Амьдаараа оршуулагдсан хүмүүсийн аймшигтай түүх

XIX зуунд баруунд олон хүн амьдаараа булшлагдсан тухай ам дамжсан яриа гарсан нь олон ард иргэдийг  ихэд цочирдуулжээ. Тиймээс 1868 оны наймдугаар сарын 25-нд Германы зохион бүтээгч Франц Вестор (Franz Vestor) агаар нэвтэрдэг, шат, хонхтой авс зохион бүтээж, патент авсан байна. Энэ нь хэрвээ амьдаараа булшлагдсан тохиолдолд хонхоо дуугарган хүмүүст дохио өгч, аврагдах боломж олгосон юм. Тэгвэл амьдаараа оршуулагдсан 10 хүний түүхийг хүргэе.

Амьдаараа оршуулагдсан хүмүүсийн аймшигтай түүх

1 Countess Emma

Соён гэгээрлийн үед Европын сэхээтнүүдийн давуу эрх улам бүр өсөн нэмэгджээ. Энэхүү хандлага нь эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжиж, сэхээтнүүд нас барахад тэднийг оршуулахын өмнө үнэхээр нас барсан эсэхийг нь янз бүрийн харгис аргаар шинждэг болсон байна. Ингэснээр хүмүүсийг амьдаар нь оршуулах эрсдэлээс сэргийлж байгаа аж.

Харин домогт гардгаар Эмма гэх сэхээтэн эмэгтэй XVIII зууны дундуур нас барахад гэр бүлийнх нь түүнийг бунханд оршуулсан байна. Үүний дараа сүмийн манаач эмэгтэйн бөгжийг хулгайлахын тулд булшийг ухаж, Эммагийн хуруунаас бөгж татах мөчид, Эмма гэнэт босоод иржээ. Цочирдсон сүмийн манаач даруй зугтсан байна. Харин Эмма биеэ булшин дотор байсан даавуугаар ороогоод хагас милл гаруйн зайд байсан эдлэн рүүгээ явжээ. Одоо түүний явсан мөрийг дурсгал болгон үлдээсэн байдаг аж.

Countess Emma

2 Гэгээнтэн Оран

XIX зууны төгсгөл үед шинэ барилгын суурь тавихдаа зарим тохиолдолд хүнээр тахил өргөдөг байжээ. Тиймээс тахил өргөсөн хүнээ барилгын суурь чулууны доор тавьдаг байсан аж.

Үүний дагуу Шотландын Иона арал дээр “Иона  Аббэе” барилгыг барихдаа сүмийн гэгээнтэн Оранаар тахил өргөхөөр болжээ. Ингээд түүнийг амьдаар нь булшилсан ч, сүмийн нөхөд нь түүнийг ухаж гарган, аварсан байна. Гэсэн ч энэ хэрэг удалгүй илэрч, түүнийг дахин үүрд булшилжээ.

Гэгээнтэн Оран

3 Дэвид Блэйн (David Blaine)

Америкийн илбэчин Дэвид Блэйн олныг гайхшруулах тэсрэлт хийхээр өөрийг нь амьдаар нь оршуулахыг хүсчээ. Ингээд 1999 оны дөрөвдүгээр сарын 5-нд Блэйн олон нийтийн өмнө дүүрэн устай 3 тонн жинтэй авсанд орсон байна. Блэйн газар дор, авсан дотроо 7 хоногийн турш зөвхөн ус л хэрэглэжээ. Түүнийг 7 хоногийн дараа авснаас гаргахад гэрэл зурагчид зэрэг олон хүмүүс хүрээлсэн юм. Блэйн олныг гайхшруулсан энэхүү илбийнхээ нууцыг дэлгээгүй байна.

Тэрээр энэхүү үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж, хүчил төрөгч туйлын дутмаг орчинд амьд үлдэхийн тулд өмнө нь олон удаа бэлтгэл сургуулилт хийсэн гэдгээ хэлсэн юм.

