IQ тестийн оноогоор хүнийг дүгнэж болох уу?

Оюун ухаан бол хүний гар, хөлтэй л адил биеийн нэг хэсэг билээ. Оюун ухаангүй хүн гэж үгүй, гагцхүү тухайн хүнд хэр хэмжээтэй байгаагаас хамаарч бусдаас ялгагддаг. Оюун ухаан удамшихаас гадна амьдралын турш төлөвшдөг ба өөр хоорондоо ялгаатай олон чанаруудын нийлбэр юм. Зарим хүн бусдыг үнэтэй машин, машины чанар, орон сууцаар нь харьцуулж үздэг бол нэг хэсэг нь IQ тестийн оноогоор нь үнэлж дүгнэх жишээтэй. Ер нь оюун ухаан чухал уу, ашигтай юу, та юу гэж бодож байна вэ?

IQ тестийн оноогоор хүнийг дүгнэж болох уу?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 IQ тест

Энэ тестээс сурах зүйл байхгүй. Үүгээр өөрийгөө ухаантай болгох гэж байснаас интернетээс хэрэгтэй бүхий л мэдээллээ олоод үзсэн нь дээр юм. Товчоор хэлбэл энэ шалгуур нь хэд хэдэн даалгавартай байдаг ба гүйцэтгэхийн тулд тодорхой  хугацаанд бодох, бичих, засах бүх л ажлыг нэг дор хийх хэрэгтэй болдог. Хязгаарлагдмал хугацаанд дээрх зүйлсийг хийж чадаж байгаа эсэхээр хүний оюун ухааны үзүүлэлтийг гаргадаг гэсэн үг юм. Цаг хугацааг хязгаарлан тогтоож буй нь хүний оюун ухааныг шалгах нэг үндсэн нөхцөл болдог гэнэ.

IQ тест

2 Энэ тестэд яагаад итгэх ёсгүй вэ?

Учир нь энэ чинь зүгээр л тоонууд. Том жижиг байх нь чухал биш. Тестийн хариу таны амжилтанд нөлөөлөхгүй бөгөөд та анхны болзоон дээрээ найз бүсгүйдээ таатай сэтгэгдэл төрүүлэхдээ л ашиглаж оноогоо хэлж болох юм. Бодит амьдрал дээр найз нөхөд, танилын харилцаа, ажлын бүтээмж амжилтанд хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим компани, корпорацууд ажилд хүн авахдаа ийм тест бөглүүлдэг.  Гэхдээ тийм ч түгээмэл биш. Та үнэхээр чадварлаг ажилтан бөгөөд өөрийнхөө үүргийг маш сайн гүйцэтгэдэг бол хэн ч тоонд анхаарлаа хандуулж таны оюун ухааны талаар ярихгүй л болов уу.

Энэ тестэд яагаад итгэх ёсгүй вэ?

3 Хүсэл, тэмүүлэл

Таны IQ-гийн тестийн оноо амьдралын тань зорилгод саад болохгүй тул хүсэл тэмүүллээ битгий хойш тавиарай. Мөн та тестийг хүчээр бус сонирхож бөглөх хэрэгтэй. Үгүй бол та зөв хариу авч чадахгүй. Үнэндээ та хэдий авьяастай байсан ч суудлаасаа босохгүй л бол амжилтанд хүрч чадахгүй. Та авьяаслаг зурдаг байлаа ч будаг авахгүй бол сайхан зураг бий болж чадахгүй гэдэг үгтэй адил өөрт байгаа чадвараа үйлдэл болгох нь чухал юм шүү.

Хүсэл, тэмүүлэл

Энгийн тест олоход бэрхшээлтэй

Нүдээ аниад өөрийн оюун ухааны цар хүрээг тодорхойлно гэдэг тун төвөгтэй нь мэдээж. Нийгэм, хүний тархи алхам тутамд хөгжсөөр байгаа нь IQ тестийг шинэчлэн, сайжруулах хэрэгтэйг илтгэдэг. Бүгд л хоцрогдсон, чанаргүй, цаг үедээ тохирохоо больсон байдаг. Гэхдээ уг шинэчлэлтийг цөөн хүн л хийж байгаа нь харамсалтай. IQ-гийн энгийн тест /сэтгэл зүйн болон бусад ур чадварын аль ч тест/ зөвхөн мэргэжлийн байгууллагуудад байдаг. Үнэхээр интернетээс тийм тест олж бөглөөд 200 оноо авбал эцэг эх тань бахархахаас яахав.

Энгийн тест олоход бэрхшээлтэй

4 Үүнийг мэдэх хэрэгтэй

Өдөр бүр тодорхой хугацаагаар ийм тест бөглөвөл түүндээ гаршин эрт орой хэзээ нэгэн цагт өндөр оноо авах нь тодорхой. Гэхдээ энэ нь бүтээлч сэтгэлгээг сүйтгэдэг аюултай. Тухайлбал, чи өөрөө ийм тест зохиолоо гэхэд зөв хариуг нь тооцож байж зохионо. Гэтэл гэнэт хариулт нь төлөвлөгдөөгүй асуултанд хариулах бол яах вэ? Нэг үгээр хэлбэл зөв хариултын хэм хэмжээнээс давсан, оноо авах аргагүй асуулт гарч ирдэг гэсэн үг. Үр дүнд нь юу болох вэ? Гадил жимснээс ч шатахуун гаргаж авч чадахаар оюун ухаантай хүн тестэд 60 оноо авснаасаа болж сэтгэлээр унаж манаач, хамгаалалтын албанд ажиллахад хүрдэг.

Үүнийг мэдэх хэрэгтэй

5 IQ-д юу нөлөөлдөг вэ?

Ген буюу удамшил нөлөөлнө. Таны эцэг эх чинь интеграл тоо, шинжлэх ухааны нээлтүүдийг гайхамшигтай ойлгож чаддаггүй бол, чамд ч гэсэн хэцүү л байх болно. Гэхдээ гутарч өөрийгөө гололгүй, байнга хичээж IQ-гаа хөгжүүлэх хэрэгтэй.Тархиа байнга цэнэглэж ном уншиж байгаарай. Үнэндээ IQ-гийн тестэд өндөр оноо авах нь хувь хүний л хэрэг. Уг тестүүд зарим хүний оюун ухаанаа хөгжүүлж, урагш ахих сэдлийг төрүүлдэг бол үлдсэн хэсгийг нь сэтгэл гутралд оруулах нь ч бий. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ тест /амжилттай байсан ч/  амьдралыг бий болгож чадахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

IQ-д юу нөлөөлдөг вэ?

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()