"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

2019-03-03, 14:46
3,532

Италийн Катаниа хотод урьд хожид үзэгдээгүй хүйтэн өвөл болсон тул тэндхийн IKEA-ийн салбарын ажилчид хотын золбин нохдыг дэлгүүр дотроо байлгаж, өвлийг өнтэй давахад нь тусалсан нь олны талархлыг хүлээжээ. Тэр ч байтугай ноход хивсэнцэр дээр унтаж, дэлгүүр дотуур чөлөөтэй зугаалах боломжтой байсан аж. Ингээд тэдгээр ноход хэрхэн тухтай өвөлжсөн болохыг харуулсан зургуудыг та бүхэнд хүргэе.

"IKEA"-ийн дэлгүүрт өвөлжсөн эзэнгүй ноход олны хайрыг татжээ

Дэлгүүрийн тавилгууд дунд тухтай нь аргагүй амарч байгаа ноход "Инстаграм" хэрэглэгчдийн хайрыг ихэд татжээ.

Дэлгүүрийн ажилчид нохдыг өдөр бүр хооллохын зэрэгцээ тодорхой хугацаанд тэдэнд спираль тавьдаг байжээ.

Үйлчлүүлэгчид тэдгээр нохдыг дэлгүүрийн тавилгуудад "амь оруулж" байна гэцгээж байжээ.

Тэнд өвөлжсөн хэд хэдэн нохой эзэнтэй болоод амжжээ.

Гэхдээ энэ нь "IKEA" амьтдад буян үйлдсэн анхны тохиолдол биш аж. 2014 онд тус дэлгүүр амьтан асран хамгаалах төвд байгаа нохдын 3D зургийг байрлуулж, тэднийг үрчилж авахыг үйлчлүүлэгчдэд уриалж байжээ. Мөн 2017 онд "IKEA"-аас гудамжны муурнуудад чихмэл тоглоом өгөх ажил зохион байгуулсан байна.

29
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()