Бүх цаг үеийн хамгийн шилдэг архитекторууд

Их Британийн Ерөнхий сайд асан Уинсон Черчилл “Бид барилга барьдаг, харин барилга биднийг тодорхойлдог” гэж хэлсэн байдаг. Нью-Йорк хотын өсөн нэмэгдэж буй тэнгэр баганадсан барилгууд нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уран барилгуудын тоонд багтсаар ирсэн. Гэвч зөвхөн тэнд л хамгийн чадварлаг уран барилгачид байсан гэвэл эндүүрэл билээ. Бид таны сайн мэдэхгүй ч байж магадгүй түүхэн дэх хамгийн алдартай 13 уран барилгачинг танилцуулж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг архитекторууд
Дата давалгаанд та бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Антони Гауди (Antoni Gaudi)

Гауди өөрийн карьераа Барселон хотоос эхэлж, амьдралынхаа туршид олон сайхан барилга барьжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь 1883 онд баригдсан Ла Саграда Фамилиа (La Sagrada Familia) сүм юм. Түүний барилгууд чамин хээ хуар ихтэй, Готик хэв маягийг агуулсан (нуман хаалга, том цонх, нарийн бүтэцтэй) бөгөөд гоёл чимэглэлийн хавтангуудаар чимэглэгдсэн, байгалийн шинж чанарууд дээр тулгуурлагдсан байдгаараа онцлогтой ажээ.

Антони Гауди (Antoni Gaudi)

Мөн тус сүмийн дотор тал нь талбай ихтэй, цэлгэр бөгөөд ихэнх зайг томоохон модон баганууд эзэлдэг. Гауди-гийн бүтээлүүд үе үеийн уран барилгачдад нь ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

2 Франк Ллойд Райт (Frank Lloyd Wright)

Висконсины уугуул иргэн Райт нь 20-р зууны архитекторын чиг хандлагад хувьсгал хийж, уран барилгын ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр Америкийн намхан барилгуудаас санаа авч бараан засалтай, гадна доторгүй гоёмсог чимэглэлүүдтэй Викториа маягийн загварыг дэлгэрүүлжээ. Мөн хэвтээ тэнхлэгт түлхүү анхаарч, цэвэр геометрийн аргыг ашигладаг байсан юм. Түүний хамгийн алдартай барилга нь 1935 онд баригдсан "Falling Water" билээ. Барилгын гол онцлог нь тэгш өнцөгт хэлбэрийн тагтнаас хүрхрээ урсаж буй мэт гайхамшигтай харагддагт байдаг аж.

Франк Ллойд Райт (Frank Lloyd Wright)

Дараа нь тэрбээр муруй элементүүдийг ашиглан "Соломон Руггенхайм"-ын музейг барьсан нь түүнийг алдар нэрд хүргэж чадсан юм.

3 Миэс Ван Дэр Рохэ (Mies Van der Rohe)

Германы архитектор Миэс Ван Дэр Рохэ нь архитектурыг чамин тансаг руу биш энгийн геометрийн загварт шилжүүлж, минимализм руу илүүтэй чиглүүлэхийг хүсдэг байжээ. Тиймдээ ч элдэв гоёл чимэглэлийн зүйлс ашиглахгүй ган, шилэн хавтан зэргээр барилгынхаа өнгө төрхийг тодорхойлж байсан. Түүний загварууд нь Барселона Павилион шиг гоо зүйн чиг хандлага, рационализмд түшиглэдэг юм. Тэрбээр 1929 онд Германы Олон Улсын Үзэсгэлэнгийн танхимыг барьжээ.

Миэс Ван Дэр Рохэ (Mies Van der Rohe)

4 Филипп Жонсон (Philip Johnson)

Жонсон нь МоМа-ын Архитектурын Департамент-ийг үүсгэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулж байсныхаа хувьд 1935 оноос хойших архитектурын ерөнхий чиг хандлагыг тодорхойлж чаджээ. Тэрбээр өөрийнхөө хэмжээнд сайн дизайнер байснаас гадна бусад хүмүүсийн санааг улам боловсронгуй болгодог нэгэн байсан юм.

