Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ дараах зүйлсийг хийхийг хориглодоггүй

Эцэг, эхчүүд хүүхдээ өлгийтэй байхаас нь л анхаарч, зөв төлөвшүүлэхийг хичээдэг. Угтаа хүүхдийг хэвлийд байхаас нь эхлэн хүмүүжүүлдэг гэсэн үг ч бий. Эцэг, эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх хамгийн түгээмэл арга нь "хориглох" байдаг. Телевиз удаан үзэх, интернет ашиглах, аюултай тоглоомоор тоглох, зодоон хийх гэх мэт бүх л зүйлд хориг тавьж "болохгүй" гэдэг үгээр сургамжилдаг. Хэдийгээр хүүхдээ хамгаалж байгаа нь зөв ч ихэнхдээ хүссэнээр нь болдоггүй нь харамсалтай. Ихэнх хүмүүс хүүхдээ хэт хүссэнээрээ байлгах байдал нь ямар хор уршигтайг мэддэггүй. Тийм учир бид эцэг, эхчүүд хүүхдийнхээ юуг хориглох хэрэггүй байдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ дараах зүйлсийг хийхийг хориглодоггүй
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Орчин үеийн “зэрлэг” хүүхэлдэйн кино үзэх

Хүүхэлдэйн кино хүүхдийг багаас нь төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй нь үнэн. Магадгүй тэднийг эцэг, эх, цэцэрлэгийн багшаас нь илүү хүмүүжүүлж байж мэдэх юм. Ард түмний уламжлалт соёл, зан заншлыг харуулсан, үлгэрийн хүүхэлдэйн кинонууд энэ үүргээ биелүүлдэг ээ. Харин 20-иод жилийн өмнөөс гарч ирсэн хүүхэлдэйн кинонуудыг хэт их үзсэн хүүхэд зан  ааш, үзэл бодлоороо өөр, “хачин” төлөвшиж, үздэг хүүхэлдэй шигээ аливаад ханддаг болж мэдэх юм. Ямар ч тохиолдолд хүүхдийн зан чанар нь  бага насандаа төлөвшиж эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй шүү.

2. Аюултай тоглоомоор тоглох

Дэлхий ертөнцтэй танилцаж бүхнийг сурч мэдэх хүсэл бидний ген-д байдаг зүйл. Хүүхэд эргэн тойрноо судлах, таньж мэдэх бүрэн эрх чөлөөтэй байснаар хөгжилтэй, цоглог, санаачлагатай болж төлөвшдөг нь амьдрал дээр нотлогдсон. Хүүхдийг юм бүхнээс хязгаарлах нь түүнд хүчирхийлэл мэдрүүлдгээс гадна аливаад хайхрамжгүй ханддаг, ганцаардмал нэгэн болгож төлөвшихөд нөлөөлдөг байна.

Мэргэжилтнүүд хүүхдийг савлуурт өөрөөр нь савлуулах, гулсуурт гулгуулах гэх мэт бусад аюултай гэмээр зүйлсийг бие даан хийхийг нь зөвшөөрч хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэж байж л тэр бяцхан хүн дэлхий ертөнцтэй танилцана шүү дээ. аливааг бие даан хийж сураагүй хүүхэд том болоод өөрийнхөө хүчинд итгэдэггүй,  гадаад ертөнцөөс хязгаарлагдмал нэгэн болдог.

3. Өөрийнхөө зүйлсийг эвдэх

Хүүхэд чинь найзынхаа тоглоомыг эвдэх юм уу, таны үнэртэй усыг асгаж сүйтгэсэн бол зэмлэхээс яахав. Харин та өөрөө хүүхдэдээ бэлэг болгож өгсөн зүйлсдээ хүрэхийг хориглох нь утгагүй зүйл. 

Өөрийнхөө  эд зүйлийг хадгалах, хамгаалж, хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүүхэд бүр багаасаа ухамсарлах ёстой. Гэхдээ түүний машинаа эвдэх нь танин мэдэх оролдлого ч юм бил үү. Нэг удаа эвдэг, дараа нь болохгүй гэдгийг ойлгоно. Гагцхүү нэгийг эвдмэгц шинэ тоглоом бүү авч өг, тоглоомоо эвдсэний дараах үр дагаврыг хүүхэд өөрөө мэдэрч байж алдаагаа ухамсарлаж сурах болно.

