Хүнийг царайгаар нь шинжихүй

Номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг. Гэвч үнэндээ хүний царай эзнийхээ тухай маш олон зүйлийг хэлж чадна. Тухайн хүнд итгэж болох эсэх, хэр боловсон хүн болохыг, эрүүл мэндийн байдлыг нь ч тодорхойлох боломжтой. Өөрөө ч мэдээгүй зүйлсийг тань хэлж чадах гадаад төрх шинжих аргуудаас түүвэрлэн хүргэе.

Хүнийг царайгаар нь шинжихүй
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрний үрчлээ зүрхтэй холбоотой

2012 оны судалгаагаар зүрхний өвчин арьсанд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судлаачид өндөр настай эцэг, эхтэй ижил насны хүмүүсийг санамсаргүй байдлаар цуглуулж нүүр, бугалга дээрх үрчлээний тоогоор нь харьцуулан шинжжээ. Улмаар зүрх судасны өвчинд харьцангуй бага өртдөг эмэгтэйчүүд хоёр насаар залуу харагддаг болохыг тогтоожээ. Харин эцэг, эх нь зүрхний өвчтэй эмэгтэйчүүд наснаасаа хөгшин харагдаж байв.​

Нүүрний үрчлээ зүрхтэй холбоотой

2 Батга дотор эрхтэнтэй холбоотой

Дорнын анагаах ухаанд нүүрэн дээр гарсан батгыг дотор эрхтний өвчлөл болон бусад олон төрлийн эмгэгтэй холбож үздэг. Хамрын нуруу, хөмсөгний дунд гарсан батга элгэнд асуудал үүссэнийг илтгэнэ. Эсвэл спиртийн төрлийн ундаа, өөх тос ихтэй, эрүүл бус хүнс, эмийн нөлөө байж болно. Нүдний доогуур батга гарах нь голдуу бөөр, бөөрний булчирхайн өөрчлөлттэй холбоотой бол хацрын дээд хэсэг ходоодны эмгэг, дунд, доод, хэсэг нь уушгины ажиллагаа алдагдсаныг илэрхийлдэг. Баруун хацар баруун уушгийг, зүүн хацар зүүн уушгийг харуулна. Уушги өвчилснийг улаан цэгэн толбо гарах, хялгасан судас өөрчлөгдөх зэргээс мэдэж болдог. Уруул тойрсон батга нь зүрх судасны эмгэгийг илтгэнэ.

Батга дотор эрхтэнтэй холбоотой

3 Нүүрний хэлбэр

“Нүүрний гайхамшиг” (The Wisdom of Your Face) номын зохиолч, царайгаар шинжихүйн ухааны мастер Жан Ханер нүүрний хэлбэр таны амьдралд хандах хандлагыг илэрхийлдэг гэжээ.

  • Алмаз хэлбэрийн төрхтэй бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг. Тэд бусдад тушаах дуртай ч маш сайн ярилцагч байдаг.
  • Дугуй төрхтэй бол бусдын хүсэл сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж чаддаг гэнэ.
  • Зүрхэн хэлбэрийн царай зөрүүд, эрч хүчээр дүүрэн, зөн билэг сайтай, бүтээлч чадварыг харуулдаг.
  • Дөрвөлжин царайтай хүмүүс маш хүчирхэг, зоригтой, хариуцлага үүрэх чадвартай байдаг.
  • Зууван царайтай хүмүүс гайхмаар найрсаг бөгөөд бусдыг өөртөө татах увдистай.
  • Тэгш өнцөгт хэлбэрийн царайтай хүмүүс логик сэтгэлгээ сайтай. Тэд үйлдэл бүрээ нарийн төлөвлөдөг ч өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцах нь ховор байдаг.
  • Гурвалжин төрхтэй бол бүгдийг захирах дуртайн шинж. Духны хэсэг хэдий нарийн байна төдий чинээгээрээ эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх дуртай байдаг гэжээ. Энэ төрлийн хүмүүс хялбархан амжилтад хүрдэг.
  • Итгэх эсэх нь таны хэрэг. Эдгээр онолд анагаах ухааны ямар нэг тайлбар байдаггүй болно.

