Хүнийг шивээсээр нь хэрхэн таньж мэдэх вэ?

2019-03-04, 15:01
4,161

Хэрвээ та шивээстэй бол эмээ, өвөө нарын хажуугаар өнгөрөхдөө таатай үгс сонсохгүй л болов уу. Шивээстэй бүсгүйчүүдэд эргэн тойрны хүмүүс янз бүрээр ханддаг болохыг Францын судлаачид туршилтаар баталжээ. Тэд далайн эрэг рүү усны хувцастай шивээстэй болон шивээсгүй бүсгүйчүүдийг явуулсан бөгөөд шивээстэй бүсгүйчүүдтэй танилцах хүсэлтэй залуус их байсан гэнэ. Ингээд шивээсээр нь тухайн хүнийг хэрхэн таньж мэдэх боломжтой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хүнийг шивээсээр нь хэрхэн таньж мэдэх вэ?

1

Профессор Вирен Свами-гийн хэлж буйгаар шивээстэй хүн дараах зан чанартай байх магадлалтай гэнэ.

  • Та экстраверт буюу нээлттэй хүн.
  • Та шинэ зүйл сурахаас айдаггүй бөгөөд эрсдэл гаргахад бэлэн.
  • Та өөрийн төгс байдлыг дэлхий даяар зарлаж чадна.
  • Та сэтгэл хөдлөл ихтэй, уур уцаартай байх магадлалтай.

Хүнд мэдэгдэхүйц тод шивээстэй хүмүүс өнөөдрөөрөө амьдардаг бөгөөд хэзээ ч ирээдүйг хардаггүй. Энэ төрлийн хүмүүс ямар нэгэн зүйлд мөнгө хадгалахаас илүү шууд зээлээр худалдаж авна. Харин шивээс нь хувцасны дор дарагддаг бол таны өмнө ухаантай нэгэн байна гэсэн үг.

2 Гавал болон яс

Энэ төрлийн шивээсийг хүмүүс ихэнхдээ үхлээс айхгүй байгаагаа илэрхийлж хийлгэдэг. Гавал, ястай шивээсийг өсвөр насныхан сонирхдог бөгөөд тэд өөрийн нэр хүндийн төлөө тэмцэхдээ бэлэн гэдгээ энэ аргаар ойлгуулдаг байна.

Харин зарим хүмүүсийн хувьд гавал нь мөнх бус амьдралын илэрхийлэл байдаг. Гавал, ясны шивээстэй хүмүүс зовлон бэрхшээлийн өмнө бууж өгдөггүй ба амьдралаас бүх л зүйлийг авахыг хичээдэг байна.

Гавал болон яс

3 Эрвээхий

Эрвээхий нь залуу нас болон дахин төрөлтийг бэлгэддэг. Хэрвээ 20-25 насны эмэгтэй гарын алга, эсвэл гаран дээрээ ийм шивээс хийлгэж байвал тэрбээр өөрийн гоо үзэсгэлэнг тодотгож, бусдын анхаарлыг татах гэж байна гэсэн үг юм.

Харин 40-өөс дээш насны эмэгтэй эрвээхий шивээсийг сонгож байвал тэрбээр өдийг хүртэл амьдралыг ягаан шилний цаанаас хардаг бололтой. Хэрвээ эрэгтэй хүн эрвээхий шивүүлж байвал тэрбээр ээжийнхээ хайр халамжаас гараагүй, ээжийн эрх хүү байх магадлал өндөр.

Хэрвээ спортлог залуу эрвээхий шивүүлбэл эрвээхий мэт дүүлэн нисэж, амжилтын оргилд хүрэх гэсэн хүслийг илэрхийлж байгаа юм.

Эрвээхий

4

5 Нээлттэй ам, гавал

Арслан, бар гэх мэт бусад зэрлэг амьтдын соёогоо гаргасан шивээс нь эрчүүдийн биен дээр сайхан харагдана. Энэ нь тухайн хүн өөрийгөө хамгаалж чадна гэсэн санааг илэрхийлж байгаа аж. Заримдаа энэ нь ямар нэг баг хамт олонд хамаардаг болохыг илэрхийлнэ. Жишээлбэл,спортын баг байж болно.

Гэвч энэ төрлийн шивээсийг эмэгтэйчүүд ч хийлгэсэн харагддаг. Үүний ачаар тэд өрсөлдөгчөө үргээж, олны анхаарлыг татдаг байна.

Мөн зэрлэг амьтдын соёог шивүүлсэн хүмүүс өөрийн үзэл бодолдоо бат зогсох чадвартай. Тэднийг өдсөнөөр та хүчтэй өрсөлдөгчтэй боллоо л гэсэн үг.

Нээлттэй ам, гавал

6 Сармагчин

Сармагчин нь хүн төрөлхтний зөн совинтой чадварыг илэрхийлдэг. Үүнээс гадна энэ төрлийн хүмүүс хөгжилтэй, бусдыг шоглох дуртай байдаг бөгөөд амьдралыг маш энгийнээр хүлээж авдаг байна.

Сармагчин

7 Ханз

Зодооны урлагаар хичээллэдэг хүмүүс энэ төрлийн шивээсийг шивүүлэх боломжтой бөгөөд энэ нь тэдэнд сэтгэл зүй болон бие махбодийн тайван байдлыг хадгалахад тусалдаг гэж үздэг байна. Дорнодын соёл иргэншлээс хол байдаг хүмүүсийн хувьд энэ нь зүгээр л нэг ханз юм.