Дэвид Блэйн (David Blaine)

4 Мик Мэни (Mick Meaney)

Ирландын иргэн Мик Мэни мэргэжлийн боксчин болох мөрөөдлөө орхиж, өөр нэгэн мөрөөдөлтэй болсон нь булшинд хамгийн удаан хугацаанд амьд тэссэн дэлхийн рекордыг эвдэх байжээ. Тэрээр өмнө нь ажлын байран дээрээ осолд орж, хэсэг хугацаанд амьдаараа оршуулагдаж байсан бөгөөд энэ үедээ өөрийгөө газар доор тайван байж, удаан тэсэж чадна гэдгээ мэдсэн байна. Үүнээс хойш нэлээд хугацаанд сургуулилт хийсний эцэст зурагтын сурвалжлагчдыг дуудан, авсанд орж, 2 метрийн гүнд булшлагджээ. Түүний орсон авс нь 2 хоолойтой бөгөөд нэг нь хоол хүнс авахад, нөгөө нь агаар амьсгалах болон үг хэлэхэд зориулагдсан аж.

Мик Мэни (Mick Meaney)

Мэни хэдийгээр өмнөх 41 хоногийн рекордыг эвдэж, авсанд 61 өдөр байсан боловч Гиннесийн номонд бичигдээгүй байна. Учир нь Гиннесийн шүүгчийн хяналт дор гүйцэтгээгүй хэмээн түүний амжилтыг бүртгэхээс татгалзжээ.

5 Үзэсгэлэнт Гаяа

2009 онд Өмнөд Солонгосын археологичид 1,500 жилийн настай араг ясны талаарх мэдээлэл дээр тулгуурлан 16 настай үзэсгэлэнт охины бүрэн хэмжээний загварыг бүтээжээ. Тэрээр өргөн нүүртэй, нарийн хуруутай, урт хүзүүтэй гээд туйлын гоо үзэсгэлэнтэй байсан аж. Тиймээс археологичид түүнийг алдартай язгууртан байсан байж магадгүй гэх таамагт хүрчээ. Гэсэн ч шинжилгээгээр түүний өвдөгний ясыг судлахад байнга сөгддөг байсан нь тогтоогдсон байна. Үүгээр охин байнга эздэдээ хүндэтгэл үзүүлдэг зарц байсан нь батлагдсан байдаг.

Үзэсгэлэнт охины амьдрал хүнд байсны дээр, үхэл нь хүртэл аймшигтай байжээ. Учир нь тэрээр VI зууны үеийн Японы хаант улсын уламжлал ёсоор эздээ үхэхэд, цуг амьдаараа булшлагдсан нь тэр аж. Улмаар агаар дутагдаж нас барсан байна.

Үзэсгэлэнт Гаяа

6 Ангело Хаес (Angelo Hays)

1937 онд 19 настай Францын зохион бүтээгч Ангело Хаес дуулга өмсөлгүй мотоцикл унаж яваад, хана мөргөн осолд оржээ. Ослын улмаас залуугийн бие зэрэмдэглэгдэж, эцэг эх нь хүртэл хараад таниагүй байна. Үзлэгээр түүний зүрх нь цохилохгүй байсан тул эмч түүнийг нас барсан гэж мэдэгджээ. Хаесыг осолд орохоос дөнгөж өмнөхөн аав нь түүнийг 200,000 франкаар амь насыг даатгуулсан байсан аж.

Тиймээс эцэг нь мөнгөө буцааж авахыг хүсэхэд, даатгалын компани түүнийг гэрээ хийгдэхээс өмнө нас барсан гэдгийг батлахыг шаарджээ. Тиймээс эцэг эх нь хүүгээ оршуулснаас хоёр өдрийн дараа булшийг нь ухаж гаргасан байна. Гэтэл хүүгийн бие дулаан байсан нь амьд байгааг баталжээ. Хүү ослоос болж ухаангүй болж комд орсон байсан нь тэр байв. Хүн комд орох үед хүчил төрөгч жирийн үеэс бага шаардагддаг тул, агаар дутагдалгүй амьд гарч чаджээ.

Ангело Хаес (Angelo Hays)

7 Жозеф Гюзи (Josef Guzy)

Орчин үед техник технологи хөгжиж, эмч нарын ур чадвар ч сайжирсан хэдий ч, хүнийг нас барсан гэж буруу тогтоох тохиолдол гарсаар байна.

2010 онд Польшийн зөгий тэжээгч Жозеф Гюзи зөгийн үүрээ эргэж байхдаа зүрхний шигдээс болжээ. Түргэн тусламж ирж, түүнийг эмнэлэгт хүргэхэд, зүрх нь цохилохгүй, бие нь хөрсөн байсан тул эмч нар түүнийг нас барсан гэж үзсэн байна.

