Бүх цаг үеийн хамгийн дуулиантай 6 мэхлэлт

Блеф хэмээх покерын арга нь зөвхөн хөзөр дээр ч биш амьдралын бусад зүйлс дээр ч өрсөлдөгчөө хуурахад ашиглагддаг гайхалтай аргуудын нэг юм.Түүхэн дэх хамгийн аугаа мэхлэлт бол мэдээж Трояны морь байсан. Гэхдээ түүнийг муу зүйл, арга заль гэхээсээ илүү таатай зүйл хэмээн хүлээж авах нь бий. Ямартай ч домогт морь, эсвэл “Блеф” кинон дээрх Челантаногийн үзүүлбэр зэрэг нь заль мэх хэдий ч түүхэнд өөрийн үүргээ гүйцэтгэж чадсаныг онцлох нь зүйтэй. Ингээд та бүхэнд түүхэн дэх хамгийн дуулиантай 6 мэхлэлтийг танилцуулж байна.

Бүх цаг үеийн хамгийн дуулиантай 6 мэхлэлт
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа

1 Кристоферын үзүүлбэр

Кристофер Колумб манай гараг дээр хоёр том үйл бүтээсэн хүн билээ. Испанийн Хамбуудыг ятгаж алсын аялалд гарч, Kарибын уугуул иргэдийг өөртөө нэгтгэж чадсан. Кристофер дөрөв дэх аяллынхаа үеэр Ямайка арал дээр нэг жил амьдарчээ. Индианчууд бусдыг ихэд хүндэлдэг учраас тэрбээр тэнд хаан шиг амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч сүүлдээ Испаничуудын хэрцгий, шуналтай зангаас залхаад хоол, хүнс бага өгдөг болсон тул тэд өлсөж үхэх дээрээ тулжээ. Ингээд Колумб тэдэнд өөрийгөө бурхан, гэгээнтэн хэмээн итгүүлж хүмүүсээ хэрэгтэй зүйлсээр нь хангадаг болсон байна. Колумб Германы одон оронч Региомонтаны одон орны зурлагыг хараад Америкийн  нутагт 1504 оны 3-р сарын 1-нд сар бүтэн хиртэх тухай нутгийн омгийн тэргүүнд хэлж тэднийг гайхшруулжээ. Сар хиртэж эхлэхэд Индианууд сандарч өршөөл гуйж эхэлсэн байна.  45 минутын дараа сар хиртэлт дуусахыг мэдэж байсан Колумб,“За та нарыг бурхан өршөөлөө, бүхнийг урьдын хэвээр үргэлжлүүлье”  гэхэд Индианчууд тайвширч Испаничууд юу ч хийлгүйгээр өлсгөлөнгөөс аврагдаж чаджээ.

Кристоферын үзүүлбэр

2 Туркуудын хар тамхи хотыг сүйрүүлсэн нь

Дэлхийн нэгдүгээр дайны байлдаан зөвхөн Европт ч үргэлжилсэн юм биш. Англичууд, Османы хоорондын тулаан Палестинд болж байлаа. Туркүүд сайн бэхлэлт хийж байрлалаа хамгаалсан боловч амжилтанд хүрсэнгүй. Тэдний хувьд хамгийн хэцүү зүйл нь тамхи татах байлаа. Ямар сайндаа л дэлхий даяараа Туркүүд тэнгэрийг тамхины утаагаараа бүрхдэг гэсэн шог яриа тарах вэ дээ. Ингээд Британичууд дайсандаа хар тамхины хольцтой янжуур, бууж өгөхийг  шаардсан ухуулах хуудасны хамт  шидэлж өгчээ. Туркүүд ухуулах хуудсыг юман чинээ бодсонгүй. Шууд л бөгсөө арчаад тамхийг нь татаж эхэлжээ. Дайснууд нь өөрсдийг нь мэхэлж байгаа гэж Османууд бодсонгүй. Тэр үеийг яг л Трой хотыг модон мориор эзэлсэнтэй зүйрлэж болно. “Бэлэг өгсөн дайснаас эмээж бай” гэж Хомер зүгээр ч нэг хэлээгүй аж.

Англичууд дахиад л хар тамхитай янжуур шиджээ. Османууд, хөөрхий Англичууд хүчгүйдээд юу ч хийж чадахгүйдээ ингэж байна гээд хайрцагтай тамхийг нь дуустал татаад амарч байж. Улмаар шөнө нь Англичууд дайрахад Османчууд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй ба зарим нь хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэдэг. Туркууд ийнхүү тэнэг зуршлаасаа болж Иерусалимыг алдан  ихээхэн газар нутгаа эзлүүлсэн  гэдэг.

Туркуудын хар тамхи хотыг сүйрүүлсэн нь

3 Минсмит болон Бримстон

Англичууд тактикийн хувьд агуу байж, Саксоны заль мэхийнхээ ачаар Италид нэвтэрч чадсан юм. Сицилид амжилттай буухын тулд эсрэг талаа төөрөгдүүлж танкийн цувааг “хараал идсэн гоймон” болгожээ. Английн тагнуулынхан тэнд хоёр томоохон ажиллагааг явуулсан юм. Хамгийн амжилттай нь “Минсмит” буюу “Махан таташ” байжээ. Испаний эрэг ойролцоо нууц бичиг баримттай цүнх барьсан Английн офицер хувцастай цогцсыг хаяжээ. Тэр баримт бичигт холбоотнууд Сицилиэр биш харин Грект бууна гэж бичсэн байжээ. Хоёр дахь “Бримстон” ажиллагаа нь  адмирал Канарисын цэргийн тагнуулын агентыг Английн сөрөг тагнуулд элсүүлж Болгарын Сардинид холбоотнууд орох гэж байгаа тухай хуурамч бичиг баримттай илгээжээ. Командлагч түүнд итгэж, холбоотнууд Сицилид ямар ч эсэргүүцэлгүй нэвтэрч чадсан юм.