Ханз

Хэрвээ та ямар нэгэн ханз шивүүлэхээр шийдсэн бол утгыг нь сайн мэдэх хэрэгтэй. Алдаа гаргасны улмаас та хэл мэддэг хүмүүсийн өмнө эвгүй байдалд орно шүү.

8 Бичиг

Төрөл бүрийн ухаалаг үг, өгүүлбэрийг шивүүлэх нь өөрийгөө ухаалаг, сэтгэл зүйн хувьд нарийн мэдрэмжтэй нэгэн хэмээн харуулах боломжтой. Заримдаа бичиг нь тухайн хүний хувьд асар их утгыг илэрхийлж болох бөгөөд энэ нь хайртай хүний нэр, хүүхдийнх нь нэр байх магадлалтай. Энэ төрлийн хүмүүс амьдралд нухацтай ханддаг, үнэнч, хайрламаар хүмүүс байдаг.

Бичиг

9 Кино, хүүхэлдэйн кино, комиксын гол дүрүүд

Энэ төрлийн шивээстэй хүмүүс  ихэнхдээ насанд хүрсэн "хүүхдүүд" байх магадлалтай. Хэдийгээр тэд өөрсдийгөө насанд хүрсэн болохыг илэрхийлэхийг зорьж байгаа ч арга замаа буруу сонгож байгаа бололтой. Тэд маш хөгжилтэй, хүүхэд зантай учир энэ төрлийн хүмүүстэй харьцахад ихээхэн таатай байх болно.

Кино, хүүхэлдэйн кино, комиксын гол дүрүүд

Хэзээ ч битгий том бол

10 Навч, зодуур, хутга

Энэ төрлийн шивээсийг зодоонч төдийгүй даруухан залуус ч хийлгэдэг. Энэ нь "Би өөрийгөө хамгаалж чадна" гэсэн утгыг илэрхийлнэ.

Навч, зодуур, хутга

11 Сарнай

Сарнай бол хайр болон гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг билээ. Эмэгтэйчүүд сарнайн шивээс хийлгэх нь түүний эмэгтэйлэг байдлыг тодотгодог. Харин эрчүүдийн хувьд тэнцвэртэй, үнэнч байдлыг илэрхийлдэг байжээ. Өмнө нь далайчин хүмүүс эхнэр, ээж, найз эмэгтэйг нь илэрхийлсэн сарнайн шивээсийг хийлгэдэг байсан бөгөөд энэ нь тэднийг холын аянд хамгаалдаг гэж үздэг байжээ.

Сарнай

Мөн хайр, гоо үзэсгэлэнгээс гадна сарнай нь үзүүртэй иштэй учир хохирогчийг ч илэрхийлдэг. Хэрвээ та ямар шивээс  хийлгэхээ мэдэхгүй байвал сарнай шивүүлээд дараа нь хүссэн утгаараа тайлбарлаж болох юм.

12 Жижиг цэцэг, хээ угалз

Энэ төрлийн шивээс нь ихэнхдээ ямар нэгэн утга илэрхийлдэггүй бөгөөд зүгээр л гоёлын зориулалттай байдаг. Жижиг, утга агуулаагүй шивээсийг найз нөхөд хоорондоо хослуулж хийлгэдэг байна.

Жижиг цэцэг, хээ угалз

13 Том хээ, утга учир бүхий зураг

Энэ төрлийн шивээсийг  мэргэжлийн төвшинд хийсэн байдаг бөгөөд ихэнх тохиолдолд том хэмжээтэй байдаг юм. Том хэмжээний шивээсийг урлагийнхан, гэрэл зурагчид, модель, хөгжимчид, ди-жей  хүмүүс хийлгэдэг. Тэд амьдралаас тасарсан, өөрийн гэсэн дүрмийг баримталдаг хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүстэй харьцахад тун сонирхолтой байдаг.

Том хээ, утга учир бүхий зураг

14 Шивээсийг хаана хийлгэснээр нь хэрхэн дүгнэх вэ?

  • "Таны бодол надад огтхон ч хамаагүй"
  • "Өдрийн тэмдэглэлтэй ижил бөгөөд багтаагүй зүйлсээ энд багтаасан болно"
  • "Өөрөө даруухан, тайван учир бусдын нүдэнд зэрлэг харагдахыг хүсэхгүй байна"
  • "Тухайн хүнд өөрт нь харагдахгүй учир гайхуулах зорилготой хийсэн шивээс"
  • "Таныг ажилтай гэдэгт итгэлтэй байна"
  • "Бүсгүй минь..."
  • "Намайг дагаад яв"
  • "Эрвээхий, шувуу, цэцэг гэх мэт охидын шивээс хийх зориулалттай газар"

Шивээсийг хаана хийлгэснээр нь хэрхэн дүгнэх вэ?

Харин та шивээснээсээ болж хэн нэгнээс болж таагүй үг сонсож байсан уу? Шивээстэй хүнийг та сэтгэл булаам гэж боддог уу? Өөрийн үзэл бодлоо сэтгэгдлээр хуваалцаарай. 

12
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()