Филипп Жонсон (Philip Johnson)

Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн барьсан уран барилгуудаараа нэрд гарч чаджээ. Түүний хамгийн алдартай барилга нь 1949 онд өөртөө зориулж барьсан орон сууц нь юм. Жонсон уг байшингаа "Mies Van der Rohe"-ийн аргаар, байгалийн үзэсгэлэнт газрыг сонгож, гадаад орчноос ердөө шилээр зааглан барьжээ. Орчин үед энэхүү шилэн хавтан ашигладаг чиг хандлага улам өргөжиж, тансаг зэрэглэлийн байшин барихад өргөн хэрэглэгддэг болжээ.

5 Ээро Сааринэн (Eero Saarinen)

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Баухаус-ийн шулуун шугамын философи олон улсад тренд болжээ. Улмаар дэлхий дахины бизнесийн төвүүд болон засгийн газрын барилга байгууламжийн өнгө төрхийг тодорхойлох болсон юм.

Орчин үед хүмүүс энгийн загварт илүүтэй хошуурах болсныг дурдах хэрэгтэй. Тэгвэл дундад зууны үеийн Ээро Сааринэн-ий загвар үүний эсрэг гарч ирсэн юм.

Ээро Сааринэн (Eero Saarinen)

Тэрбээр олон улсын стандартчилагдсан нэгэн хэвийн загвараас тэс өөр уян хатан муруй ашиглаж, яг л хөөрөн нисэх гэж буй мэт барилгын загварыг гаргажээ. Тэрхүү онцлог нь 1962 онд баригдсан "JFK" терминал дээр тод томруун харагддаг. Та 1947 оны St. Louis-ийн "Gateway Arch" зэрэг төслүүдээс нь далавч мэт дээвэр, сэтгэл хөдөлгөм дотоод засал нь түүний нэрийн хуудас болохыг анзаарах болно.

6 Ричард Рожерс (Richard Rogers)

1977 онд нээлтээ хийсэн Помпидоу-гийн төв нь тухайн цаг үеийнхээ тренд болсон төгс технологийн шийдэл, нарийн бүтэцтэй барилга юм.

Тус барилгын архитекторуудын тэргүүлэгчээр Британий архитектор Ричард Рожерс ажиллажээ. Энэхүү барилга нь шилэн цахилгаан шаттай ба барилгын дотор байдаг халаалтын болон сантехникийн системүүдийг гадна байрлуулснаараа онцлогтой. Уг барилга олон шинэлэг талуудаараа орчин үеийн Парисын барилгуудын өнгө төрхийг тодорхойлсон юм. Мөн Рожерс дээр дурдагдсан Лондонгийн Ллойд-ийн гайхамшигт арга барилаас ашиглан өөрийн алдартай барилгуудаа барьсан гэдэг.

Ричард Рожерс (Richard Rogers)

7 Франк Гэхри (Frank Gehry)

Баруун эргийн архитектор Франк Гэхри нь орчин үеийн хамгийн алдартай архитектор гэхэд хилсдэхгүй. Түүний 1997 онд Испанийн Билбао-д барьсан "Guggenheim"-ийн музейн гайхалтай шийдлийг олон хүн биширдэг. Тэрбээр энэхүү загвараараа Лос Анжелес дахь Дисней Халл, Кембриж дэх "MIT"-ийн "Stata" төв гэх мэт тоолж баршгүй олон барилга барьжээ. Гэхдээ "Guggenheim"-ийн музей хамгийн алдартай нь билээ.

Франк Гэхри (Frank Gehry)

8 Норман Фостер (Norman Foster)

Франк Ллойд Райт, Миэс Ван Дэр Рохэ зэрэг архитекторуудыг шүтэн биширдэг байсан Британийн архитекторч Норман Фостер нь өөрийн карьераа геодезийн бөмбөрцгийг зохион бүтээсэн Бакминсер Фуллер-тэй хамтран эхлүүлж байжээ. Хүмүүст гурвалжин барилгууд шууд л Фостер-ийг санагдуулдаг. Учир нь түүний хамгийн алдартай барилгуудын гадна фасад нь ихэвчлэн гурвалжин хэлбэртэй байдаг. Фостер-ийн зураг төслийг нь гаргасан Лондон дахь арилжааны Геркин цамхаг нь маш алдартай юм.

