Эрчүүд гэнэт яагаад хариу бичихгүй, алга болдог вэ?

2019-03-01, 12:32
6,303

Нэг охин таалагддаг залуутайгаа холбоо тогтоосон гэж бодъё. Хэсэг хугацаанд мессежээр харилцаж, ганц хоёр удаа болзсон ч байж болно. Гэтэл залуу гэнэт шалтгаангүй алга болчихов. Энэ байдал хэдэн цаг, хэдэн өдөр түүнээс ч удаан үргэлжилж магадгүй. Охин хэлсэн үг бүрээ нэхэн санаж ямар буруу зүйл хийснээ олохыг хичээж, болзоондоо дүн шинжилгээ хийж, найзуудаасаа ч зөвлөгөө хүснэ. Гэхдээ тухайн залуу машинд шүргүүлж, утсаа гээж, эсвэл үүрдийн хайраа олсон ч байж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам боломжит бүх хувилбарыг дэвшүүлж бодсоор шаналж гүйцнэ.

Бодолдоо төөрөлдөж суух хэрэггүй! Шаналж сэдсэн олон таамгаас илүү амьдралд ойр 20 шалтгааныг хүргэж байна.

Эрчүүд гэнэт яагаад хариу бичихгүй, алга болдог вэ?

20 Тэр утсаа алдсан

Ийм зүйл үнэхээр тохиолддог. Тэр амралтын өдрүүдийг эсвэл оройг зугаатай өнгөрөөхдөө утсаа гээсэн, эвдсэн байж болно. Өөрөөр хэлбэр тэр утсаа хайгаад завгүй байгаа тул чам руу ярих боломжгүй байж магад. Түүнтэй нийгмийн сүлжээнд найз болсон бол тэнд өөрт тохиолдсон явдлаа бичиж үлдээсэн байх магадлалтай. Шалгаад үзээрэй. Энэ бол хариу өгөлгүй таг алга болох хамгийн өндөр магадлалтай шалтгаан юм. Гэхдээ түүнд чи үнэхээр таалагддаг бол ямар нэг аргаар чамтай холбогдох л болно.

Тэр утсаа алдсан

19 Чи хэт түргэдээд байна

Түүнийг хариу өгөх байх гэж найдан дэндүү олон мессеж, онцын шаардлагагүй эможинууд илгээгээд залхааж байгаа юм биш биз? Зурвас бүрд хариу өгнө гэдэг ядаргаатай ажил. Үнэндээ чи хамаг зүйлээ арай эрт дэлгээд байгаа юм биш үү?

Чамайг туйлын нухацтай бай гэж хэлээгүй. Гэхдээ зарим мэдрэмж, санаа бодлоо дотроо хадгалж нууцлаг байх нь харилцааны эхний шатанд маш чухал юм шүү. Түүн рүү байнга мессеж илгээх нь, ялангуяа бичсэн зүйлийн чинь агуулгад шинэ зүйл байхгүй бол шударгаар хэлэхэд түүнд үнэхээр уйтгартай, залхмаар санагдах болно.

Чи хэт түргэдээд байна

18 Тэр өөр хүнтэй уулздаг

Амьдралд тохиолддог л зүйл. Харилцаа гүнзгийрэхгүй нэг л хэвэндээ байгаад байвал удалгүй бүх зүйл сүйрч, түүний харц чам дээр тогтохоо болино. Өөр хүн сонирхож эхлэх нь ч бий.

Чи түүнд эгдүүтэй харагдахаа больж эсвэл тэр чиний яриаг анхаарч сонсохгүй байвал түүний зүрх сэтгэлийг өөр нэгэн булаасан байх магадлалтай. Улмаар тэр чамтай ярихаас илүү түүнтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсэж байж магад. Үл ойшоогдоно гэдэг мэдээж таагүй мэдрэмж. Гэвч энэ бол амьдралын л нэг хэсэг. Хамгийн гол нь өөр хүнд татагдаж буй хүний араас хөөцөлдөж хайран цагаа үрэхийг чи хүснэ гэж үү?

