Зөгнөлт киноноос амьдрал дээр биеллээ болсон 8 зүйл

Уран зөгнөлийн кино үзэж байхдаа бид тэнд гарч байгаа техник технологийг гайхаад л өнгөрөхөөс биш тун удахгүй амьдралд бодит зүйл болохыг нь төсөөлдөггүй байж. Уран зөгнөлийн кинон дээр гарч, тэр үедээ мөрөөдөл шиг санагдаж байсан  тэр дэвшил хөгжил амьдралд хэдийнээ хэрэгжиж нэвтэрснийг эндээс уншиж болно.

Зөгнөлт киноноос амьдрал дээр биеллээ болсон 8 зүйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хиймэл гар, хөл

“Оддын дайн” кинон дээрээс бид Люк Скайуокерийг хиймэл гартай байхыг нь харсан. Харин 2011 онд Тилли Люк гэдэг охин халдварын улмаас гаргүй болоод Open Bionics компанийн хиймэл гарыг сайн дураараа хийлгэж туршихаар зоригложээ. Тилли "Deus Ex" тоглоомын гол дүрийн баатар шиг хиймэл гар шиг гар хийлгэж, үүндээ ч сэтгэл хангалуун байсан юм. Гарыг 3D-принтерээр хийсэн нь материалын үнийг хэмнэхээс гадна илүү эвтэйхэн. "Lucasfilm" болон "Walt Disney" кино компанийн зураачдын оролцоотойгоор хийж байгаа өнөөгийн хиймэл эрхтэн хийц загвар, материалын хувьд олон хүний амьдралыг өөрчилж өвчтнүүд хөгжлийн бэрхшээлтэйгээрээ ичиж нэрэлхэхгүй, санаа зовохооргүй  болсон гэж болно.

Хиймэл гар, хөл

2 Робот

Робот буюу хиймэл хүн бол компьютерийн тоглоом болон кино найруулагч нарын хамгийн дуртай сэдэв. Ийм роботтой үйл явдал гарах бүрийд л энэ машин сэтгэдэг байсан бол яахав?, роботуудад өөрийн эрх байх ёстой юу?, Хяналтаас гарвал яах бол? гэсэн асуултуудыг кино найруулагч болон зохиолчид бүтээлээрээ дамжуулж асуух дуртай байдаг.

2015 онд Японд нэг ч хүн ажилладаггүй "Henn-na Hotel" гэдэг зочид буудал нээлтээ  юм. Энэ нь ердөө л хүний хийх ажлыг роботууд орлон хийж байгаа хэрэг. Ингээд л тусгай программ суулгасан цахилгаан ажилчид хүний ажлын байрыг булаах нь тэр. Гэхдээ буудлын эзэн ийм хиймэл хүнээс илүүтэй энгийн хүмүүс илүү бүтээлч, хямд байх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг.

Робот

3 Хүмүүсийн зэрэглэл

“Хар толь” цуврал кинон дээр хүмүүсийг бүгдийг нь зэрэглэлд оруулж байгаа нь гардаг. Тус цуврал дээр үнэлгээний систем хэрхэн нийгэмд нөлөөлж бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох тухай өгүүлдэг юм.

Гэтэл Хятадад ингэж хүмүүсийн үнэ цэнийг тодорхойлох зарчимд шилжихээр шийдэж одоо хүн бүрийг оноогоор ангилдаг болжээ. Харин 2020 он гэхэд "Social Credit System" систем хүн бүрийн хувийн зэрэглэлийг тогтоож хэрэглээний байдал, материллаг болон хууль дагаж мөрдөх байдлыг тодорхойлдог болно гэнэ. Улмаар  тухайн хүнийг ямар алба хашиж болох, хүүхдүүд нь ямар сургуульд сурч чадах, тэр зээл авсан эсэх, хэр итгэлтэй хүн гэдгийг ч мэддэг болох юм байна.

Хүмүүсийн зэрэглэл

4 Ер бусын хүч чадал

“Аватор”, “Ирээдүйн зааг”, “Шинэ хүн аалз: Өндөр хүчдэл” зэрэг олон кинонд хүний хүч чадлыг хэдэн мянга дахин ихэсгэдэг хувцас гардаг.

Бодит амьдрал дээр бол инженерүүд харийнхныг ялахад туслах тийм супер хувцас бүтээх биш харин хязгаарлагдмал боломжтой буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн юмуу, настайчуудын, эсвэл биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгчдийн  амьдралыг хөнгөвчлөх төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна.

