Тестостерон дааврын төвшин өндөр байх нь ямар давуу талтай вэ?

Бидний бие организмд төрөл бүрийн даавар байдаг бөгөөд тэдгээр даавруудын тэнцвэртэй байдлаас хамаарч биед өөрчлөлт гардаг. Тэгвэл эрчүүдийн хамгийн чухал даавар бол тестостерон бөгөөд уг даавар нэмэгдэх үед эрчүүдийн бие организмд ямар эерэг өөрчлөлт гардаг талаар сонирхоцгооё.

Тестостерон дааврын төвшин өндөр байх нь ямар давуу талтай вэ?
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тестостерон дааврын төвшин их байхын давуу талууд

1.Бодисын солилцоо түргэснэ

Тестостерон дааврын төвшин их байх үед бодисын солилцоо эрчимтэй явагддаг бөгөөд энэ нь жин нэмэхгүй байхад ашиг тустай. Энэхүү даавар нь глюкозын хэрэглээг нэмэгдүүлж, цусан дахь сахар болон холестирины хэмжээг бууруулж, өөхөн давхаргыг багасгадаг. Үүнээс гадна таны идэж буй ихэнх хоол,  хүнсийг энерги  болгож зарцуулдаг бөгөөд энэ нь өөхөн давхарга үүсгэхгүй гэсэн үг юм.

2. Цусны эргэлт сайжирна

Тестостеронд агуулагдах азотын оксидын ачаар цусны эргэлт сайжирдаг. Тийм учир та бэлтгэл хийвэл булчин нөхөн сэргэх үйл ажиллагаа хялбар явагдана.

3. Сэтгэл санаа өөдрөг болно

Тестостерон дааврын төвшин бага байх нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, тухайн хүн уур бухимдалтай болдог. Харин уг дааврын хэмжээ их байх нь сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа эрчүүд өөртөө илүү итгэлтэй болдог нь судалгаагаар батлагджээ.

Тестостерон дааврын төвшин их байхын давуу талууд

4. Сэтгэн бодох чадвар сайжирна

Эрчүүд бүсгүйчүүдээс илүү орон зайг мэдэрч чаддаг бөгөөд энэ нь тестостерон дааврын төвшинтэй холбоотой байдаг юм. Энэ чадвар нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн аж. Учир нь аливаа нэгэн овог аймгийн эрчүүд л ан хийж, гэр бүлээ тэжээх гэж төрсөн нутгаа орхиж явдаг байсантай холбоотой.

Үүнээс гадна тестостерон нь аливаад аналитик сэтгэлгээгээр хандаж, ой тогтоолт сайжруулахад тустай юм. Эрдэмтэд  үүнийг өнгөрсөнтэй холбож тайлбарладаг гэнэ.

5. Тэвчээртэй байх

Тестостерон нь цусаар дамжиж төв мэдрэлийн системд чөлөөтэй нэвтэрч чаддаг. Энэхүү даавар нь эрхтнүүдийн булчингуудтай нарийн холбоотой болж, боломжит хамгийн дээд хэмжээгээрээ хүч гаргадаг.

Харин тархинд энэ даавар нэвтэрч ороогүй, хэмжээ нь бага үед булчинг хангалттай хэмжээгээр ажиллуулж чаддаггүй. Мэдээж бэлтгэл хийгээгүй хүн хүчээ 100% гаргаж чадахгүй шүү дээ . Хүний бие хэт их хүч гаргах үед тархи гэмтэх магадлалтай гэсэн дохиоллыг өгч, булчингийн ачааллыг тооцоолдог аж.

Тестостероны ачаар булчингууд бүх хүчин чадлаараа ажилладаг.

6. Бат бөх яс

Тестостерон нь ясыг бат бөх байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд даавар дутагдах үед яснаас кальци гадагшилж, яс хэврэг  болдог байна. Бодит байдал дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага яс шохойжих өвчин тусдаг.  Энэ нь эмэгтэйчүүд тестостерон дааврын төвшин багатай холбоотой. Үүнээс гадна тестостерон дааврын төвшин их болон хэвийн хэмжээтэй байх үед ташааны яс жижиг байдаг гэнэ.

7. Булчингийн хөгжилд сайнаар нөлөөлнө

Спорт зааланд нэг төрлийн дасгал хийсэн ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн булчингийн хөгжил өөр байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн булчин нэлээд удаан хугацаанд хөгждөг. Мэдээж үүний гол шалтгаан нь тестостерон даавар юм.

Энэхүү даавар нь уургийн синтез, шингээлтэд  нөлөөлдөг.  Уураг нь булчинг томруулахад тустай гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр хэдий чинээ тухайн эрэгтэй их хэмжээний тестостерон даавартай байна төдий чинээ  булчинлаг, өөх багатай байх болно.

2 Тестостерон дааврын төвшинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1.Хэтрүүлэн идэх хэрэггүй

Хэдийгээр энэхүү дааврын ачаар таны хэрэглэсэн хоол хүнс энерги болж зарцуулагдах хэдий ч хэт их тослог хоол, шарсан хуурсан хоол идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Таны биеийн жин хэвийн хэмжээнээсээ 30%-иар нэмэгдэхэд л таны бие организмд эмэгтэйчүүдийн даавар илүү их болж, тестостероны хэмжээ илт буурна.

2. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Согтууруулах ундаанд агуулагдах этилийн спирт нь тестостерон дааврын ялгаруулалтыг бууруулна.

3. Тамхи хэрэглэхээс татгалз

Хорт зуршил нь бүх л төрлийн дааврын хэмжээг бууруулдаг. Хэрвээ та тестостерон дааврын дутагдалтай бол, эрүүл амьдралын хэв маягийг дэмжээрэй.

4. Тэжээллэг хүнс хэрэглэ

Таны хүнсэнд далайн гаралтай бүтээгдэхүүн , үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, ногоон ургамал, самар багтах хэрэгтэй. Ялангуяа интоор, усан үзэм, улаан лооль, брокколи нь энэхүү дааврын хэмжээг нэмэгдүүлэхэд тустай.

Тестостерон дааврын төвшинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()