Гэхдээ Сицилид дорнод фронт 10 дивизээ хаясан гэдэг. Улаан армийн мэдээлэл саяын энэ башир аргаас юугаараа илүү гэдгийг ойлгох аргагүй.

Минсмит болон Бримстон

4 Түүхэн дэх хамгийн том алмаз

1905 онд Өмнөд Африкийн нутаг Преторигоос холгүй байгалийн хамгийн том алмаз олджээ. Өнөө хүртэл 3106,75 карат буюу 621,35 грамм жинтэй,  100х65х50 мм хэмжээтэй алмаз дахин олдоогүй л байна. Тухайн үед олдворын тухай дэлхий дахин мэдэж эрт орой хэзээ нэгэн цагт алмазыг том хот руу зөөвөрлөнө гэдгийг бүгд мэдэж байсан. Тиймдээ ч алмазыг зөөвөрлөхөд довтолгоо ирж магадгүй гэж бодон Британичууд заль зохиожээ. Нууц албаны мөрдөгчид хуурамч эрдэнэстэй хөлгийг хамгаалан замд гарахад өнөөх Куллинан эрдэнэсийг энгийн шуудангаар л зөөвөрлөж байсан гэдэг. Түүний ачаар алмаз хүрэх газраа ямар ч аюулгүй очсон юм.

Түүхэн дэх хамгийн том алмаз

5 Хийлдэг арми

Англи хэлтэй орнуудад үүнийг “Хий үзэгдлийн арми” хэмээн нэрийддэг. 1944 онд Америкийн цэргийн командлагч Төв Штабын 23 дугаар тусгай отряд нэртэй нууц отрядыг байгуулжээ. Ард түмний хувьд зүгээр л “хий үзэгдлийн арми” байсан юм. Энэ отряд бараг зэвсэггүй, угтаа Германы цэргүүдэд ямар нэг аюул учруулж чадахааргүй байсан гэсэн үг. Арми ердөө 1100 хиймэл цэрэгтэй, танк, нисэх онгоц, цэргийн байр зэрэг амьдралд хэрэгтэй бүхнийг дүрсэлсэн “тайзны засал”-тай байжээ.  23 дугаар отрядын зэвсэглэлд хийлдэг танк, онгоц, байр, дуу чимээний төхөөрөмж байсан нь дайсныг төөрөгдүүлж чадсан юм. Германы агаарын тагнуулынхан тэдний дээгүүр нь нисэхдээ командлагч руугаа их сүржин мэдээлдэг байж. Гэхдээ тэр олон зуун танк, цэрэг зэвсэг Германы бэхлэлт рүү дайрахгүй байсан тул командлагч нь тагнуулуудынхаа мэдээнд итгэж чадахгүй байжээ. Германы командлагч тэнэгтээ ч биш, өндрөөс тэр бүхэн яг л жинхэнэ юм шиг харагдаж байсан учир арга ч үгүй биз. “Хий үзэгдлийн арми” Германы бэхлэлт рүү ойртож очиход Германы цэргүүд хаашаа зугтахаа мэдэхгүй сандарч тэвдэж байсан бөгөөд цагийн дараа юу ч байхгүй хий үзэгдэл мэт алга болж байсан гэдэг.

Хийлдэг арми

6 Хоосон бэхлэлтийн арга

Хятад улс түүхийн бүхий л үед хөршүүдтэйгээ нөхөрсөг бус харьцаж булаан эзлэхийг санаархаж байсан. Техникийн хувьд илүү байсан ч гэсэн  Азиуд  дайснуудаа  зальдахын тулд “Хоосон бэхлэлт“ гэдэг заль хэрэглэж байсан. Энэ нь Хятад улс гурван хаан Вэй, У, Шу-ын эзэмшилд хуваагдсан үед болжээ. 228 онд цэргийн жанжин Жугэ Лян хэдэн зуун цэрэгтэй харин өрсөлдөгч Зима Йи нь 150 мянган цэрэгтэй байжээ. Хүчний харьцаа дэндүү их байсан. Йи жанжинг Сичэн хот руу дайрах гэж байгааг мэдсэн Лян хүмүүстээ энгийн хувцас өмсгөөд хэрмийн хаалгыг нээх тушаал өгөв. Йи ч хотод орж иртэл сонин зүйл болжээ. Хэдэн хүн зам цэвэрлээд, Жугэ Лян жанжин хоёр зарцтайгаа цамхаг дээрээ тоглоом тоглож байх нь тэр.  Дайсны жанжин  цэргээ буцаж гарахыг тушаажээ. Үүний дараа Жуга Лян өөрийн цэргүүддээ  энэ бол дайралтаас  зайлсхийх чухал арга гэж тайлбарлаад өнгөрч байжээ.

Хоосон бэхлэлтийн арга

23
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()