Та бид өдөр тутамдаа хэрэглэж болох супер хүнснүүд

2019-03-02, 16:19
4,220

Хүнсний бүтээгдэхүүн, тэдний чанар  болон хүний биед хэрхэн нөлөөлж үйлчилдгийг мэдэж байх нь хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Авакадо, киноа болон самар зэрэг супер хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг ч тэр болгон өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж чаддаггүй. Харин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ч гэсэн супер хүнсэндээ ордог. Ингээд уншигч та бүхэндээ эдгээр супер хүнсний бүтээгдэхүүнүүдийг  танилцуулж байна. 

Та бид өдөр тутамдаа хэрэглэж болох супер хүнснүүд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадил жимс хоол идэх хүслийг дарж зүрхийг эрүүл болгоно

Гадил жимс нь пектин хэмээх цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг бодисыг агуулдаг бөгөөд зүрх судасны өвчин эмгэгээс сэргийлдэг. Кали болон эрдэс бодисоор баялаг учир хүний биеийн хэрэгцээг эрчимтэй нөхөж өгдөг нь жингээ хасах, дасгал сургуулилт хийж буй үед хэрэглэх зохимжтой хүнс болдог

Гадил жимс хоол идэх хүслийг дарж зүрхийг эрүүл болгоно

2 Тараг тархийг сэргээнэ

Тараг нь яс, булчин болон тархины хөгжилд нэн чухал кальци,  витамин Д болон уургаар баялаг байдаг. Мөн хорт хавдрын эсийн ургалтын эсрэг үйл ажиллагаатайг тогтоосон байна. 

Тараг тархийг сэргээнэ

3 Даршилсан ногоо хоол боловсруулах эрхтэнг цэвэрлэнэ

Даршилсан ногоо нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих бактериудаар баялаг байдаг бөгөөд хоол боловсруулах системийг цэвэрлэж өгдөг. Ингэснээр бие дахь серотонин “serotonin” бодисын хэмжээг ихэсгэж өгдөг. 

Даршилсан ногоо хоол боловсруулах эрхтэнг цэвэрлэнэ

4 Байцаа хоолны шингэцийг сайжруулна

Байцаа нь ислэгээр баялаг байдаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цусан дахь холестрөны  хэмжээг бууруулдаг. Витамин К их хэмжээгээр агуулдаг нь цусыг шингэлж эргэлтийг сайжруулахад нөлөөлдөг.

Байцаа хоолны шингэцийг сайжруулна

5 Өндөг нүдийг эрүүл байлгана

Уургын өндөр агууламжтай энэхүү хүнсний бүтээгдэхүүн нь бидний өдөр тутмын хүнсэнд ордог.  Тархины өсөлт хөгжилд сайнаар нөлөөлдөг Холин “Choline” гэх бодис агуулдаг бөгөөд жирэмсний үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн өндгөнд байдаг үл исэлдүүлэгч бодисууд болох “Lutein болон Zeaxanthin” нь нүдний цайралт болон булчингийн хөгшрөхөөс сэргийлдэг.

Өндөг нүдийг эрүүл байлгана

6 Зөгийн бал сэтгэл санааг өөдрөг болгоно

Зөгийн бал нь үл исэлдүүлэгчид болон бактерийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай. Биеийн дархлааны системийг дэмжиж өгч элдэв төрлийн вирус бактериас хамгаалдаг. Мөн цусны даралтыг буурулхаас гадна полипенол “polyphenol” гэх байгалийн гаралтай бодис агуулдаг нь мэдрэлийн эсүүдийг сэргээж сэтгэл гутралыг бууруулдаг.

Зөгийн бал сэтгэл санааг өөдрөг болгоно

7 Овьёос уургыг нөхнө

Овьёос нь уургын томоохон эс үүсвэр бөгөөд их хэмжээний ислэг болон эрдэс бодис агуулдаг учир биеийг цэвэрлэж холостений хэмжээг тэнцвэржүүлдэг. Цагаан хоолтон бол уургаа нөхөх хамгийн тохиромжтой хүнсний бүтээгдэхүүний нэг юм. 

Овьёос уургыг нөхнө

8 Бууцай булчингийн хөгжилд тусална

Бууцай нь булчингийн өсөлт хөгжил, бодисын солилцоонд шаардлагатай төмөр болон магни-гаар баялаг байдаг. Мөн амино хүчлийн нэг болох “tryptophan” агуулдаг бөгөөд тархийг эрүүл байлгаж сэтгэл санааг өргөх үйлчилгээтэй. 
 

Бууцай булчингийн хөгжилд тусална

9 Жүрж хөгшрөлтийг удаашруулна

Жүрж нь флавоноид “flavonoids” бодисыг агуулдаг бөгөөд энэ судас нарийсах, жижиг хэмжээний цус харвалтаас сэргийлдэг. Мөн Витамин C болон ислэгээр баялаг байдаг учир арьсны үрчлээс болон хөгшрөлийг удаашруулж хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг.

Жүрж хөгшрөлтийг удаашруулна

10 Ангаахай шош “Chickpeas” уураг болон ислэгээр хамгийн баялаг

Уургийн өндөр агууламжтай энэхүү шош нь ислэгээр баялаг учир хоолны шингэцийг сайжруулдаг. Жингээ хасах хоолны дэглэм барьж буй үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсний нэг бөгөөд хорд хавдраас сэргийлэх үйлчилгээтэй юм. 

Ангаахай шош “Chickpeas” уураг болон ислэгээр хамгийн баялаг

11 Нэрс ой тогтоолтыг сайжруулна

Жүржний нэгэн адил флавоноид “flavonoids” бодисыг агуулдаг бөгөөд энэ судас нарийсах, жижиг хэмжээний цус харвалтаас сэргийлдэг. Мөн витамин C гээр баялаг учир хөгшрөлийг удаашруулж, арьсыг толигор зөөлөн болгодог. Үүнээс гадна ой тогтоолтыг сайжруулдаг.

Нэрс ой тогтоолтыг сайжруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()