Амтат төмсний хучмал хийж сурцгаая!

Төмсний хучмал зөөлөн амт, илчлэг чанараараа маш олон хүний үдийн болон оройн зоогийн сонголт болдог. Энэхүү хоол нь Шотланд болон Английн хойд хэсгээс гаралтай бөгөөд орчин үед дэлхийн олон улс орны хүмүүс өөр өөрсдийн уламжлалт арга барилаар, өвөрмөц амтыг шингээн хийдэг болсон. Ингээд та бүхэнд амтат төмсний хучмал хийх уламжлалт жорыг хүргэе.

Амтат төмсний хучмал хийж сурцгаая!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Орц:     

  • Нухсан төмс - 500 гр
  • Хатуу бяслаг - 50гр
  • Ургамлын тос
  • Сонгино - 1ш
  • Лууван - 2ш
  • Өндөг - 2ш
  • Сармисны гол (ногоон сонгино)
  • Хонь эсвэл үхрийн татсан мах - 1кг
  • Цөцгийн тос - 150гр
  • Давс
  • Сүү - 100мл

1

Төмсөө 10 минутын турш буцалгаад, (сэрээгээр хатгаж үзэн бутарч унаж байвал болсон гэж үзнэ) ургамлын тос, цөцгийн тос, давс, сүү зэргээ нэмж, ширхэггүй болтол нь нухна. 

2

Бяслагаа үрж давсаар амтална. Энэ хооронд махаа гэсгээгээд  буузны мах шиг татна. 

3

Сонгиноо жижиг хэрчиж, хайруулын тавгандаа хуурна. Cонгиноо бага зэрэг борлотол нь шараад дээрээс нь лууван болон ногоон сонгино эсвэл сармисны голоо жижиг хэрчээд хамт хуурна. Ногоо шарж буй хайруулын тавгандаа цөцгийн тосоо бүгдийг нь хийгээд дээрээс нь татсан махаа хийн борлотол нь хуурна. Сайн хутгаарай.

4

Одоо харин мах, ногоогоо том саванд, эсвэл шарах шүүгээнийхээ тавцан дээр тарааж тавиад, дээрээс нь төмсний нухшаа яг ижил хэмжээтэй жигд түрхээрэй. Дараа нь төмсөн дээрээ үрсэн бяслагаа тарааж 2 өндгөө хагалж түрхэнэ. Хүсвэл хучмал дээрээ сонгино эсвэл гоньд тавьж болно.

5

Эцэст нь халаасан шарах шүүгээндээ хоолоо хийгээд цаг хагас хэртэй байлгана. Болсных нь дараа хатуу бяслагаа үрээд дээрээс нь тавиад л таны дуртай төмсний хучмал бэлэн боллоо. 

Та сайхан хооллоорой!

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()