Тэр өөр хүнтэй уулздаг

17 Тэр чамаас зугтаж байна

Тэрбээр алдаа гаргасан, түүнийгээ ухаарсан байж болно. Магадгүй чи алдаа гаргаж тэр чамтай учраа олохыг, тэр тухай ярихыг хүсэхгүй  ч байж болох юм. Ямар ч шалтгаантай байсан чиний мессежийг зүгээр л уншаад орхихоор шийдэж. Учир нь тэр чамаас зугтахаар шийджээ.

Хариу бичсэн ч маш богино, ганц үгтэй зурвас илгээж байвал нэг л дүгнэлт гаргаж болно. Тэр ууртай байна. Эрүүл харилцаанд бие биедээ орон зай олгох нь чухал боловч энэ тохиолдолд залуу чамайг эргэлзээн дунд орхиж өөрөө удирдлагыг ганцаар атгахыг хүсэж байна. Энэ бол эрүүл бус харилцаа. Эвгүй нөхцөл байдлаас зугтаах нь ихэнх хүний хувьд зөнгөөрөө хийдэг үйлдэл. Гэвч энэ тохиолдолд үл хүндэтгэж байна гэж ойлгож болох юм.

Тэр чамаас зугтаж байна

16 Түүнд таалагдахгүй байна

Заримдаа залуус чамаас уйдсандаа биш, зүгээр л анхнаасаа чамд тэгтлээ их татагдаагүй тул чимээгүй алга болох нь бий. Тэгвэл яагаад анхнаасаа чиний дугаарыг асууж, өөрийнхөө дугаарыг түрүүлж өгсөн юм бол гэж гайхаж болох юм. Тэр магадгүй анхаарал, халамж хүссэн, уйдсан эсвэл хэн нэгнийг хардуулахыг хүссэн байж мэднэ. Эрчүүд чин сэтгэлээсээ сонирхсон хүн рүүгээ заавал хариу бичдэг. Ядаж яагаад хариулж чадахгүйгээ мэдэгддэг юм. Чамд, чиний сайн сайханд, чамтай харилцахад өөрийгөө зориулдаггүй хүн эрх чөлөө хүсэх нь гарцаагүй.

Түүнд таалагдахгүй байна

15 Найзуудтайгаа хамт байна

Утгагүй шалтгаан мэт сонсогдож байж болох ч эрчүүд ийм л байдаг. Тэр бүх найзтайгаа гадуур зугаалж байхдаа утастайгаа наалдаж, охинтой зурвас бичилцэж суухыг хүсэхгүй. Зүгээр уншихад л найзууд нь түүнийг доог тохуу болгох магадлал өндөр. Залуус цагийг хамт өнгөрөөх нь чи найз охидтойгоо хөгжилддөгтэй адил чухал үйл явдал юм. Түүнийг утастайгаа зууралдаж тэрхүү чухал нөхцөл байдлаас татаж гаргана гэдэг маш том алдаа. Өөрийгөө анхаарахыг гуйж олон зурвасаар булахгүй байж, найзуудтайгаа байгааг нь ойлгоно гэж тэр бодож байгаа.

Найзуудтайгаа хамт байна

14 Чамайг ашиглаж байна

Чин сэтгэлийн харилцаа эхлүүлж байна гэж бодтол ашиглаж байсныг мэдэх  таатай санагдахгүй нь мэдээж. Харамсалтай нь ийм зүйл тохиолддог бөгөөд энэ нь хариу бичихгүй байх нэг шалтгаан болдог. Ийм төрлийн залуус бол адгийн амьтад бөгөөд чиний тархиар наадангаа боломжийг ашиглаж суудаг. Ганц чамаар зугаацаагүй байх магадлалтай. Ямартай ч энэ бүхэн сэтгэл эмзэглүүлж, бүгдэд хаягдсан мэдрэмж төрүүлнэ. Тэр зөвхөн оройн цагаар мессеж бичиж, өдөр нь таг алга болдог бол танаас нэг л зүйл хүсдэг байх магадлал өндөр. Тэр нь юу гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Чамайг ашиглаж байна

