"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд

2019-03-07, 15:30
7,459

Манай сайт 7 хоног бүрийн Пүрэв гарагт технологийн ертөнцийн шинэ, соргог мэдээ мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид  "CES 2019"-ийн  онцлох үйл явдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Орчин үеийн техникийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог технологийн ертөнцийн “Акул”-уудыг нэг дор цуглуулдаг "CES 2019" үзэсгэлэн өнгөрсөн 1 сарын 8-наас 11-ны хооронд Лас Вегас хотод болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэ, онцгой технологиуд олны хүртээл болсныг хамтдаа харцгаая.

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

CES гэж юу вэ ?

1967 онд анх болж байсан энэхүү олон улсын технологийн үзэсгэлэнг "Технологийн Хэрэглэгчдийн Холбоо" (Consumer Technology Association) зохион байгуулдаг бөгөөд АНУ-ын 2000 гаруй компаниуд оролцож өөрсдийн шинэ бүтээлүүдээ танилцуулдаг билээ. 

Уг үзэсгэлэнд энгийн иргэд оролцох боломжгүй ба зөвхөн электрон бараа бүтээгдэхүүн  борлуулагчид, сэтгүүлчид болон технологийн блогерууд оролцдогоороо онцлогтой. Энэ оны үзэсгэлэнд нийт 24 бүтээгдэхүүний төрлөөр 4500 компани оролцсон бөгөөд 155 орны 6500 орчим сонин сэтгүүл болон 180000 гаруй хүн оролцжээ. 

CES гэж юу вэ ?

1 Компьютерын шилдэг эд, анги

Шинэ хүчирхэг процессорууд, график карт болон компьютерын эд анги үйлдвэрлэгч “Intel”, “AMD” болон “NVDIA” зэрэг компаниуд өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм. Ингээд хамгийн онцлох бүтээгдэхүүнүүдээс хамтдаа сонирхьё.

Компьютерын шилдэг эд, анги

2 "Nvidia GeForce RTX 2060"

График карт үйлдвэрлэгч “Nvdia” нь "RTX 20" цувралынхаа шинэ график карт болох "RTX 2060"-ыг танилцуулсан нь видео тоглоом сонирхогчдод томоохон бэлэг болсон билээ. Өндөр зэрэглэлийн  "RTX 2070" болон "RTX 2080" график карттай харьцуулахад хүчин чадал болон үнийн хувьд харьцангуй бага бөгөөд дунд төвшний график картын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх зорилготой худалдаанд гарах аж. 6 гигабайтын "GDDR6" санах ойтой энэхүү график карт нь 349$-ын үнэтэй бөгөөд 1 сарын 15-наас худалдаанд гарч эхэлжээ.

"Nvidia GeForce RTX 2060"

3 "Intel" 10-р үеийн процессор

"Intel" нь “Ice Lake” 10-р үеийн шинэ процессороо танилцууллаа. Энэ нь хамгийн анхны Тундерболт 3  “Thunderbolt 3”, "USB-C" төрлийн үндсэн интеграцтай, “WiFi 6” утасгүй сүлжээ  болон 4K нягтаршилтай 11-р үеийн дотоод график карт дэмжих чадалтай процессор юм. Одоогоор үнэ болон худалдаанд гарах хугацаа зарлагдаагүй байгаа ч 2019 оны сүүлээр зөөврийн компьютеруудад зориулагдаж худалдаанд гарахаар төлөвлөж байгаа аж. 

"Intel" 10-р үеийн процессор

4 "AMD Radeon VII"

График карт болон процессор үйлдвэрлэгч “AMD” компани өндөр зэрэглэлийн шинэ график картаа удаан хүлээлгэсний эцэст танилцуулсан бөгөөд өмнөх загваруудын бүхий л  дутагдалтай талуудыг засжээ. 16 гигабайтын санах ойтой энэхүү график карт нь 4К нягтаршилтай тоглоомыг ямар ч гацалт удаашралгүй тоглох боломжийг олгох юм. 699$ үнэтэй бөгөөд 2 сарын 7-нд худалдаанд гарсан байна. 

"AMD Radeon VII"

5 "Seagate BarraCuda 510"

“Seagate” компани өөрсдийн цоо шинэ хатуу санах ойг танилцуулсан бөгөөд секундэд 3400 мегабайт мэдээллийг дамжуулах чадалтай ажээ. Борлуулагдах үнэ тодорхойгүй байгаа бөгөөд 2019 оны 3 сарын сүүлээр худалдаанд гарах юм.

"Seagate BarraCuda 510"

6 Шилдэг дэлгэцүүд

Шинэ график карт, процессоруудаас гадна видео тоглоом сонирхогчдын хорхойг хүргэсэн нэг зүйл бол шинэ дэлгэцүүд байдаг. Ингээд хамгийн их анхаарал татаж нүд хужирласан дэлгэцүүдийг танилцуулья.

