Булчинлаг, биерхүү залууст ямар хувцас зохих вэ?

Сайхан бие галбиртай хүмүүст бүх төрлийн хувцас зохидог гэсэн ойлголт хүн бүрд бий. Энэ нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм. Үнэн хэрэгтээ булчинлаг залууст ч гэсэн өөрийн гэсэн  хувцаслах дүрэм байдаг аж. Төгс биетэй хэдий ч буруу хувцаслаж байвал бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Тиймээс ямар ч тохиолдолд өөрийн бие галбир, жинд зохицсон хувцсыг өмсөх нь зүйтэй. Биеийн тамирын зааланд өмсдөг бариу өмд өмсчихөөд гадуур алхах нь утгагүй бөгөөд 3-р сард дал гарсан майк өмсөөд явж байвал тийм ч таатай харагдахгүй болов уу. Төгс бие галбиртай хүмүүс өөрөөрөө бахархах хэрэгтэй ч хувцаслалтандаа ёс зүйн болон загварын талаас анхаарах нь чухал юм.

Булчинлаг, биерхүү залууст ямар хувцас зохих вэ?

1.Хувцасны хэмжээ маш чухал

Булчинлаг залуус ихэнхдээ өөрийн бие галбирыг тодотгохын тулд жижиг размерын  бариу хувцас өмсөх нь бий. Гэхдээ том загварын сул хувцас зөвхөн махлаг, бүдүүн хүмүүст зориулагдсан гэж ойлгох хэрэггүй. Булчинлаг залуус энгийн размераас нэг размер жижиг хувцас өмсөх боломжтой ч хэт бариу хувцас өмсөх хэрэггүй байдаг. Эцсийн эцэст төгс галбир гэдэг таны хичээл зүтгэлийн л шагнал шүү дээ. Хэрвээ хэн нэгэн таны булчинлаг гарыг биш  хөхний толгойг чинь хараад байвал та буруу хувцаслаж байна л гэсэн үг. Мөн хувцас худалдаж авахдаа орон орны хувцасны хэмжээ өөр байдаг гэдгийг санаарай. Жишээлбэл: Нэг дэлгүүрийн М размерын хувцас нөгөө дэлгүүрийн S размерын хувцастай ижил байх тохиолдол бий. Хэрвээ таны хувцаслалтыг найз нөхөд тань шоолж байвал та өөрийн өмсөж буй хувцсандаа анхаарсан нь дээр шүү.

2. Тод биш өнгийг сонго

Том биетэй булчинлаг залуус олны анхааралд маш ихээр өртдөг. Тиймээс бусдыг айлгахгүйн тулд даруухан, бүдэг өнгийн хувцас сонгосон нь зүгээр. Хэдийгээр зуны улиралд тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой байдаг ч доогуураа тод хувцаслаж, дээгүүрээ аль болох бүдэг өнгийг сонгоорой. Жишээлбэл, цэнхэр, бор, хул шар, саарал, олив ногоон гэх мэт өнгийг сонгосон нь зүйтэй. Мөн хар костюм өмссөн ч болно шүү дээ.

3. Олон давхар хувцаслаарай

Нэгдүгээрт, хүйтний улиралд олон давхар хувцас өмсөх нь загварлаг харагддаг.  Хоёрдугаарт, хэрвээ та булчинлаг, биерхүү бол хэт томдсон, зузаан хувцас өмсөж өөрийгөө байгаагаасаа том харагдуулах хэрэггүй. Хэрвээ гадаа хүйтэн байвал та олон давхар хувцас өмсөж, зузаалах арга замыг сонгоорой. Зузаан цамцны оронд ноосон цамц, нэхмэл цамцны оронд нимгэн даавуун хоолойтой цамцыг сонгох нь зүйтэй. Үүнээс гадна зузаан куртканы оронд савхин эсвэл жийнсэн курткийг сонгоорой.

4. Нимгэн жийнс таны хамгийн зөв сонголт байх болно

Гэхдээ зарим тохиолдолд энэ нь таны дайсан ч болох магадлалтай. Ялангуяа хэт бариу, өгзөгний хэлбэрээ гаргасан жийнс өмсөх нь тийм ч таатай байдаггүй. Тиймээс өөрт тохирох хэмжээтэй жийнсийг сонгож өмсөх нь зүйтэй. Жийнс нь өдөр тутмын хувцас учир маш олон сонголттой байдаг шүү дээ.

5. Хослолоо захиалгаар оёулаарай

Хэт булчинлаг залууст энэ асуудал маш их тулгардаг. Энэ төрлийн залуучууд өөрийн бие галбирт тохирсон костюмыг олох гэж нэлээд зүдэрдэг. Том хэмжээтэй нь шуудай шиг харагдах бол жижиг хэмжээтэй нь зарим хэсгээр таарахгүй байх магадлалтай. Тиймээс костюмаа захиалгаар оёулсан нь хамгийн зөв сонголт байх болно. Та өөрийн бие галбирыг өөрчлөхийн тулд багагүй цаг хугацааг зарцуулсан учир оёдолчин дээр очиход асуудалгүй болов уу.

6. Тэнцвэрт байдлыг хадгал

Ихэнх брендүүд булчинлаг залууст зориулсан тусгай загварын хувцастай байдаг. Хэрвээ та өөрийгөө төгс галбиртай, далдлах зүйл байхгүй гэж үзэж байвал таны бие галбирт тохирох хувцаслалтыг санал болгодог брендийг сонгоорой. Эдгээр брендүүд нь ихэвчлэн классик төрлийн хувцсыг санал болгодог. Та илүү загварлаг харагдахыг хүсэж байвал ганган малгай, бугуйвч гэх мэт өөрт тохирсон  зүйлсийг сонгоорой. Төгс галбиртай үед бие галбираа нууж хувцаслах хэрэггүй шүү дээ. 

4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()