Хүүхдэд хэдэн насанд нь бэлгийн харилцааны тухай ойлголт өгөх вэ?

8-11 нас хүрсэн хүүхэд өөрийгөө хэрхэн хүн болсон талаараа аль хэдийн мэдэж байдаг. Харин тэдэнд бие махбодийн өөрчлөлт, бэлгийн ариун цэвэр, хамгаалалт, бэлгийн харилцаа, жирэмслэлтийн талаар мэдээлэл дутагддаг. Тиймээс энэ талаар хүүхдэдээ эртхэн зааж өгөх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол хүүхдүүд найз нөхөд, цахим сүлжээнээс үл мэдэгдэх худал мэдээлэл авах магадлалтай. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ энэ талаар хэзээ, хэрхэн хэлж болох вэ гэсэн асуудал тулгардаг. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулан дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Хүүхдэд хэдэн насанд нь бэлгийн харилцааны тухай ойлголт өгөх вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Энэ асуудлын талаар ярилцах боломжтой цаг хугацааг сонго

Секс судлаач Дебра Хеффнер өөрийн “Анхны болзооноос том хүний амьдрал” хүртэл хэмээх номондоо хүүхэдтэйгээ зөвхөн сексийн талаарх яриаг ярих хэрэггүй гэжээ. Энэ талаар ярилцахдаа боломжтой цаг хугацааг сонгож, бага багаар ярилцах хэрэгтэй. Жишээлбэл, яриагаа эхлэхдээ та өөрийн уншсан номыг ашиглаж болно. Мөн хүүхдийнхээ биологийн хичээлийн сэдвийг бэлдэх үед ярилцаж болох юм. Эротик сэдэвтэй кино үзсэндээ санаа зовж буй хүүхдэдээ бэлгийн харилцаа нь зөвхөн хүүхэд хийхэд төдийгүй, бусад өсвөр насны анхны дурлал гэдгийг ойлгуулж, хамгаалах аргын талаар зааж өгөх хэрэгтэй.

Төгс харагдах гэж хичээх хэрэггүй. Та үл ялиг биеэ бариад байвал “Надад энэ талаар ярихад эвгүй байна. Миний эцэг эх надтай сексийн талаар ярьж байгаагүй. Гэхдээ энэ маш чухал зүйл учир бид энэ тал дээр илүү нээлттэй байх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярих нь зүйтэй гэж Дебра зөвлөжээ.

Энэ асуудлын талаар ярилцах боломжтой цаг хугацааг сонго

2 Бэлгийн бойжилтын талаар эрт ярилцаарай

Охидын бэлгийн бойжилт 8-9 настай эхэлдэг бол хөвгүүдийнх 10-11 настайд эхэлдэг байна. Тиймээс хүүхдийнхээ сэтгэл зүйг болон бие махбодийг бэлдэхийн тулд эртхэн ойлгуулах хэрэгтэй. Зөвхөн өөрийнх нь бие махбодиос гадна эсрэг хүйстнийхний биед ордог өөрчлөлтийн талаар хэлэх шаардлагатай.

Хамтдаа Ди Снайдерын “Өсвөр насыг хэрхэн даван туулах вэ” гэсэн номын уншиж болох бөгөөд энэхүү номонд хөгжилтэй арга замаар өөрчлөлтийн талаар дурдсан байдаг юм.

Бэлгийн бойжилтын талаар эрт ярилцаарай

3 Бие эрхтнийг өөрөөр нэрлэх

Бэлгийн эрхтнийг өөрөөр нэрлэх нь хэрэггүй хэмээн секс судлаач Юлия Ярмоленко зөвлөжээ.Үүний гол шалтгаан нь:

  1. Аюулгүй байдал: Хүүхэд өөрийнхөө бэлэг эрхтний нэрийг бодитоор нь мэдэж байх хэрэгтэй бөгөөд энэ нь хэн нэгэн түүнд ямар нэгэн бэлгийн дарамт учруулбал түүний дараа яг юу болсныг тайлбарлаж чадахад тустай.
  2. Бэлгийн ариун цэвэр: Бэлэг эрхтний нэршлийг ашиглахгүйгээр бэлгийн ариун цэврийн талаар заах боломжгүй.
  3. Эрүүл мэнд: Хүүхдэд ямар нэгэн тухгүй байдал илэрвэл тэр энэ талаараа хэлж чаддаг байх ёстой.  
  4. Сэтгэл ханамж, өөрийнхөө бие махбодийг хүлээж авах байдал: Хэрвээ хүүхдийн сэтгэл зүйд бие махбодийнх нь талаар ямар нэгэн сөрөг сэтгэгдэл байвал ирээдүйд тэрбээр үнсэлт, тэврэлт, секс зэргээс таашаалыг мэдэрч чадахгүй. Мөн хамтрагчдаа таалагдаж байгаа эсвэл таалагдахгүй байгаа зүйлээ хэлж чадахгүйд хүрнэ.

Тиймээс хүүхдэдээ бэлэг эрхтний талаарх үг хэллэгийг үнэн зөвөөр нь зааж өгөх хэрэгтэй.

Бие эрхтнийг өөрөөр нэрлэх

4 Секс бол таашаал гэдгийг хүүхдээсээ нуух хэрэггүй

Сексийг аюултайгаас гадна таашаал мэдрүүлдэг гэдгийг хүүхдэдээ хэлэх хэрэгтэй гэж Дебра Хеффнер зөвлөжээ. Хүүхэд өөрийн сексийн хүслийг илэрхийлэх, бие организмдаа дасан зохицох гэдэг нь энгийн үзэгдэл гэдгийг түүнд хэлэх нь зүйтэй. Гэхдээ секс гэдэг насанд хүрэгчдийн зүйл гэдгийг ойлгуулах ёстой шүү.

