Энэ хавар моодонд орох хувцаслалтууд

Хаврын улиралд бид хүссэнээрээ хувцаслаж, өөрийн загварын хандлагаа хүссэнээрээ тодорхойлох боломжтой байдаг. Та зузаан хоолойтой цамц өмссөн ч доогуур нь нимгэн гутал өмсөж болно. Хэрэв та нимгэн хувцсандаа ороогүй бол гадуур хувцасныхаа дотуур нимгэн цамц өмссөн ч болно шүү дээ. Энэ мэтчилэн та сонирхолтой олон аргаар хувцаслаж, өөрийн загварын хэв маягийг тодорхойлох боломжтой.

Энэ хавар моодонд орох хувцаслалтууд

1 Цагаан вандуй хээтэй цамц

Та оффисын улиг болсон хувцаслалтаас залхаж байвал "Polka dot" хээтэй цамцыг сонгоорой. Мөн илүү эмэгтэйлэг харагдахыг хүсэж байвал улаан өнгийн уруулын будгаар уруулаа будаарай.

Хэрхэн хослуулах вэ: Өргөн жийнс, тод өнгийн гутал, өндөр өсгийт, өвдөг давсан урттай банзал

Цагаан вандуй хээтэй цамц

2 Миди банзал

Энэ хаврын хамгийн тохиромжтой урт бол миди /өвдөг давсан урттай/  юм. Гэхдээ зузаан материалаас татгалзаж нимгэн, зөөлөн материалаар хийсэн миди урттай банзлыг сонгох нь зүйтэй.

Хэрхэн хослуулах вэ: "Оверсайз" /том хэмжээтэй сул загварын/  хэмжээний футболк, эсвэл малгайтай цамцтай хослуулж болох юм. Доогуураа өөрийн хүссэн гутлаа өмсөх боломжтой.

Миди банзал

3 Савхин хүрэм

Хаврын улиралд өмсөх хувцаснууд ихэнхдээ "оверсайз" хэмжээтэй байх нь бий. Тиймээс "оверсайз" хэмжээтэй савхин хүрмийг сонгож болох бөгөөд бэлхүүс тодотгосон бүс ч зүүж болно. Мөн заавал савхин хүрэм гэлтгүй бомбер ч сайхан харагдах болно.

Хэрхэн хослуулах вэ: Савхин хүрмийг бүх төрлийн хувцастай хослуулах боломжтой. Хэт дулаараагүй байгаа учир савхин дээрээ шулуун загварын пальто өмссөн ч болно.

Савхин хүрэм

4 Сул загварын нэхмэл цамц

Богино сул загварын цамц нь хаврын улиралд хувцасны шүүгээнд заавал байх шаардлагатай хувцаснуудын нэг юм. Харин өнгөний хувьд өөрийн хүссэн өнгөө сонгох боломжтой. Тод өнгө нь таныг хувцаслалтыг илүү тодотгох бол хул өнгийн цамцыг оффист өмсвөл тохиромжтой.

Хэрхэн хослуулах вэ: Богино эсвэл миди урттай банзал, шулуун загварын жийнс

Сул загварын нэхмэл цамц

5 Торгон цамц

Хэт хичээлгүй сайхан харагдахад танд торгон цамц тусална. Торгон цамцыг ажилдаа, мөн  болзоонд явахдаа ч өмсөх боломжтой. Хэрвээ зөв хослуулж чадвал хэн ч таныг хөгшин загвараар хувцасладаг гэж хэлэхгүй.

Хэрхэн хослуулах вэ:  Хэрвээ эмэгтэйлэг хэрнээ хэт ганган харагдахыг хүсэхгүй байвал торгон цамцыг шулуун жийнстэй хослуулаарай. Харин үдэшлэгт явахдаа өвдөгнөөс доогуур урттай банзалтай хослуулах боломжтой.

Торгон цамц

6 Баран эрээн хээтэй даашинз

Энэ улирал та хүссэнээрээ баран эрээн хувцастай хотын гудамжаар алхах боломжтой болох нь ээ. Баран эрээн хээ таны хувцаслалтын хаана ч байсан болно. Гутал, гоёл чимэглэл,хувцас гэх мэт.

Хэрхэн хослуулах вэ: Тод өнгийн энэхүү хувцаслалтыг оверсайз хэмжээтэй бор эсвэл хар пиджакаар бага зэрэг далдалж болно. Гутлын хувьд цулгуу гутал сонгоорой.

Баран эрээн хээтэй даашинз

7 Хамба хилэн

Хамба хилэн өмд эсвэл банзал нь таныг 90-ээд он руу эргэн аваачих болно. Мини банзал болон хамба хилэн цамцыг хослуулж эсвэл салгаж өмсөөрэй. Аль нь ч байсан та загварлаг харагдах болно.

Хэрхэн хослуулах вэ: Банзлыг энгийн футболка болон товчтой цамцтай хослуулж болно. Харин курткийг өргөн жийнстэй өмсөх боломжтой.

Хамба хилэн

8 Комбинзон

Комбинзон нь өнгөрсөн жилээс моодонд орсон бөгөөд дэлгүүрийн лангуунд төрөл бүрийн загвартайгаар худалдаалагдаж байдаг. Энэхүү хувцаслалтын давуу тал нь та юутай хослуулах вэ гэж санаа зовох хэрэггүйд байдаг.

Хэрхэн хослуулах вэ: Төрөл бүрийн тэлээ, гоёл чимэглэл, өндөр өсгийт, тод өнгийн цүнхтэй байхад л хангалттай.

Комбинзон

9 Барокко загварын даашинз, цамц

Энэ жилийн хувьд барокко загвар тренд болж байгаа бөгөөд та үдэшлэгт, ажилдаа гээд хаана ч өмсөж болно.

Хэрхэн хослуулах вэ: Энэ төрлийн хувцсыг өмссөн тохиолдолд гоёл чимэглэл сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Учир нь барокко өөрөө бараг л чимэглэлтэй даавуу гэсэн үг. Цамцыг энгийн банзал, брюк, эсвэл жийнстэй хослуулаарай.

Барокко загварын даашинз, цамц

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()