13 Юу гэж хариулахаа мэдэхгүй байна

Таалагддаг хүндээ ойртмогц хэл, ам гацаж бие хөших тохиолдол бий. Үүнтэй адил зурвас бичихдээ гацаж орхидог хүмүүс байдаг. Тэд зүгээр л сэтгэлд хоногшин үлдэхүйц төгс хариу яаж бичихээ мэдэхгүй суугаад л байгаа хэрэг. Энэ тохиолдолд залуус бичих үгээ бодож цөөн хэдэн цагийн турш таг алга болно. Ялангуяа мэдрэмж, сэтгэл хөдлөлийн тухай ярилцах үед алга болох магадлалтай. Учир нь яриа гүнзгийрэхийн хэрээр тэд юу хэлэхээ мэдэхгүй болох тал бий. Түүнд ердөө бодлоо цэгцлэх хэсэгхэн хугацаа хэрэгтэй тул хүндээр тусгаж авах хэрэггүй.

Юу гэж хариулахаа мэдэхгүй байна

12 Тэр чамайг түрүүлж бичихийг хүлээж байна

Эрүүд үргэлж эхний алхмыг хийхийг хүсдэггүй юм шүү. Тийм ч учраас “Bumble” маш хурдан олонд түгсэн юм. Энэ үйл явц голдуу дөнгөж танилцсаны дараа тохиодог. Тэр магадгүй хэт хүчлэхийг хүсэхгүй байгаа тул эхний алхмыг танаар хийлгэхийг хүсэж байж болно. Романтик хошигнол, эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрх заавруудыг дагах хэрэггүй. Зарим залууст өөртөө итгэлтэй, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг эмэгтэй таалагддаг. Түүн рүү аль хэдийн зурвас бичсэн бол энгийн үгсээр яриагаа үргэлжлүүл. Харин сүүлийн зурваст чинь хэдэн өдрийн турш хариу бичээгүй бол түүнийг орхих цаг болжээ гэсэн үг.

Тэр чамайг түрүүлж бичихийг хүлээж байна

11 Тэр мартчихсан

Амьдралын шаардлагаар заримдаа хариу бичихээ мартах үе байна. Тэрбээр чиний зурвасыг уншаад дараа завтай үедээ хариу бичихээр өөртөө сануулсан боловч зүгээр л мартчихсан байж болох юм. Тэр үнэхээр ухаалаг, бас цаг үргэлж утаснаасаа салдаггүй байсан ч тун завгүй байснаас мартах боломжтой.

Харж үзэж болохоор нөхцөл мөн боловч хэрэв энэ байдал олон давтагдаж, мартсан гэдэг үгийг удаа дараа хэлж байвал тэр зүгээр л хүсэхгүй байгаагийн илрэл. Тиймээс түүнийг зөнгөөр нь орхисон нь дээр байж болох юм.

Тэр мартчихсан

10 Тэр чамайг сайн мэдэхгүй

Нэгнээ таньж мэдэхээр харилцах үед ярианы эрч зогсонги байдалд орох үе гардаг. Ялангуяа бичгээр харилцаж байх үед тохиолдоно. Жижиг сажиг зүйлс ярих дургүй хүн байдаг. Улмаар харилцаа бүхэлдээ хачин уур амьсгалтай болдог. Тэрбээр бичгэн харилцааг хойш тавьж дараа биечлэн уулзахаар төлөвлөсөн ч байж болно.

Түүнээс гадна, заримдаа нүүрний хувирал, хоолойн өнгийг мэдрэх боломжгүй тул текст, эможигоор хязгаарлагдсан мессежээр харилцахад хошигнол зэрэг зүйлс ойлгогдохгүй өнгөрөх нь бий. Хамгийн гол нь тэр чамтай нүүр тулж уулзах зэрэг харилцааны илүү хялбар зам сонгохыг хичээх эсэхийг анзаараарай. Энэ нь түүнийг бодит хүчин чармайлт гаргаж буйг илтгэдэг.