Секс бол таашаал гэдгийг хүүхдээсээ нуух хэрэггүй

5 Хамгаалалтын талаар яриарай

Зарим гадаадын сургуулиудад “бэлгэвч”, “бэлгэвч хэрэглэе” гэдэг үгийг чангаар хэлж заадаг бөгөөд энэ нь шаардлагатай нөхцөлд санаа зовохгүйгээр энэ үгийг ашиглах боломжийг олгодог юм.

Сэтгэл судлаач Людмила Петрановскаягийн үзэж байгаагаар хүү эсвэл охиндоо хамгаалалт гэдэг нь хамтрагчдаа итгэхгүй байгаа зүйл биш бөгөөд хамгийн гол нь хамгаалалт хэрэглэснээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг маш сайн хэлэх хэрэгтэй. Хамгийн цэвэрч гэх залуу ч бэлгийн замын халдварт өвчин туссан байх магадлалтай.

Хамгаалалтын талаар яриарай

6 Бэлгэвч байгаа газраа зааж өг

Зарим эцэг, эхчүүд бэлгэвч байгаа газрыг хүүхдэдээ зааж өгснөөр түүний секс хийх хүслийг төрүүлнэ гэж боддог. Эцэг, эхчүүд хүүхдэдээ тэднийг өсвөр насандаа бэлгийн харилцаанд ороосой гэж хүсэхгүй байгаа гэдгээ ойлгуулж, хэрвээ санаандгүй байдлаар бэлгийн  харилцаанд орохоор болвол хамгаалалт хэрэглэх хэрэгтэй гэдгийг сайн ойлгуулах нь зүйтэй хэмээн Дебра бичжээ. Хэрвээ таны хүүхэд 12-13 настай бол түүнд бэлгэвч хадгалж байгаа газраа зааж өгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэх хэрэгтэй гэж хэлээрэй.

Үүнээс гадна ямар ч тохиолдолд хүүхдээ дэмжиж, асуудал тулгарсан үедээ санаа зоволтгүй хэлэх шаардлагатайг ойлгуулаарай.

Бэлгэвч байгаа газраа зааж өг

7 Бэлгийн харилцаанд хэзээнээс орж болох талаар зөвлөлдөх

Дээр үед зөвхөн нөхөртэйгөө л анхны шөнөө өнгөрүүлэх хэрэгтэй гэж үздэг байсан бол орчин үед энэ ойлголт үгүй болсон. Хамгийн гол нь хүүхдэдээ хэн ч түүний биеийг удирдах ёсгүй гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Сексийг өөрөө бэлэн болсон, хүссэн үедээ хийх хэрэгтэй. Тиймээс зөвхөн өөрийн хамгийн их итгэж буй хүнтэй л энэ харилцаанд орж болно гэдгийг хэлээрэй.

Дотно харилцаанд орохын өмнө хүүхдээ өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй гэж зөвлөөрэй.

“Хамтрагчаа алдахыг хүсэхгүй байгаа учир би бэлгийн харилцаанд орж байна уу?” эсвэл “Сексгүй бидний харилцаа удаан тогтох уу? гэх мэт.

Бэлгийн харилцаанд хэзээнээс орж болох талаар зөвлөлдөх

8 Бэлгийн хүчирхийллийн талаар зааж өгөөрэй

Биедээ хэнийг ч хүргэж болохгүй талаар мэдээллийг хүүхдэдээ багаас нь ойлгуулах хэрэгтэй. Гэвч хүүхэд өсөх тусам олны анхаарлыг татаж эхэлдэг учир бэлгийн хүчирхийллийн талаар түүнд маш сайн ойлгуулаарай. Бүх хүүхдүүд “Үгүй-яв-хэл” гэсэн дүрмийг баримтлах ёстой. Хэрвээ хэн нэгэн таагүй санал тавих юм бол үгүй гэж хэлээд яаралтай явж томчуудад энэ талаар хэлэх хэрэгтэй гэдгийг заагаарай. Энэ нь сайн танил хүнд ч хамааралтай гэдгийг хэлэх нь зүйтэй.

Судалгаанаас харахад бэлгийн хүчирхийллийг ихэнхдээ сайн мэдэх танилууд, найз нөхөд, гэр бүлийнхэн, хамаатан садан үйлддэг болох нь тогтоогджээ.

Секс хийхэд хоёр талын харилцан зөвшөөрөл хэрэгтэй болохыг хэлээрэй.

Бэлгийн хүчирхийллийн талаар зааж өгөөрэй

9 Хүнд сэдвээс зугтах хэрэггүй

Ихэнх эцэг эхчүүд секстэй холбоотой сэдвээс зугтдаг. Жишээлбэл, ижил хүйстэн эсвэл үр хөндөлтийн талаар ярихаас ихээхэн эмээдэг. Зөвхөн та л хүүхэддээ бодит мэдээлэл өгөх эх үүсвэр билээ. Хүмүүсийн бэлгийн чиг хандлагын талаар таагүй байдлаар ярихгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна порно нь бодит амьдралаас тэс өөр, гар хангалга хийх гэдэг нь энгийн зүйл гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Танд бүрэн итгэж, хүссэн үедээ тантай ярилцах боломжтой болохыг хэлээрэй. Ямар ч тохиолдолд хүүхдээ дэмжинэ гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй.

Хүнд сэдвээс зугтах хэрэггүй

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()