Таныг загварлаг бөгөөд наснаасаа залуу харагдахад тань туслах хувцаслалтууд

Залуужуулах үйлчилгээг зөвхөн гоо сайхны эмчилгээ, бүтээгдэхүүн үзүүлдэг гэж ойлгож болохгүй. Таныг залуу харагдахад хувцаслалт чухал нөлөөтэй. Өөрийн үс засалт, хувцаслалтаа зөв сонгож чадвал та наснаасаа илүү залуу харагдах боломжтой юм. Харин буруу сонгосон хувцас залуухан эмэгтэйг ч овортой харагдуулдаг гэдгийг санаарай. Ингээд хэрхэн загварлаг хувцаслаж залуухан харагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Таныг загварлаг бөгөөд наснаасаа залуу харагдахад тань туслах хувцаслалтууд

1 Загварын чиг хандлагад суралц

Заримдаа эмэгтэйчүүд 10-20 жилийн өмнө тренд байсан хувцсыг өмсдөг. Түүнийгээ миний хэв маяг гэж хэлэх нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ямар нэгэн хэв маяг биш бөгөөд  зүгээр л хоцрогдсон загвар юм.

Жишээлбэл, 2005 онд Виктория үсэн хүрэмтэй их загварлаг харагдаж байсан бол 2018 онд тийм байхаа больжээ. Хэрвээ та одоо зүүн талын зураг шиг хувцаслах юм бол загварлаг бус харагдах юм.

Загварын чиг хандлагад суралц

2 Нэг хувцаслалтад бүх трендийг хослуулах хэрэггүй

Бүх загварлаг хувцаслалтыг нэг дор хослуулах хэрэггүй бөгөөд энэ нь таныг наснаасаа залуу харагдахыг хичээж байгааг илтгэх болно. Мөн дараагийн улиралд загварлаг бус хоцрогдсон харагдах нэг нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс  олон трендийн хувцсыг нэг дор өмсөх хэрэггүй.

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп болон Иордан-ий хатан Ранни нар цайвар ягаан өнгийн хувцас өмссөн нь ажил хэрэгч загварлаг харагдаж байна.

Нэг хувцаслалтад бүх трендийг хослуулах хэрэггүй

3 Өөрт тохирсон гоёл чимэглэлийг сонго

Гоёл чимэглэл ч гэсэн үеэ өнгөрөөдөг бөгөөд орчин үед сувдан зүүлт төдийлөн загварлаг байхаа больж, нас нэмж харагдуулдаг гоёлын тоонд багтжээ. Гэхдээ энэ нь сувдан зүүлтээс татгалзах хэрэгтэй гэсэн үг  биш бөгөөд өвөрмөц хэлбэртэй, содон зүүлт сонгож болно шүү дээ.

Мөн эмээ нарын маань зүүж, хэрэглэж байсан загварын алтан эдлэлийг зүүх хэрэггүй.  Жишээлбэл, шигтгээтэй гоёл чимэглэл сонгох нь та залуудаа зүүж байсан, эсвэл ээж, эмээгийнхээ гоёлыг зүүсэн мэт харагддаг болжээ. Орчин үед олон давхар зүүлт, нарийхан гинж дээрх кулонтой зүүлт тренд болж байна.

Өөрт тохирсон гоёл чимэглэлийг сонго

4 Цайвар, тод өнгийн хувцас өмс

Хар, хар бор, оливын өнгийн хувцас нь таныг овортой харагдуулж, нүүрний өө сэвийг тодотгодог. Үүнээс гадна бараан өнгийг консерватив өнгө гэж үздэг бөгөөд хар өнгийн хувцас өмссөн хүн илүү хатуу хүн мэт санагддаг байна.

Тиймээс цайвар, тод өнгийн хувцсыг сонгох нь хамгийн зөв сонголт байх болно.

Цайвар, тод өнгийн хувцас өмс

5 Жийнс өмс

Жийнс залуу насыг тодотгодог хувцасны нэг. Сургуулийн сурагч болон оюутнуудад футболк, жийнс үнэхээр сайхан харагддаг бол тэднээс дээш насны бүсгүйчүүд уг хувцаслалтыг сонговол тун загварлаг харагдах болно

Ялангуяа ямар нэг чимэглэлгүй энгийн, өндөр суудалтай, богино загварын, классик цэнхэр жийнс нь хамгийн загварлагт тооцогддог.

