Амьдралын мөн чанарыг хамгийн бодитойгоор өгүүлсэн хосгүй зохиолууд

"Хэн уншихаа болино, тэр хүн сэтгэхээ болино" хэмээх алдарт үг байдаг. Номын амтыг мэдэрч, түүгээрээ оюунаа цэнгүүлдэг уншигч та бүхэнд зориулж хүмүүний ертөнцийг бодитойгоор буулгаж чадсан зохиолуудыг хүргэж байна. Эдгээр номнууд нь хүний нийгэм болоод амьдралыг ямар ч илүү, дутуу зүйлгүйгээр харуулж хүнд ухаарал хайрлаж чаддагаараа онцлог юм.

Амьдралын мөн чанарыг хамгийн бодитойгоор өгүүлсэн хосгүй зохиолууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Нүүрсний хаан" Аптон Синклэйр (Upton Sinclair)

АНУ-ын зохиолч Аптон Синклэйрийн "Нүүрсний хаан" ном нь 1910-аад оны үеийн нүүрсний салбарын шүүмж юм. Аптон Синклэйр коммунист үзэлтэй нэгэн байсан бөгөөд капиталист нийгэм болон чөлөөт зах зээлийг энэхүү номондоо шүүмжилсэн ч тэрбээр мөн тухайн үеийн нүүрсний уурхайчид бага хөлсөөр итгэхийн аргагүй хүнд нөхцөлд ажиллаж байгааг үнэхээр нүдэнд харагдтал дүрсэлж чадсан нь өнөөг хүртэл уншигчдыг гайхшруулдаг байна.  

"Нүүрсний хаан" Аптон Синклэйр (Upton Sinclair)

2 "Юмтай болон юмгүй" Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

1937 онд хэвлэгдсэн энэхүү романд Эрнест Хемингуэй хүний нийгмийн үнэн төрхийг гаргахыг хүсжээ. Энэхүү зохиолын гол дүр  баатар нь хэдийгээр сайхан сэтгэлтэй нэгэн боловч 1930-аад оны үед нүүрлээд байсан их хямралын үеэр хууль зөрчин хулгайн бараа зөөж гэр бүлээ тэжээхээс өөр аргагүй болж байгаагаар гардаг. Эрнест Хемингуэй энэхүү роман дээр баян хоосны ялгаа хэрхэн нийгэмд нөлөөлж байгааг тун чадварлагаар харуулсан төдийгүй хууль зөрчихөөс өөр аргагүй болсон хүнийг үнэхээр гэмт хэрэгтэн гэж хэлэх нь зөв эсэх тухай харуулсан байна. 

"Юмтай болон юмгүй" Эрнест Хемингуэй (Ernest Hemingway)

3 "Саран хөндий" Жэк Лондон (Jack London)

Жек Лондон бол орчин үеийн уран зохиолын тулгуур баганын нэг гэж болох зохиолч юм. Түүний бүтээлүүд энгийн ажилчин ангийн талаар өгүүлдэг бөгөөд "Саран хөндий" зохиолд ч мөн энгийн ажилчин гэр бүлийг харуулжээ. XX зууны эхэнд үйл явдал нь өрнөх энэхүү зохиол дээр тариачин хүү охин 2 бага наснаасаа үерхэж байгаагаар эхэлдэг бөгөөд тэд хэрхэн өсөж торнин эцэст хамтдаа амьдралыг хатуу бэрхийг туулж байгааг энгийн боловч ухаалгаар харуулсан байна. 

"Саран хөндий" Жэк Лондон (Jack London)

4 "Биднийг зовоосон өвөл" Жон Стейнбек (John Steinbeck)

Энэхүү роман нь Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн сүүлчийн зохиол юм. Уг роман дээр АНУ-ын зүүн хэсэгт орших нэгэн хотын талаар өгүүлдэг аж. Тус хотын нэгэн иргэн баяжихын тулд ойр дотныхон болоод хотын иргэдийг луйварддаг бөгөөд эцсийн бүлэгт өөрийгөө ямар хүн болсныг ухаардаг тухай гардаг аж. Жон Стейнбек энэхүү зохиолоор дамжуулж хүн шунал болон хүсэлдээ автагдах нь ямар аюултайг харуулсан байна. 

"Биднийг зовоосон өвөл" Жон Стейнбек (John Steinbeck)

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()