Ер бусын хүч чадал

5 Хиймэл зүрх

2015 оноос эмч нар зүрхний хүнд өвчтэй хүнд хиймэл зүрх VAD суулгадаг болсон. 2009 онд гарсан “Адреналин-2: Өндөр хүчдэл” кинон дээр гол баатарт электрон зүрх суулгадаг. Харин бодит амьдрал дээр хэрэгжихдээ өнөөдөр VAD төхөөрөмжийг утасгүйгээр цэнэглэх боломжтой болгоод байгаа. VAD-ын  өмнөх загварууд нь хэвлийгээр оруулсан утсаар дамжуулан цэнэглэдэг байсан нь утсаар дамжин халдвар орох эрсдэлтэй байлаа. Бас хиймэл зүрхээ цэнэглэхийн тулд өвчтөн нөөц батарей авч явах хэрэгтэй байсан. Харин утасгүй цэнэглэгч нь хүний “зүрх”-ийг цахилгаан соронзын тусламжтайгаар цэнэглэнэ. Үүүний тулд тусгай хантааз л өмсөх хэрэгтэй. Нэг удаа цэнэглэсэн байхад зүрх найман цаг хэвийн ажиллана. VAD хиймэл зүрхэнд бас цэнэг нь  ямар байгааг заах монитор байгаа. Энэ бүхэн“ Цаг хугацаа” гэдэг киног санагдуулахгүй байна гэж үү.

Хиймэл зүрх

6 Хиймэл оюун ухаан

“Тэр бүсгүй”, “Хутган  дээгүүр гүйгч 2049” кинон дээр хиймэл оюун ухаантай хүн найдвартай нөхөр, тэр бүү хэл бүр дурладаг тухай гардаг.

Өнөөдөр “ухаалаг байшин”, ажилтныхаа дуу хоолойгоор хүссэн даалгавар биелүүлдэг “машин” бий боллоо. Энд та уртай хөгмөө захиалах, хоолны жор харах, хүүхдэд үлгэр яриулах зэрэг олон үүрэг гүйцэтгүүлж болно.

Хиймэл оюун ухаан

7 Жолоочгүй такси

Хэдэн жилийн өмнө “Намайг санаарай”, Тав дахь элемент”, “Би робот” кинонууд дээр жолоочгүй такси гарахыг хараад ёстой уран зөгнөл шиг л санагдаж байлаа.

Харин өнөөдөөр хиймэл хүн-робот таны машиныг орноос чинь зогсоолд тавьж, гаражаас гаргаад өгдөл болсон. Цаашдаа үйлдвэрлэгчид бүрэн биеэ дааж хүний оролцоогүй давхидаг машин бүтээхээр ажиллаж байна. АНУ-д жолоочгүй такси үйлчилж байгаа бол 2020 оны Токиогийн олимпопд ийм машинууд үйлчилнэ гэж байна.

Энэ санаан дээр тулгуурлаад ер бусын "Aprilli" капсулын төсөл боловсруулж байна. Энэ нь замын түгжрэлд цаг алдалгүйгээр таныг гэрт чинь ер нь хүссэн газарт чинь хүргээд өгөх машин захиалдаг болгох гэж байна. Энэ нь албан ажил, амралт, амин хувийн гэхгүйгээр хэрэгтэй хүн бүхэнд тусалдаг байх юм. Ийм машиныг цэнэглэх, техникийн үйлчилгээ үзүүлэх, цэвэрлэх цэгүүд байгуулахаар төлөвлөж байна. Аялагчид бол машинд ийм үйлчилгээ хийж байхад нь бассейнд сэлж, чийрэгжүүлэх төвд хичээллэж, бясалгал хийж байж болно, таньгүйгээр машин чинь бэлэн болчихно.

Жолоочгүй такси

8 Танилцах санал

“Хар толь” цуврал кинон дээр роботоор дамжуулж өөртэйгөө адил ганц бие хүнтэй танилцдаг тухай гардаг.

Өнөөдөр Японд түргэн танилцуулах үйлчилгээний робот бий болчихоод байна. Роботын тусламжтайгаар  нөгөө хүнийхээ бүхий л мэдээллийг мэдэж авна. Гэхдээ өөр өөрийн төлөөлөл роботыг өөр хооронд нь  гурван минут ярилцуулж, харилцан асуулт асуулгаад л хүн тэр хүнтэй цаашид хаирлцах уу, үгүй юу гэдгээ шийднэ гэнэ  Анхны туршилтад оролцсон 28 хүнээс дөрвөн хос бие биенээ олж учирсан байна.

Танилцах санал

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()