Шилдэг дэлгэцүүд

7 "AORUS AD27QD Tactical Display"

Видео тоглоомд зориулсан өндөр хүчин чадалтай компьютер болон төхөөрөмж үйлдвэрлэгч болох “AORUS” анхны дэлгэцээ танилцууллаа. 27 инчийн 2,560 харьцах нь 1440 пикселийн нягтаршилтай, 144Hz-ийн хурдтай энэхүү дэлгэц нь 95%-ийн өнгөний нарийвчлалтай юм. Мөн өөрийн микрофонтой бөгөөд тоглоом тоглох үед гарах бусад дуу чимээг багасгах горимтой ажээ. Энэхүү дэлгэц нь 1 сарын 16-нд худалдаанд гарсан бөгөөд 599$ үнэтэй юм.

"AORUS AD27QD Tactical Display"

8 "HP Omen X Emperium 65"

65 инчийн энэхүү аварга дэлгэц нь 4К UHD (3480 x 2160) нягтаршилтай, 144Hz-ийн хурдтай бөгөөд өөрийн гэсэн дууны системтэй. Мөн дотроо “Nvidia Shield” суулгасан нь компьютерын дэлгэцээр болон гэрийн энтертайнмент төхөөрөмжөөр ашиглах боломжийг бүрдүүлж өгчээ.

"HP Omen X Emperium 65"

9 "Razer Raptor"

Видео тоглоомд зориулсан өндөр хүчин чадалтай компьютер болон төхөөрөмж үйлдвэрлэгч “Razer” анхны видео тоглоомд зориулсан дэлгэцээ танилцууллаа. 27 инчийн 2,560 харьцах нь 1440 пикселийн нягтаршилтай, 144Hz-ийн хурдтай энэхүү дэлгэц нь “Razar”-ийн бусад бүтээгдэхүүнтэй хосолж ажиллах олон горимуудтай юм. Үнийн хувьд 699$ үнэтэй бөгөөд 2019 оны дундуур худалдаанд гарах аж. 

"Razer Raptor"

10 "Alienware 55 OLED" дэлгэц

Видео тоглоомд зориулагдсан "OLED" дэлгэц олон байдаггүй бөгөөд энэхүү дэлгэц нь анхны загваруудын нэг юм. 55 инчийн 3840-ийг харьцах нь 2160 пикселийн нягтаршилтай 120Hz-ийн хурдтай, 98%-ийн өнгөний нарийвчлалтай юм. Одоогоор илүү мэдээлэл байхгүй байгаа бөгөөд 2019 оны дунд үеэр дэлгэрэнгүй мэдээлэл гарах болно. 

"Alienware 55 OLED" дэлгэц

11 Шилдэг зөөврийн компьютерууд

Энэ жилийн зөөврийн компьютерууд илүү нимгэн хөнгөн болохыг зорьсноос гадна хүчин чадлын хувьд огцом дэвшил гарчээ. 

Шилдэг зөөврийн компьютерууд

12 "Huawei MateBook 13"

БНХАУ-ын электрон бараа үйлдвэрлэгч энэхүү компани нь зөөврийн компьютерын зах зээлд шинээр орж буй хэдий ч өөрсдийн бүтээгдэхүүнээрээ олон хэрэглэгчдийг алмайруулж чадсан билээ. 

"Core i5" процессортой 256 гигабайтын багтаамжтай загвар нь 999$ үнэтэй бол "Core i7" процессортой 512 гигабайтын багтаамжтай "Nvida MX150" график карттай загвар нь 1299$ үнэтэйгээр худалдаанд гарах ажээ.

"Huawei MateBook 13"

13 "Samsung Notebook Flash"

Samsung өөрсдийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан шинэ зөөврийн компьютероо танилцуулсан бөгөөд хөнгөн авсаархан загвар хямд үнээрээ олны анхаарлыг татсан юм. 

Үнэ болон үзүүлэлтийн хувьд "Intel Celeron N4000" процессортой загвар нь 349$ үнэтэй бол "Intel Pentium Silver N5000" процессортой загвар нь 399$ үнэтэй бөгөөд 4 гигабайтын түр санах ой, 64 гигабайтын багтаамжтай ажээ. 

"Samsung Notebook Flash"

14 "Lenovo Yoga S940"

“Lenova” өөрсдийн “Yoga” цувралын шинэ комьютерийг танилцууллаа. Нимгэн авсаархан их биетэй, хүчирхэг үзүүлэлттэй энэхүү компьютер нь 1 кг-ын жинтэй, 1.2 см-ын зузаан бөгөөд "Core i7" процессор, 16 гигабайтын түр санах ой, 1 терабайтын багтаамжтай ажээ. 1499$ үнэтэй бөгөөд 2019 оны 5 сард худалдаанд гарах юм.

"Lenovo Yoga S940"

15 "Acer Swift 7"

Зах зээлийн хамгийн нимгэн, хөнгөн бөгөөд хүчирхэг зөөврийн компьютер үйлдвэрлэх зорилгоор бүтээгдсэн уг компьютер нь ердөө 890 граммын жинтэй, 9.95 мм-ийн зузаантай юм. 