Нүүрний хэлбэр

4 Нүүрний хувирал

2014 оны сэтгэл зүйн судалгаагаар хүмүүс таны бусдад үзүүлэх нөлөө, сэтгэл татам байдал, итгэл даах чадварыг нүүрний хувирлаар мэдэж болохыг олж мэджээ. Танд хэрэг болж мэдэх зарим хувирлыг жишээ болгон дурдъя.

  • Нөлөө багатайн шинж: Хацар хонхойх, хөмсгөө өргөж, буулгах, эрүүгээ доошлуулах, уруулаа чангалах.
  • Бусад хүчтэй нөлөөлдөг шинж: Уруулаа мурилзуулах, хамраа үрчийлгэх.
  • Сэтгэл татам чанар бага: Хамраа үрчийлгэх, уруулаа жимийлгүй сул тавих, зовхио чангалах.
  • Сэтгэл татам чанар их: Хөмсгөө өргөж, буулгах, үл ялиг инээмсэглэж явах.
  • Итгэл даах чадвар сул: Хөмсөг зангидах, нүдээ онийлгох, самсаа томрох.
  • Итгэл даах чадвар сайн: Хамар, ам хоорондын хонхорхой тодрох хөмсөг өргөх.

Нүүрний хувирал

5 Биеийн өндөр ба манлайлах чадвар

Шинэ хүнтэй танилцахад тархи автоматаар тухайн хүний өндрийг шинжиж үздэг. Учир нь тухайн хүний манлайлах чадварын хэмжээг тодорхойлохыг зорьдог аж. Тархи өндөр хүнийг шууд удирдагч гэж хүлээж авдаг. Түүнчлэн тархи нь гэрэл зураг дээрх нарийн урт царайтай хүнийг шууд өндөр хүн гэж хүлээж авдаг нь хачирхалтай.

Биеийн өндөр ба манлайлах чадвар

6 Ясны бүтэц биеийн хүчтэй холбоотой

Туршилтад орж буй хүмүүст хүний зөвхөн нүүр, биеийн дээд хэсэг гарсан гэрэл зураг өгч тухайн хүний биеийн хүчийг тодорхойлохыг хүсжээ. Зураг дээрх хүмүүсийн чадлыг урьдчилан тодорхойлсон байсан юм. Гэтэл судалгаанд оролцогчид хүний бодит хүч чадлыг маш нарийн тодорхойлж чаджээ. Түүнчлэн хамгийн зөв тодорхойлсон хүмүүс цээжний өргөн, гарын булчин зэргийг голчлон харж дүгнэлт гаргасан байжээ.

Ясны бүтэц биеийн хүчтэй холбоотой

7 Өргөн нүүр дайчин шинжийг илтгэнэ

Энэ судалгаанд оролцогчид нүүрний ямар нэг хувирал гаргаагүй эрэгтэй хүний цээж зургийг 1.2 секунд харж тэдний дайчин, түрэмгий занг тодорхойлох даалгавартай байв. Тус туршилтын үр дүн нь хоёр дахь удаагийн туршилтаар дахин батлагджээ. Улмаар нүүрний өндөр, өргөний харьцаагаар тухайн хүний дайчин, түрэмгий зан чанарыг тодорхойлж болно гэж үзсэн байна. Нүүрний хэлбэр өргөн байх тусам тестостерон дааврын төвшин их болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа зөвхөн эрэгтэй хүмүүст хамаарна.

Өргөн нүүр дайчин шинжийг илтгэнэ

8 Нүдний хорт хавдрын эрсдэлтэй бүлэг

Нүд бол зөвхөн сэтгэлийн толь биш. Түүгээр хавдрын эрсдэлийг мэдэж болно. Нүдний өнгө цайвар байх тусам нүдийг хамгаалагч будагч бодис бага байдаг тул нүдний хавдраар өвчлөх магадлал нэмэгддэг аж. Гэхдээ арьсны хавдар гэх мэт хавдрын бусад төрлийг нүдээр шинжиж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Нүдний хорт хавдрын эрсдэлтэй бүлэг

Одоо та бусдыг гадаад төрхөөр нь тодорхой хэмжээнд шинжих боломжтой боллоо. Одоо та бусадтай уулзахдаа илүү анхааралтай байх биз ээ.

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()