Жийнс  өмс

6 Ардчилсан хувцсыг сонго

Статуслаг болон ардчилсан хувцас хоёроос сонголт хийвэл ардчилсан хувцаслалтыг сонгоорой.  Ажил хэрэгч хувцаслалт болон жийнсэн өмдтэй хувцаслалтаас сонголт хийвэл мөн л хоёр дахь хувилбарыг сонгох нь зүйтэй. Костюмаа энгийн цамцаар биш харин төрөл бүрийн футболка, хоолойтой цамцаар тодотгоорой.

Үүнээс гадна хэрвээ та булган том захтай, шар товчтой шуба сонирхож байвал орчин үед  загварлаг байхаа больсныг санаарай. Энэ нь таныг  илүү овортой харагдуулна.Тиймээс сүүлийн үед моодонд орж буй өдөн куртка эсвэл хиймэл үсэн шубыг сонирхоорой. Хэрвээ таны хувцасны шүүгээнд булган шуба байвал та жийнс, костюмтай өмсөх хэрэггүй.

Ардчилсан хувцсыг сонго

7 Материалыг нь сайн ажиглаарай

Зарим төрлийн материал таныг илүү овортой харагдуулдаг. Энэ нь жаккард, хоргой болон хамба хилэн материалууд юм. Жишээлбэл, Chanel-ын твидээр хийсэн костюм таныг хөгшин харагдуулна.

Материалыг нь сайн ажиглаарай

8 Өвдөг хүрсэн уртаас бүү татгалз

Ямар урттай банзал, даашинз хамгийн зохимжтой вэ гэсэн асуулт загвар зохион бүтээгчид болон бүсгүйчүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Хэрвээ та сайхан хөлтэй бол өвдөгнөөс дээгүүр урттай хувцсыг сонгож болно. Үүний тод жишээ нь Францын тэргүүн  хатагтай Брижит Макрон бөгөөд тэрбээр 60-аас дээш насны хүн ч өвдөгнөөс дээгүүр урттай банзал өмсөж болно гэдгийг баталж байна.

Харин хэт урт банзал өмсөхдөө болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь урт банзал таныг хөгшин харагдуулж магадгүй.

Өвдөг хүрсэн уртаас бүү татгалз

9 Хэцүү үс засалт, тод нүүр будалтаас зайлсхий

Хэцүү үс засалт болон тод нүүр будалт хэнийг ч сайхан харагдуулахгүй. Залуухан бүсгүйд 10-15 насыг хөнгөн нэмж чадна. Чанга ороолт, олон янзын маягтай мэт үс засалт таныг хөгшин харагдуулна. Үүнээс гадна энэ төрлийн засалт аль хэдийн моодноос гарсан юм.

Хэцүү үс засалт, тод нүүр будалтаас зайлсхий

10 Сонирхолтой гутал сонго

Өндөр нарийн өсгийт нь үдэшлэгийн хувцаслалтад илүү тохиромжтой бөгөөд  өдөр тутам өмсөхөд тохиромжгүй. Гэхдээ энэ нь хөгшин загвартай гутал өмсөх хэрэгтэй гэсэн үг биш. Орчин үед пүүзийг романтик хувцаслалттай хослуулах боломжтой болсон.Жишээлбэл, спортлог загварыг классик загвартай хослуулж, залуу стилийг бүтээж болно.

Орчин үед намхан ултай гутлыг үдэшлэгийн даашинзтай хослуулах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд хэрвээ та өсгийтэй гутал өмсмөөр байвал (kitten heels) сонгоорой.

Сонирхолтой гутал сонго

11 Зөн совингоо дага

Юуны түрүүнд загварын зөвлөгөөнд бус харин өөрийнхөө зөн совинд итгээрэй. Жишээлбэл, ихэнх загварын зөвлөгөөнд залуу харагдахын тулд төрөл бүрийн хээ угалзтай хувцсыг өмсөх хэрэггүй гэдэг.

Гэтэл үнэн хэрэгтээ уруулын зурагтай хувцас ч эзнээ тодорхойлж чаддаг бөгөөд үүний жишээ нь 50 гаруй настай Кристин Дэвис юм. Мөн 70 гарсан Хелен Миррен ч тод өнгөтэй хүүхдийн гэмээр хувцаслаж үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ.

Зөн совингоо дага

23
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()