Тэр чамайг сайн мэдэхгүй

9 Тэр ажил ихтэй, тун завгүй

Хариу өгөлгүй чимээгүй алга болсон нь ажил, сургууль гээд завгүй гүйдэгтэй нь холбоотой байх тохиолдол бий. Магадгүй томоохон төсөл, чухал ажил дааж авсан эсвэл шалгалтад бэлдэж байгаа тул зөвхөн түүнд л анхаарах шаардлагатай болсон байж мэднэ. Маш олон шалтгаанаар завгүй болж болно. Энэ тохиолдолд анхаарах гол зүйл бол боломжтой болмогцоо хэрхэн хариу өгч буйг ажиглах юм. Гэмшсэн шинжтэй байна уу эсвэл юу ч болоогүй мэт харилцаж байна уу? Байдал намжиж, харьцангуй завтай болохоороо чамд илүү цаг гаргана гэж амлаж байна уу? Тэр чин сэтгэлээсээ хандаж байвал хойшлуулсан ч хамаагүй хүчин зүтгэл гаргасаар байх болно.

Тэр ажил ихтэй, тун завгүй

8 Тэр дүр эсгэж байна

Эрчүүд эмэгтэйчүүдтэй адил харилцааны эхний шатанд ямар сэтгэгдэл төрүүлэх тал дээр ихэд анхаардаг. Чи түүнд ямар их таалагддагийг нуух гэж, хамаг хөзрөө нэг дор дэлгэхгүйн тулд мессежинд чинь шууд хариулахгүй түр азнаж байх магадлалтай.

Энэ тохиолдолд тэр чамайг ихэд анхаардаг ч одоогоор мэдэгдэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Түүний тоохгүй байгаа мэт дүр эсгэж буйг мэдэх арга бий. Ойр хавьд байж л байдаг, үргэлж болзооны санал тавьдаг бол чамд үнэхээр сайн гэсэн үг.

Тэр дүр эсгэж байна

7 Хар энергиэс зугтах

Байнга гомдоллож, дэлхий ертөнц бүхлээрээ түүнийг эсэргүүцэж байна гэж үглэдэг хүнээс хурдхан холдож сэтгэл зүйгээ хамгаалахыг хэн ч хүснэ. Харилцаанд ч мөн адил. Сөрөг энергитэй хүний хажууд байхыг хүсдэг хүн үгүй. Хэрэв чи хэрхэн алдсан, амьдрал чинь хэрхэн сүйрч буйгаас өөр зүйл ярьдаггүй бол тэр чамаас зайгаа барих нь зөвхөн цаг хугацааны асуудал.

Түүнд сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх нь хэвийн боловч харилцан ярианы дийлэнхийг гутранги үгс эзэлж байвал тэр чимээгүй алга болох нь тодорхой.

Хар энергиэс зугтах

6 Тэр хүссэнээ авсан

Зөвхөн өөрийгөө мэдрэхийн тулд харилцаа эхлүүлдэг хүмүүс байдаг. Чи түүнд сайн гэдгийг мэддэг тул чамайг ашиглаж өөрийгөө магтуулна. Хэрэв тэр сэтгэлээр унаж, өөрийгөө муулж байвал сэтгэл засах аятайхан үг чамаас хүссэний шинж бөгөөд харамсалтай нь чамд эргүүлж ямар ч хариу барихгүй.

Үүнийг биеэр бус харин сэтгэл санаагаараа ашиглуулж байна гэж ойлгож болно. Тэр чамаар сэтгэл санаагаа өргүүлдэг боловч түүнийг чимээгүй алга болоход чиний сэтгэл санаа ямар байдаг тухай огт боддоггүй. Хэрэв дандаа түүний тухай ярьж, чиний тухай огт ярихгүй байвал ямар асуудал байгааг чи одоо мэднэ.