16 гигабайтын түр санах ойтой, 8 дугаар үеийн “Intel Amber Lake” сэнсгүй процессор, 512 гигабайтын багтаамжийн үзүүлэлттэй бөгөөд их биеийг магни литиум болон хөнгөн цагааны холимог хайлшаар хийсэн нь энгийн хөнгөн цагаан гадаргуугаас 4 дахин бат бөх юм.

Өндөр зэрэглэлийн “Apple Macbook”-тай зах зээлд өрсөлдөх зорилготой бүтээсэн энэхүү компьютер нь 1699$ үнэтэй энэ оны 5 сард худалдаанд гарах юм.

"Acer Swift 7"

16 "Asus Mothership GZ700"

“Asus” компани видео тоглоом сонирхогчдын хорхойг хүргэсэн цоо шинэ төрлийн компьютероо танилцууллаа. Зөөврийн комьютерийн энгийн хэв маягийг эвдэж цоо шинэ загвар, төрлийг үүсгэсэн энэхүү компьютер нь зах зээлд хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа бөгөөд "Nvidia GeForce RTX 2080" график карт болон "Intel Core i9-8950HK" процессорыг дотроо агуулжээ. Дотор эд анги нь уламжлалт загварыг дагалгүй дэлгэцийн хойно байрласан ба гар нь салж утасгүй холбогдох горимтой аж.

Үнэ, хэзээ худалдаанд гарах болон дэлгэрэнгүй үзүүлэлтүүд  нь зарлагдаагүй байгаа болно.

"Asus Mothership GZ700"

17 "Alienware Area-51m"

“Dell” өөрсдийн видео тоглоомд зориулсан “Alienware” цувралынхаа шинэ комьютерийг танилцууллаа. Эхлэлийн загвар болох 2549$ үнэтэй загвар нь 9-р үеийн "Intel Core i7-8700" процессор, "Nvidia GeForce RTX 2060" график карт, 8 гигабайтын түр санах ой болон 1 терабайтын багтаамжтай юм. Энэхүү компьютерын дотор бүх эд ангийг өөрийн хүссэнээр сайжруулж, хөгжүүлж болох боломжтойгоороо онцлогтой.

"Alienware Area-51m"

18 “CES 2019”-ийн хамгийн хачирхалтай бараа бүтээгдэхүүнүүд

Уламжлалт ухаалаг технологиос гадна хачирхалтай, хэний ч санаанд оромгүй олон бүтээгдэхүүнүүд танилцуулагдсан бөгөөд эдгээрээс хамгийн хачирхалтай, онцлох бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

“CES 2019”-ийн хамгийн хачирхалтай бараа бүтээгдэхүүнүүд

19 "LG Signature Series OLED TV R"

Энгийн нэгэн зурагт шиг харагдаж байгаа ч энэхүү 65 инчийн “OLED” зурагт нь уяан материалаар хийгджээ. Зурагтын өргөн суурь хэсэгт дууны систем болон нугалагддаг дэлгэц байрлах бөгөөд асаах үед дэлгэц нь дээш дэлгэгддэг юм. 

"LG Signature Series OLED TV R"

20 "Lovot"

Япон улсын робот зохион бүтээгч компани болох “Groove X” өхөөрдөм жижигхэн “Lovot” роботоо танилцуулсан бөгөөд гол зорилго нь эзнээ аз жаргалтай болгох аж. Зохион бүтээгчид “Энэхүү робот нь хүнд хайр халамжийг мэдрүүлж, хэзээ ганцаардуулалгүй үнэнч нөхөр байх зорилготой” гэж хэлжээ.

"Lovot"

Амьд тэжээвэр амьтан шиг програмчлагдсан тул эзнээсээ үргэлж анхаарал халамж хүсэж дагаж явах аж. Үсэрхэг зөөлөн материалаар хийгдсэн бөгөөд энгийн жижиг хүрэлт, тэврэлт болон гижигдэлтэд өөр өөр хариу үзүүлэхээс гадна толгой дээрх жижиг камер мэдрэгчүүдээрээ хүний сэтгэл хөдлөлийг таньж чадах юм.

Үнийн хувьд 598000 иенээр худалдаанд гарах ба Японоос бусад улсад ямар үнэтэй зарагдах нь тодорхойгүй байна. 

21 "Foldimate"

Хүн бүр гэр орны ажил хийх дургүй байдаг. Харин энэхүү машин нь таны угаасан хувцсыг эвхэж ажлыг тань хөнгөвчилж өгөх болно. Хэдий туршилтын загварыг танилцуулсан ч 2019 оны сүүлээр албан ёсоор 980$ үнэтэй худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.

"Foldimate"

22 "Mui smart display"

Энгийн нэгэн модон банз шиг харагдах уг бүтээгдэхүүн дотроо “Google”-ын ухаалаг туслахыг агуулдаг бөгөөд цаг, календарь, цаг агаар харуулах, дуут шуудан шалгах болон ухаалаг утастай холбогдох гэх мэт үйлдлүүдийг хийдгээрээ давуу талтай. Одоогоор үнэ болон худалдаанд гарах хугацаа нь зарлагдаагүй байна. 

"Mui smart display"

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()