Антарктидын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Өмнөд туйл Антарктидын тухай дунд сургуульд юу заадаг билээ? Маш хүйтэн, мөсөөр бүрхэгдсэн, оцон шувууны орон  энэ тивд анх 1911 онд хүн очиж байжээ. Ер бусын мөсөн тив маш өөртөө олон нууцыг хадгалсаар байдаг. Антарктидын үлэг гүрвэл, цусан хүрхрээний тухай бичвэрүүд их байдаг ч энэ тивийн талаарх мэдэхгүй зүйл маш их юм.Тэр утгаараа бид Антарктидын тухай  сонирхолтой 13 баримтын танилцуулж байна.

Антарктидын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Нохой тэжээх хориотой

Байгаль орчин болон амьтны аймаг, ургамлыг хамгаалах үүднээс 1994 оноос Антарктидад нохой тэжээхийг хоригложээ. Энэ хориг бусад амьтад, амьд ургамалд ч хамаатай юм. Тийм учраас туйлын судлаачид шинэ жилээр зөвхөн хиймэл  гацуур засдаг билээ. 

Нохой тэжээх хориотой

2 -20 градуст зохиогддог тэмцээн

1995 оноос хойш Антарктидад жил бүр -20 градусын хүйтэнд холын зайны марафон, богино зайны марафон зохион байгуулах болжээ. Анхны марафоныг туйл судалгааны Мак-Мердо баазын орчим зохион байгуулж байсан бол түүнээс хойш өөр өөр баазуудын дэргэд зохиох болжээ.

-20 градуст зохиогддог тэмцээн

3 Хойд тивд тоглолтоо хийсэн хамтлаг

Дэлхийн долоон тивд уран бүтээлээ толилуулж байсан анхны хамтлаг болох "Metallica" нь 2013 онд Антарктидад "Freeze, Em All” нэртэй тоглолтоо хийж байжээ. Тоглолтыг нийт 120 хүн үзсэн бөгөөд түүн дотор эрдэмтэд болон Кока-Кола-гийн  уралдааны ялагчид  байсан юм.

Хойд тивд тоглолтоо хийсэн хамтлаг

4 Туйлын туяа шиг үүл

Зөвхөн Антарктид тивд л тэнгэрийг нийтэд нь бүрхдэг олон өнгөөр гэрэлтэх туйлын туяа шиг үүлийг харж болно. Энэ үүл маш хүйтэн үед 15 км-ийн өндөрт харагддаг учир “Туйлын дээд давхаргын үүл” гэж нэрлэдэг.

Туйлын туяа шиг үүл

5 Цагаан цуст загас

Антарктидын эрэг орчим дэлхийд цор ганц "Цагаан цуст" гэж нэрлэгддэг цагаан цустай загас амьдардаг. Уг загасны цус хүйтэнд хөлдөхгүй тусгай бодисын агууламжтайгаас гадна хайрс нь гялалзаж харагддаг. 

Цагаан цуст загас

6 Мөснүүд өөр өөр өнгөтэй

Антарктидын мөсний өнгө хольц, хөлдсөн байдлаасаа хамаарч өөр өөр байдаг.  Шинэ тэнгисийн мөс ногоон байх бол тайван аажимдаа хөлдсөн мөс болон агаар нь шахагдсан хуучин мөснүүд ихэвчлэн хөх өнгөтэй байдаг. Галт уул орчмын мөс үнсэрхэг хар, харин амьд биет олонтой газрын мөс шар, улаан, ягаан өнгөтэй байдаг.

Мөснүүд өөр өөр өнгөтэй

7 Антарктидад нэг хос "Tinder"-ээр дамжуулан танилцаж байжээ

Америкийн судлаач ба Мак-Мердо баазад ажиллаж байсан эрэгтэй "Thinder" дээр түүнтэй хамгийн ойр байгаа нэгэн бүсгүйтэй танилцахаар шийджээ. Улмаар 45 минут нисээд очих боломжтой Хуурай хөндийн лагерьт байсан бүсгүйтэй танилцан очиж уулзсан байна. Гэвч уулзсаных нь маргааш нь бүсгүйн томилолт дуусан ба цаашдаа тэдний хувь заяа хэрхсэнийг хэн ч үл мэднэ.

Антарктидад нэг хос "Tinder"-ээр дамжуулан танилцаж байжээ

8 Хэн ч Антарктид руу явж болно

Антарктид руу зорчиход ямар нэг виз, зөвшөөрөл, паспорт ч хэрэггүй.

Хэн ч Антарктид руу явж болно

9 Тэнд ямар ч шавж байхгүй

Ямар ч мөлхөгч, шоргоолж, бут ургамал, модгүй ганц тив бол Антарктид.

Тэнд ямар ч шавж байхгүй

10 Антарктидад очсон анхны муур

Антарктидад Миссис Чиппи хочтой муур очиж байжээ.  Тэрбээр 1914-1917 онд Антарктид руу явсан эзэн хааны шинжилгээний багийнхны хайртай муур байсан гэнэ. Хенри Макниш эзэнтэй хөлөг мөсөнд хавчуулагдсанаар ахмад муур, чарганы таван нохойтойгоо золиослоход хүрсэн гэдэг. Макниш-ийн эхнэрийг Миссис Чиппи гэдэг  байсан бөгөөд түүнийхээ дурсгалд зориулж муурандаа Чиппи нэрийг өгч байжээ. Веллингтонд Чиппи муурын хүрэл хөшөө байдаг.

Антарктидад очсон анхны муур

11 Лениний хөшөө

“Боломжгүй бүслүүр” баазын дэргэд 1958 онд Лениний хөшөө босгожээ. Баазыг ашиглахаа больсон ч тэнд очсон хоёр ч ангийнхан хөшөөг байж л байна гэж мэдээлсэн юм.

Лениний хөшөө

12 62 жилийн уламжлал

Амундсен-Скотт баазад өвөл бүр “Туяа” болон “Ямар нэг юм” гэдэг киног үздэг уламжлал тогтоод 62 жил болж байна. Энэ кинонд цасанд боогдсон хүнд юу тохиолдож байгааг өгүүлдэг.

62 жилийн уламжлал

13 Ямар байсан яг хэвээрээ

1911 онд Өмнөд туйл руу шинжилгээний хоёр анги явжээ. Хоёулаа зорилгодоо хүрсэн ч ганцхан Руал Амундсен-ий баг л эргэж ирсэн юм. Роберт Скотт болон түүний багийнхан буцах замдаа нас барцгаасан ч тэдний бааз одоо ч хүн очиход нээлттэй хэвээр байдаг. Туйлын хүйтэн тэдний бүх л  эд зүйл, хоол хүнсийг ч хэвээр хадгалж үлдсэн байдаг.

Ямар байсан яг хэвээрээ

14 Сүйрсэн онгоц

Мак-Мердо-гийн баазын дэргэд 1970 оны 10-р сард нисэх зурвас дээр “Пегас” онгоц унаж байжээ. Онгоцны хөдөлгүүр эвдэрсэн ч азаар хүн бэртэж гэмтээгүй юм. Пегас онгоц одоо ч тэндээ байсаар байгаа. Баазад очсон хүн бүр тэр онгоцноос ямар нэг зүйл авч дэргэд нь зургаа татуулдаг.

Сүйрсэн онгоц

Бонус: Өмнөд туйлын тухай ил захидлын загвар ийм байдаг.

Бонус: Өмнөд туйлын тухай ил захидлын загвар ийм байдаг.

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()