Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх

2019-03-11, 13:46
3,166

Швейцар гаралтай Деан Шнейдер гэх энэ залуу өөрийн Инстаграм болон бусад цахим хуудаснууддаа Африкийн зэрлэг араатан, ан амьтадтай тоглож буй зураг, бичлэгээ хийдэг бөгөөд олон зуун дагагчидтай болж чаджээ. Хэдий ер бусын сонин харагдаж байж магадгүй ч тэрбээр Африкийн ховор ан амьтдыг аврахын тулд өөрийн Швейцар дахь амьдралаа орхижээ. Ингээд түүний сэтгэл хөдөлгөм түүхийг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Зэрлэг ан амьтдын төлөө амьдралаа зориулж буй Швейцар залуугийн түүх
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд насны мөрөөдөл

Тэрбээр эх орондоо амжилттай бизнесмен байсан бөгөөд эд хөрөнгө амжилтын аль аль нь түүнд байжээ. Өөрийн нэгэн бичлэгтээ "Надад бүх юм байсан хэдий ч би аз жаргалгүй байсан. Өөртөө чухал, аз жаргал авчрах зүйлээ хийхгүй байгаагаа мэдсэн учир би амьдралаа өөрчлөх ёстой гэдгээ ойлгосон" гэж хэлжээ. 

Хүүхэд насны мөрөөдөл

Тэрбээр 2017 онд өөрийн бүх эд хөрөнгөө зарах шийдвэр гаргаж хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. 

"Би зэрлэг ан амьтдыг аварч тэдэнд аюулгүй гэр, орон барьж өгөх хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхийг зорьсон"

Гэр бүлийнхэн болон найз нөхөд нь түүний гаргасан шийдвэрийг сонсоод маш их гайхаж байсан бөгөөд өөрийн ирээдүйгээ хаяж алдаа гаргаж байна хэмээн шүүмжилдэг байжээ. 

"Тэд миний шийдвэрийг сонсоод намайг яг галзуурсан гэж бодсон. Гэхдээ намайг ямар ч аз жаргалгүй байгааг огт ойлгоогүй."

2 "Hakuna Mipaka"

Деан Шнейдер өмнө нь зэрлэг ан амьтдыг хамгаалах олон байгууллагуудад сайн дурын ажил хийдэг байсан бөгөөд өөрийн хөрөнгөөр "Hakuna Mipaka" гэх 400 га талбайтай зэрлэг ан амьтдыг хууль бус ангаас хамгаалах дархан цаазат газрыг байгуулж байжээ.

"Hakuna Mipaka"

Hakuna Mipaka гэх нэр нь Свахили (Swahili) омгийн хэлээр "Ямар ч хил хязгааргүй" гэсэн утгатай юм.  Тус дархан цаазат газар нь "Эрх чөлөө", "Үнэнч байдал", "Талархах сэтгэл", "Эв нэгдэл" болон "Эр зориг" гэсэн үндсэн 5 зарчмыг баримталж ажилладаг аж. 

Тэрбээр өөрийн хийж буй ажлаараа дамжуулж хүмүүст зэрлэг амьтдын талаар илүү их мэдээлэл өгч, тэднийг хайрлаж хамгаалснаараа ямар их өөрчлөлтийг авчирж болохыг харуулахыг хүсдэг бөгөөд "Бид зөвхөн өөрсдийн хайртай зүйлийг л хамгаалдаг" хэмээн онцлон хэлжээ. 

Түүний аварсан амьтдаас хамгийн нөхөрсөг нь Декстер "Dexter" нэртэй 80кг жинтэй арслан бөгөөд түүнийг бяцхан гүег байхад нь хулгайн анчдаас аварсан ажээ. 

Хулгайн анчдын хамгийн ихээр агнадаг амьтдын нэг нь арслан бөгөөд тэдний соёо, сарвууг өндөр үнээр эмийн зорилгоор худалдаалдаг.

Тэрбээр хүмүүсийн мэдлэггүй мунхаг байдал нь зэрлэг ан амьтдыг хороох шалтгаан хэмээн үздэг ба орон нутгийн сургуулиудад зэрлэг ан амьтдын талаар мэдээлэл өгөх хичээл сургалтуудыг явуулдаг.

Мөн интернет сүлжээгээр дамжуулж дэлхийн булан бүрд байгаа хүмүүстэй өөрийн түүхийг хуваалцаж, мэдээлэл өгөхийг хүсдэг хэмээжээ. 

Өөрийн дархан цаазат газартаа сайн дурынхныг урьж ажиллуулдаг бөгөөд түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та энэхүү веб хуудсаар нь зочлоорой. 

15
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()