Норман Фостер (Norman Foster)

9 Рензо Пиано (Renzo Piano)

Энэ жагсаалт дахь бусад архитекторуудаас ялгаатай нь Италийн архитектор Рэнзо Пиано ганцаарчилсан хэв маягийг таашаадаггүй байжээ. Түүний барилгууд холимог шинжийг агуулдаг. Тэрбээр Необрютализм-ийн хэв маягаас эхлээд дундад зууны үеийн модернист засалч Richard Neutra-ын байшингийн хэт өндөр хувилбар гэх мэтчилэн олон хэв маягийг ашигладгаараа онцлогтой. Мөн түүний төслүүд технологи, аж үйлдвэрлэлийн дүр төрхийг харуулдаг. Рензо-гийн хамгийн алдартай бүтээл бол Лондон дахь 95 давхар шилэн Шард (Shard) барилга юм.

Рензо Пиано (Renzo Piano)

10 Сантьяго Калатрава (Santiago Calatrava)

Испанийн архитектор Сантьяго Калатравагийн барилгууд неофутурист (Neofuturist) урсгалынх хэмээн тодорхойлогддог. Түүний барилгууд ихэвчлэн роботик үлэг гүрвэлийн хавиргатай адил хэлбэртэй байдгаараа онцлогтой. Калатрава-гийн төслүүд хэрэгжсэн даруйдаа дэлхий нийтийн анхаарлыг татаж, асар их нэр хүндийг олж чаддаг. Тийм ч учраас түүнийг өнөө цагийн хамгийн өвөрмөц архитектор гэж нэрийддэг. Түүний хамгийн алдартай барилга нь Дэлхийн худалдааны төв дэх "Transit Hub" юм. Энэхүү барилга нь цагаан өнгөтэй,  шилэн хавтан зонхилсон дотоод засалтай бөгөөд  нарны гэрэл төв танхимд нэвт орж ирэх зохион байгуулалтаар баригдсан аж.

Сантьяго Калатрава (Santiago Calatrava)

Үүнээс гадна Калатрава-гийн ажилласан өөр нэг барилга есдүгээр сарын 11-ны халдлагын үеэр сүйрчээ. Мөн тэрбээр Грекийн Ортодокс-ын сүмийг сэргээн зассан юм.

11 Заха Хадид (Zaha Hadid)

Заха Хадид нь алдар нэрд хүрч чадсан цөөхөн эмэгтэй уран барилгачдын нэг бөгөөд Оскарын Притзкер-ийн шагнал хүртсэн анхны эмэгтэй юм. Тэрбээр муруй шугам ашиглаж, харь гарагийн нисдэг биет мэт өвөрмөц, загварлаг дизайныг бүтээхдээ гаргуун юм. Багдад-ын чинээлэг Ирак гэр бүлд төрж, Их Британид боловсрол эзэмшсэн Заха Хадид шугаман геометрээс зайлсхийж, ихэвчлэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн Экспрессионистик загвараар ажилладаг. Тэрбээр Нью-Йорк хотын Челси дэх тансаг зэрэглэлийн барилгаараа алдартай.

Заха Хадид (Zaha Hadid)

12 Оскар Ниэмэеэр (Oscar Niemeyer)

Бразилийн архитектор Оскар Нейзейер (1907-2012) нь дундад зууны модернист загварыг хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг юм. Уран барилгын ертөнцөд нэгэн хэвийн баригдмал хэв маяг ноёрхож, Миэс Ван Дэр Рохэ-гийн минималист загварууд эрчээ авч байх үед Ниэмэеэр тэднээс өөрөөр тод муруйг ашиглаж, чамин, тансаг барилга барьж байсан юм. Мөн тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын барилгыг барих төслийн гишүүн байжээ. Түүний хамгийн алдартай барилгууд 1960 оноос хойш хот төлөвлөлт нь хийгдсэн Бразил дахь бүтээн байгуулалтууд юм.

Оскар Ниэмэеэр (Oscar Niemeyer)

13 Рэм Коолхас (Rem Koolhas)

1945 онд Нидерландын Роттердам хотноо төрсөн Рэм Коолхас нь тухайн цаг үеийнхээ хамгийн нөлөө бүхий архитекторуудын нэг байсан. Тэрбээр барилгын загвар зохион бүтээгч байснаас гадна архитектурын онолч байснаараа онцлогтой. Тэрбээр 1978 онд Нью-Йорк хотод  онолын ном гаргаж алдар нэрд хүрсэн ба тус хотын 20-р зууны эдийн засаг, соёлын ойлголтыг төлөвшүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байжээ. Түүний ажилласан Хятад дахь Бээжингийн Төв Телевизийн Удирдах газрын 44 давхар томоохон барилга маш алдартай юм. 

Рэм Коолхас (Rem Koolhas)

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()