Ингээд Гюзиг оршуулахаар авсанд хийх үед, түүний бэлэвсэн эхнэр Дариусз, авсчинаас нөхрийнх нь гаран дахь цагийг авч өгөхийг гуйжээ. Авсчин гараас нь цагийг авахаар талийгаачийн бугуйд нь хүрэхэд түүнд судасны цохилт мэдрэгдсэн байна. Ингээд Гюзиг эмнэлэгт хүргэхэд эсэн мэнд байсан нь тогтоогдсон бөгөөд эхнэр нь авсчинд талархсанаа илэрхийлж нэг шил зөгийн бал өгчээ.

Жозеф Гюзи (Josef Guzy)

8 Сасси, Пунну хоёр (Sassi and Punnu)

Энэтхэгийн ардын уран зохиолд XI зуунд Хинду шашинтай Энэтхэгийн үзэсгэлэнт охин Сассид, исламын ханхүү Пунну сэтгэл алдарчээ. Ингээд тэр хоёр гэрлэж, Пунну Сассиг хэзээ ч орхихгүй гэж амласан байна. Гэсэн ч залуугийн эцэг эх нь хүүд нь тохирох цор ганц эхнэр бол исламын гүнж гэж үзээд гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй.

Пунну Сассигийн амьдардаг тосгонд цуг амьдарч байхад ах нар нь ирж, ятгасаар согтсон үед нь аваад явжээ. Маргааш нь Сасси нөхрөө хайж, цөл газраар нэрийг нь хашхиран явсан байна. Сүүлдээ бүсгүйн хоолой нь арган, маш их цангаж, амиа алджээ. Пунну эхнэрээ авахаар эргэж ирээд, түүний үхэлд ихэд гашуудаж, эхнэрийнхээ авсанд цуг булшлуулах шийдвэр гаргасан байна. Хосуудын булш Пакистаны Карачи хотод байдаг бөгөөд тэднийг Исламын түүхэн дэх хамтдаа оршуулагдсан цор ганц хосууд гэж үздэг юм.

Сасси, Пунну хоёр (Sassi and Punnu)

9 Лава

Ирак улсад эмэгтэйчүүдийг зөвхөн гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнтэй хамт гадуур гарахыг зөвшөөрдөг. Гэтэл Лава гэх эмэгтэй хамт ажилладаг эрэгтэйн хамт машинаар нь зугаалжээ. Ийнхүү үйлдэл нь гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасанд ах нар нь уурлаж, араас нь буутай хөөсөн байна. Лава ажлынхаа залуутай хамт ууланд тулж ирээд зогсоход, ах нар нь очиж аваад, гарыг нь хүлэн авч явжээ. Тэрээр ах нараасаа амь хэлтрүүлэхийг гуйсан ч ах нар булш ухаад бүсгүйг амьдаар нь оршуулсан байна. Азаар дараа нь Лавагийн хүргэн ах, эгчийнх нь хамт очиж булшнаас нь ухаж гаргажээ. Лава хэдийгээр амьд гарсан ч, түүний амь насанд халтай хэвээр байсан тул эх орноосоо зугтсан байна.

Лава

10 Октавиа Хатчэр (Octavia Hatcher)

Октавиа Хатчэр XVI зууны төгсгөлд маш аюултай Африкийн цус сордог ялаанд хатгуулжээ. Тус ялаанд хазуулсан хэн ч болов урт хугацаанд унтах өвчинд нэрвэгддэг аж. Тиймээс ялаанд хазуулсны улмаас цусны халдвар аван, хөдөлж чадахаа больсон түүнийг гэр бүлийнхэн нь үхсэн гэж бодоод яаран оршуулжээ.

Октавиа Хатчэр (Octavia Hatcher)

Гэсэн ч түүнтэй адил хазуулсан хүмүүс хэсэг хугацааны дараа эдгэхийг хараад, түүний нөхөр эхнэрээ хэтэрхий эрт оршуулснаа ухаарсан байна. Ингээд эхнэрээ авснаас нь гаргахад, тэрээр хумсаа элэгдтэл авсыг маажиж, дохио өгөхөөр оролдсон байжээ.

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()