертай, 12 мегапикселийн өргөн болон телепото камер, урд талд жижиг дэлгэцийн хажууд 10 мегапикселийн камер мөн дотор талд 10 болон 8 мегапикселийн хосолсон камерууд тус тус байрлажээ. ​

Samsung компаний захирал ДЖ Ко хэлэхдээ “Өнөөдөр Samsung компани ухаалаг утасны түүхэнд шинэчлэл хийж буй бөгөөд бидний шинэ “Infinity Flex” дэлгэцний тусламжтайгаар өмнө хэзээ ч харж байгаагүй шинэ боломжууд нээгдэж байна” гэсэн бөгөөд “Galaxy Fold утсыг бид уламжлалт ухаалаг утасны хязгаарт баригдахгүй шинэ боломжуудыг эрж хайж буй хүмүүст зориулж бүтээсэн”  хэмээн нэмж хэлсэн юм. 

Энэхүү ухаалаг утас нь энэ оны 4 сарын 26-нд худалдаанд гарах бөгөөд эхлэх үнэ нь 1980 ам.доллараас эхэлнэ.

2 Samsung "Galaxy S10"

Samsung компани "Galaxy" цувралынхаа шинэ утсыг танилцуулсан бөгөөд энэ удаад 2 биш 3 өөр төрлөөр худалдаанд гарах юм. Galaxy "S10e", "S10", болон "S10 Plus" гэж нэрлэгдэх уг утаснууд нь өөр өөрсдийн онцгой талуудтай бөгөөд үндсэн нэг загвартай юм.

Samsung "Galaxy S10"

Өмнөх загварууд болон бусад өрсөлдөгч компаний ухаалаг утасны загваруудыг давталгүй урд камерыг дэлгэцний буланд байрлуулжээ. Энэхүү шинэ дэлгэцийг "Infinity-O" гэж нэрлэжээ. Дэлгэцийг лазераар зүсэж урд камерний нүх гаргасан нь ашигтай талбайг ихэсгэсэн  бөгөөд бусад мэдрэгчүүдийг дэлгэцний ард байрлуулсан байна. 

Хуучин загварын ард байрлах хурууны хээ уншигчийг байхгүй болгон шинэчилж Galaxy "S10" болон "S10 Plus" утаснуудын дэлгэцний ард байрлуулжээ. Энэхүү шинэ хурууны хээ уншигч нь хэт авиагаар хурууны хээг уншдаг бөгөөд хамгийн анх удаа ухаалаг утсанд ашиглагдаж байгаа юм. Мөн энгийн хурууны хээ уншигчаас илүү хурдан бөгөөд нууцлалын зэрэг өндөртэй. Харин Galaxy "S10e" утасны хурууны хээ уншигч нь утасны асаах товчлуур дээр байрлажээ. 

Бас нэгэн шинэлэг зүйл нь “PowerShare” юм. Утасгүй цэнэглэх боломжтой ухаалаг утас болон төхөөрөмжүүдийг "S10" загварын утсаараа цэнэглэх боломжтой болжээ.

Камерний хувьд Galaxy "S10" болон Galaxy "S10 Plus" загварууд нь 16 мегапикселийн үндсэн камертай, 12 мегапикселийн өргөн болон 12 мегапикселийн телепото гурвалсан камертай бөгөөд  "S10e" утас нь 16 мегапикселийн үндсэн, 12 мегапикселийн өргөн хосолсон камертай юм.

3 загварын гол ялгаа нь дэлгэцийн хэмжээ, санах ой болон багтаамж бөгөөд үндсэн процессорын хувьд "Snapdragon 855"-ыг ашиглажээ. Эхлэх үнийн хувьд "S10e" загвар нь 749 ам.доллар, "S10" загвар нь 899 ам.доллар харин S10 Plus загвар нь 999 ам.доллараас эхлэх аж. Мөн багтаамж, санах ой өнгө загварын олон төрлийн сонголттой бөгөөд 3 сарын 8-нд худалдаанд гарч эхэлнэ. 

3 Samsung Galaxy "S10 5G"

Galaxy "S10" утасны бас нэгэн загварыг 5G сүлжээнд зориулж бүтээжээ. Үндсэн 3 загвартай харьцуулбал илүү том дэлгэцтэй, үндсэн 8 гигабайтын санах ой болон 4.500mAh-ын зайтай мөн дөрвөлсөн камертайгаар худалдаанд гарах юм. 

Үнэ болон хэзээнээс худалдаанд гарах нь тодорхой зарлагдаагүй байгаа бөгөөд Америкийн зах зээлд хамгийн эхэнд худалдаанд гарах юм.

Samsung Galaxy "S10 5G"

4 Шинэ ухаалаг цаг

Шинээр Galaxy "Watch Active" болон Galaxy "Fit" гэх 2 загварын шинэ ухаалаг цагийг танилцууллаа. Galaxy "Fit" нь илүү спорт загвартай бөгөөд Galaxy "Watch Active" нь өдөр тутмын хэрэглээнд зориулагджээ. Galaxy "Watch Active" ухаалаг цаг нь цусны даралтыг хэмжиж чаддаг анхны ухаалаг цаг юм. Мөн 2 төхөөрөмжийг "PowerShare" ашиглан гар утсаараа утасгүй цэнэглэж болно. 

Шинэ ухаалаг цаг

Үнийн хувьд Galaxy "Watch Active" 200ам.долларын үнэтэй бөгөөд 3 сарын 8-нд худалдаанд гарах бол Galaxy "Fit" ухаалаг цагны үнэ болон худалдаанд гарах хугацаа тодорхойгүй байгаа юм.

5 "Galaxy Buds"

Шинэ загварын утасгүй чихэвчийг танилцуулсан бөгөөд бусад загвартай харьцуулахад онцгой өөрчлөлт гараагүй юм. Мөн  "PowerShare" ашиглан шинэ загварын Galaxy "S10" гар утсаараа утасгүй цэнэглэж болно. 

"Galaxy Buds"

Үнийн хувьд 129 ам.доллар бөгөөд "S10" цувралын шинэ ухаалаг утаснуудыг захиалахад дагалдуулж өгөх бөгөөд худалдаанд 3 сарын 8-наас гарах болно. 

“Samsung Unpacked”

Та бүхэндээ зориулан 7 хоног бүрийн "Пүрэв" гарагт технологийн ертөнцөд болж буй шинэ соргог мэдээллийг хүргэхээр боллоо. Технологийн сонирхолтой мэдээллийг "ЭНД" дарж үзээрэй.

34
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()