4. Асуултад хариулах

Энэ бол сургуулийн өмнөх насныханд нэлээд төвөгтэй сэдэв. Хүүхэд тоглоомоосоо болж байнга л найзуудтайгаа зөрчилддөг. Найз нь хүү рүү чинь халдсан бол танай хүүхэд хариуг нь өгөх ёстой гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ үүнд зааг хязгаар байх ёстойг ойлгуулах хэрэгтэй. Зарим хүүхэд хүчирхийлэх хандлага гаргадаг учир тэр үед нь шууд болиулахыг сэтгэл зүйчид зөвлөдөг.

Мэргэжилтнүүд санал нэгдэж чаддаггүй асуудал бол бага насны хүүхдүүдийн маргаан байдаг. Хүүхдийн өөрийгөө хянах араншин 4 наснаас төлөвшиж эхэлдэг. Тэгэхээр тэр үеэс л бусадтай зөв харилцах, зөрчилдөөнийг хэрхэн эвээр шийдэхийг зааж өгөөрэй. Гэхдээ маргаанаас зугтдаг “хулчгар” биш, аливааг “дипломат аргаар” ухаалгаар  шийдвэрлэдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.

5. Төсөөллийн найзтай болох

Хүүхдүүдийн бараг 40 хувь нь төсөөллийн найзтай байдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш бөгөөд хүүхдийн уран сэтгэмж хөгжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Үүнийг ямар нэг муу зүйл, хүмүүжлийн доголдол гэж ойлгож болохгүй. Таны хүүхдэд сэтгэл зүйч ч хэрэггүй.

Тэд ихэвчлэн төсөөллийн найзаа бодит бус гэдгийг мэддэг. Хүүхдийн энэ үйлдлийг хориглож зэмлэх нь тэднийг ичимхий, бусдад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, хүмүүстэй харьцах дургүй нэгэн болгож мэднэ. Мөн асуудлыг шийдэх чадварыг нь саатуулж ямар нэг бүтээлч сэтгэлгээг нь бууруулж магадгүй.

6. Хачин аашлах

Зарим хүүхэд аймшигтай үйлдэл гаргах нь бий. Ах, эгч нараа авсан дотор зурж будах  ч юм уу,  үхэл, өвчний тухай элдвийн асуулт асуух гэх мэт. Тэдгээр асуултад бүрэн хариулж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ бол тэр бяцхан амьтан ертөнцийг танин мэдэх л гэж хичээж, ойлгохгүй зүйлээ мэдэх гэсэн оролдлого төдий юм. Тэр мэдэхгүй зүйлсийг нь эцэг, эх нь л хэлж өгөх үүрэгтэй. Асуултаас нь эмээж, эвгүй асуулт тавих, элдэв аймшигтай зураг зурахыг нь хориглож болохгүй. Хэт гаж гэмээр аашилж байвал түүний эрүүл мэндийг нь анхааралтай ажиглах хэрэгтэй. Хүүхэд хоолой нь өвдөх, ханиад хүрсэн үедээ тийм байдал гаргах нь тохиолдол бий.

7. Гэрэлтэй унтах

Хүүхэд харанхуйгаас айх нь хэвийн үзэгдэл. Гэрэлгүй унтаж чадахгүй байна гээд гэрлээ асаалттай орхихыг гуйх нь байдаг л зүйл. Үүнээс зайлсхийхийг хүсэж байвал сарны ч юм уу, байгалийн гэрэлтэй төстэй шөнийн гэрэл ашиглах юм. Шөнө бүх гэрлийг нь унтрааснаар хүүхэд айдаст автаж нойргүйдэж мэднэ.

