Балбачууд амтат "алт"-аа хэрхэн цуглуулдаг вэ?

Балба-ын Гурунг омгийнхон зуун зууны турш Хималай-н өндөр уулс дахь зэрлэг зөгийн балыг цуглуулж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь өнөөдөр худалдаачид болон аялагч, жуулчид тэдний энэхүү түүхэн ажлыг сонирхон оролцох болсноор олон зууны турш оршин тогтнож байсан уламжлал устах аюулд ороод байна. Гэрэл зурагчин Эндрю Ньюи төв Балбын нутагт Гурунг-чуудийн дунд хоёр долоо хонож хамт бал цуглуулжээ. Тэндээс бал цуглуулагчдын ёс заншил, аюултай хөдөлмөр, эрсдэлтэй алхам, олз омог гээд бүхнийг мэдэрч чадсан гэдэг. Ингээд Балба-чууд өөрсдийн "алт" болсон зөгий балаа хэрхэн цуглуулдаг талаарх мэдээллийг сонирхолтой гэрэл зургуудын хамт толилуулж байна.

Балбачууд амтат "алт"-аа хэрхэн цуглуулдаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Бал цуглуулах ажлын хором бүр эрсдэлтэй байдаг бөгөөд тэд ажилдаа өөрсдийн хийсэн олсон шат, “тангос” гэдэг модон саваанаас өөр юу ч ашигладаггүй. Зэрлэг зөгийнүүд балтай үүрээ ихэвчлэн цавчим асга хадны баруун урд талд нь байрлуулдаг. Энэ нь зөгийнүүдэд зэрлэг амьтад аюул учруулж чаддаггүйтэй холбоотой. Нөгөө талаар баруун урд талаас нар сайн тусдаг  байна.

2013 оны 12-р сард Эндрю Ньюи  нэгэн бөглүү тосгонд хоёр долоо хоногийг өнгөрүүлжээ. Тэрбээр нутгийнхантай бал цуглуулах ажилд гурав хоног хамт явжээ. Тэр үе нь зөгийнүүдийн үржил дуусаж, байгаль ч таатай болж эхэлдэг цаг үе байжээ.

Бал цуглуулах ээлжит андаа гарахын өмнө Гурунг-чууд  олз омог их байхыг билэгдэн уулын бурханд хонины мах, цэцэг, жимс, цагаан будаагаар тахил өргөх ёслол үйлддэг.

Бал цуглуулагч дээшээ авирч, нарийн олсон шатнаасаа сайн барьж байгаад манай гараг дээрх хамгийн том "Apis Laboriosa" зөгийн үүр лүү утаагаар үлээлгэдэг. Уг ажилд нутгийн эрчүүд бүгд нэгдэн бал цуглуулагчид туслахыг “куичи” гэж нэрлэдэг байна. 

Утаа  тавьж зөгийг үргээсний дараа  бал цуглуулагч “тангос” модоо сунгаж зөгийн үүрийг авч хоёр дахь саваандаа бэхэлсэн сагсандаа хийдэг байна.

Эрсдэлтэй хэдий ч энэ сайхан уламжлалыг үгүй болгож мэдэх нэг аюул бол Хималай-н зэрлэг зөгийн бал халдварын эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй болох нь батлагдсан явдал билээ. Өнөөдөр уг балыг Япон, Хятад, Солонгост их гаргадаг болоод байна.

Хамгийн их эрэлттэй хаврын эхний “улаан” бал нэг кг нь 15 долларт хүрдэг. Энэхүү чухал эмийн түүхий эдийг цуглуулахын тулд нийгмээрээ хошуурч, хөдөөгийн тэр уламжлалыг үгүй хийж мэдэх аюултай юм. Нутгийн залуу үеийнхэн ч амь насанд аюултай тэр уламжлалаа орхин хот суурин бараадах болжээ.

Бал цуглуулагч өндөр дээрээс бууж ирэхэд биед нь зөгийд хатгуулсны ул мөрөөс гадна олон ил шархтай болж бууж ирдэг байна.

Гэхдээ гурав дөрвөн цаг үргэлжилсэн аюултай тэр ажлын дараа бал цуглуулагч түүдгийн дэргэд суун шударга хөдөлмөрөөрөө олж ирсэн балаа амтлан суух нь сайхан.

Олж ирсэн “алт"-ныхаа дээжээс  тосгоныхондоо хуваарилж, эмэгтэйчүүд нь балын амттай цай чанацгаадаг байна.

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()