Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ?

2019-03-05, 15:55
6,005

Онгоцны үйлдвэрүүд жингийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ашиг багатай нэг грамм жин сая сая долларын зардал гаргахад хүргэдэг гэнэ. Жишээ болгон дурдахад тив дэлхий алгасан нислэг хийж буй "American Airlines" компани олон мянган нислэгийн үеэр зорчигчдодоо өгч буй зуушнаасаа нэг ширхэг чидун жимсийг хасахад л жилд ойролцоогоор 40 мянган ам. долларын хэмнэх боломжтой гэсэн тооцоог гаргажээ. 

Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ?
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад онгоцыг буддаг вэ?

Нэг онгоцыг будахад ойролцоогоор 200 кг будаг хэрэглэдэг байна. Онгоцыг яагаад буддаг вэ гэсэн асуултанд хүн бүр зэвэрч гэмтэхээс нь хамгаалдаг гэж хариулах байх. Онгоцыг ихэвчлэн цагаан өнгөөр буддаг шалтгаан нь нарны гэрлийг ойлгоход байдаг аж.

Яагаад онгоцыг буддаг вэ?

Нөгөө талаараа онгоц дээр гарсан аливаа цууралт гэмтлийг олж тогтооход нэмэр болдгоос гадна осол гэмтлийн үед онгоц хаана байгааг олж илрүүлэхэд тусалдаг. Мөн халуун үед онгоц дотор сэрүүхэн байх  боломжийг олгодог гэнэ.

Гэтэл цагаан бус өөр содон өнгөтэй онгоцнууд байдаг. Энэ нь голцуу сурталчилгааны зориулалттай байдаг ажээ. Конкорд онгоцнуудыг хүчтэй агаарын урсгалд ордог учраас цагаан өнгөөр буддаг.

2 Ямар онгоцыг өөр өнгөөр буддаг вэ?

Осолдох эрсдэлтэй бүсээр нисдэг онгоцнуудыг тод улаан өнгөөр буддаг. Ингэснээр тус онгоцыг олоход илүү амархан болдог байна. 

Ямар онгоцыг өөр өнгөөр буддаг вэ?

Мөн аливаа орны ерөнхийлөгчийн онгоцыг тус улсын төрийн далбааны өнгөөр буддаг. 

Мөн Пепси, Кока-Кола гэх мэт зарим компаниуд ихээхэн хөрөнгө зарцуулж сурталчилгаагаа хийхээр онгоцыг өөр өнгөөр будуулж байсан удаа бий. Харин цэргийн онгоцнуудыг өнгөлөн далдлах зорилгоор буддаг аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()