Хүүхдээ гэрэлтэй унтах зуршлаас нь салгахын тулд дараах аргуудыг шат дараалан хэрэгжүүлээд үзээрэй. Нэгт, юун түрүүнд хүүхэд чинь шөнө цочиж сэрж байгаа эсэхийг ажиглаарай. Хоёрт, хүүхэдтэйгээ хамт тогло. Хүүхдээ аймшгийн амьтнаас хамгаалах “ид шидийн” хөнжил, тоглоом авч өг. Гуравт, хамгийн сайн арга бол хүүхдээ унттал нь дэргэд байх юм.

8. Бусадтай муудалцах

Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд ямагт хоорондоо муудалцаж байдаг нь хүүхэд өөрийнхөө зөв гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, илүү их анхаарал халамж тавиулж, хүндлүүлэх гэснээс үүдэлтэй байдаг. Яг л “Гэртээ ганцаараа” кинон дээр гардаг шиг. Үнэндээ амьдрал дээр энэ нь эцэг эхэд ч, хүүхдэд ч таагүй байдаг.

Францын хүүхдийн хүмүүжлийн тухай ном зохиолч энэ талаар "Францчууд хүүхдийн ийм маргаан, муудалцаанд тэр бүр оролцоод байдаггүй. Ноцтой хэмжээнд очоогүй л бол гүйж очоод байх хэрэггүй гэж үздэг" гэж бичжээ. Хүүхдүүд өрөөнд тоглож байгаад гэнэт дуу шуугиан болоод эхэлдэг. Насанд хүрэгсэд өөрийнхөө хийх зүйлээ хийж хүүхдүүд хэсэг хугацааны дараа тайвширдаг учраас нэгийгээ гэмтээчихээгүй л бол, оролцоод байхын хэрэггүй.

9. Телевиз үзэж интернетэд цаг нөхцөөх

Телевиз, интернет бол энэ зууны мэдээллийн гол эх сурвалж. Хүүхдэд энэ бүхнийг хориглох нь өнөөгийн ертөнцийг танин мэдэх, харилцаа холбоог нь хязгаарлаж байгаа хэрэг. Ном бүхий л мэдээллийг өгч чадахаа больсон цаг шүү дээ. Тийм учир хүүхдэдээ цагийн хязгаар тогтоож өгөх хэрэгтэй.

Харин ч телевизийн шоу хөтөлбөрүүдийг хүүхэд эцэг, эхтэйгээ үзэх нь бага насны хүүхдийн хөгжилд  сайн нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм нэвтрүүлэг, киноны үеэр эцэг эх нь хүүхдийн асуултад хариулж мэдлэг мэдээлэл өгдөг сайн талтай юм.

10. Хутга хэрэглэх

Хүүхэд хутга, хайч хэрэглэх үед нь нэг их сандрах хэрэггүй. Доорх дарааллаар ажилла:

Хүүхэд хутга барьсан байвал тайвнаар “Тавь” гэж хэлээрэй. Хүүхэд биелүүлэхгүй бол арай чанга шаард. Ийм нөхцөлд хүчээр болиулахгүй байхыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Хориглох тусам зөрүүдэлдэг нь хүүхдийн зан. Таны дэргэд, харж байхад чинь хутга, хайч хэрэглэж байгаа бол аюултай биш бөгөөд харин ч туршлага сууна. Гэхдээ энэ асуудалд хүн бүр л өөр өөрөөр ханддаг учир та өөрт тохирсон аргаа л хэрэглээрэй.

11. Хүүхдэдээ үзэл бодлоо битгий тулга

Охид нь сэтгэл зүйн хувьд хэвийн бус байна гэсэн гомдолтой эцэг эхчүүдийн дунд эрдэмтэд  саяхан судалгаа явуулжээ. Ийм шүүмжлэлд байнга өртдөг охид насанд хүрэхээрээ өөрсдийгөө хохироох хандлагатай байдаг. Энэ нь эрэгтэй хүүхдэд ч хамаатай. Охин/хүүгээ эсрэг хүйстний найзтайгаа нөхөрлөхийг хэт шүүмжлэх хэрэггүй.  

Сэтгэл зүйчид эцэг эхчүүд өөрт таалагдаж байгаагаа тулгах бус хүүхдийнхээ хийхийг хүсэж байгаа зүйлийг дэмжиж, ойлгож байхыг зөвлөдөг.

28
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()