Тэр хүссэнээ авсан

5 Тэр зурвас бичих дургүй

Зарим хүн зүгээр л бичих дургүй байдаг. Магадгүй шууд ярилцахыг илүүд үзэж, бичихийг их цаг үрдэг гэж боддог эсвэл буруу ойлголцохоос эмээдэг байж болох юм. Ямартай ч түүний хариулахгүй байгаа шалтгаан нь зүгээр л бичих дургүйд байх боломжтой. Тэр үнэхээр таныг шохоорхдог бол утсаа хармагцаа шууд залгах нь мэдээж. Харин эсрэгээрээ мессеж бичих дургүй гэсэн атлаа найзууд руугаа бичсээр байвал харилцаанд чинь ямар нэг асуудал байна гэсэн үг.

Тэр зурвас бичих дургүй

4 Уйтгартай харилцагч

Чиний яриа “Сайн уу”, “Баяртай”, “Юу байна” гэдгээс хэтэрдэггүй бол харамсалтай нь чи хэт уйтгартай хүн юм.

Мессежийг мэргэжлийн өндөр төвшинд бичдэг байхыг шаардахгүй ч хэн нэг нь ямар нэг сонирхолтой яриа өрнүүлэхгүй бол уйтгартай, нэгэн хэвийн ярианаас зугтаасных нь төлөө түүнийг буруутгаж болно гэж үү? Эхэн үед харилцаанд дөл асаах ямар нэг зүйл хэрэгтэй. Үгүй бол та хоёрын харилцаа удаан үргэлжлэхгүй нь тодорхой.

Уйтгартай харилцагч

3 Цаг орой болсон байна

Бид бүгд унтах дуртай. Завгүй өрнөх амьдрал, үй олон ажлын дараа унтаж амрах шиг сайхан зүйл байхгүй. Хэрэв чиний цагийн хуваарь өөр, эсвэл орой ажилтай болсон бол тэр үедээ түүнээс хариу шаардаад байж болохгүй. Ялангуяа тэр “Өглөөний хүн” бол бүр ч болохгүй.

Унтахын өмнө дэлгэц ширтэх нь нойронд муугаар нөлөөлдөг тул залуу чинь өглөө болтол утсаа өөрөөсөө холдуулсан байж болно. Хэрэв цаг хэтэрхий орой болсон бол өөр шигээ хурдан хариулна гэж хүлээх хэрэггүй.

Цаг орой болсон байна

2 Өөр зүйлд сатаарсан байна

Наснаас үл хамаарч эрчүүд видео тоглоом тоглох нь элбэг болжээ. Өөрөөр хэлбэл тэдний гар, нүд, тархи бүгд тун “завгүй” байгаа гэсэн үг. Тиймээс тэд утас дуугарах бүрд шүүрэн авч чамд хариулаад байж чадахгүй.

Хэрэв түүний тоглодгийг мэдэж байвал хариулахгүй байгаагийнх нь хамгийн оновчтой шалтгаан болно. Энэ залууд чи таалагддаг бол тоглоомын завсраар чамд хариу илгээх бөгөөд голдуу дараа харилцах хүсэлт гаргана. Олон цаг өнгөрсний эцэст нэг хариу бичихдээ онцын шалтгаан хэлэхгүй байвал тэр чамайг тоглоомноос илүү чухал гэж үзэхгүй байна гэсэн үг.

Өөр зүйлд сатаарсан байна

1 Тэр чамд сайн биш

Хариу үгүй хайр, хариу үгүй шохоорхол маш хүнд мэдрэмж төрүүлдэг. Энэ байдал бидний үзэж өссөн романтик кинонуудад бараг гарахгүй. Бодит амьдрал дээр залуу нь хариу өгөхгүй байвал, онцын шалтгаан хэлэхгүй бол зүгээр л чамд сайн биш гэсэн үг.

Чи магадгүй түүний хандлага, дохиог зөв мэдэрсэн гэж бодож байж болох ч үнэндээ тэр чамайг эмэгтэй хүн талаас, найзын хувиар, танилын хувиар, өөр ямар ч харилцаатай хүний хувиар огт сонирхоогүй байх магадлалтай. Маш хэцүү. Гэвч эртхэн мэдэж авсан нь хожмын эрсдэлээс хамгаална.

Тэр чамд сайн биш

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()