Киноны халуухан хэсгүүдийн зургийг хэрхэн авдаг вэ?

Аливаа уран бүтээлд хэсэгхэн зуур гарч өнгөрөх гол дүрүүдийн бэлгийн харьцаанд орж буй үзэгдэл хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, зарим тохиолдолд  тус киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авч дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болон эргэлддэг бөгөөд тэр талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ киноны "халуухан" хэсгийг хэрхэн авдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Киноны халуухан хэсгүүдийн зургийг хэрхэн авдаг вэ?

Юуны түрүүнд хэлэхэд жүжигчид зураг авалтын талбайгаар нүцгэн шалдан зугаалж, зураг авалтын үеэр бэлгийн харьцаанд жинхнээсээ орох ямар ч шаардлага байдаггүй. Хэрэв кино дүрс дээрх бэлгийн харилцааг жинхнээсээ болсон гэж хэлэх найруулагч гарч ирвэл тэр огтхон ч найруулагч биш аж.

Уг үзэгдэл нь жүжигчдээс дээд зэргийн илэн далангүй байхыг шаарддаг ч үзэгчдийн нүдийг хуурах өч төчнөөн арга байдаг юм байна. Эрхтэн хэсэгт тусгай наалтууд нааж, эсвэл арьсны өнгөтэй нь ижил дотуур хувцас өмсгөдөг бөгөөд «cock sock», «pasties» хэмээх нэртэй хиймэл хөхний толгой, эр эрхтнийг дүрсэлсэн тусгай уутыг ч хэрэглэдэг байна.

Жүжигчин эрэгтэй өөрийн сэрлийг жолоодоход ихээхэн хүндрэлтэй байдаг байх хэмээн олон хүн боддог ч зураг авалтын талбай дээр сэрлээ хөдөлгөхөд маш хэцүү байдаг гэнэ.

Жишээ нь, бүтэн долоон цагийн турш зураг авалтанд орчихсон байхад танд яаж хэвтэж босох талаар зааварчлан, өрөөнд маш халуун, дээр нь бараг юм идээгүй мөн таны хамтрагчаас гадна зураг авалтын талбай дээр маш олон хүн байх нь хэнд ч тухтай санагдахгүй. Мөн киноны хэсгийн 10-аад үйл явдлыг маш зөв гүйцэтгээд дараагийн үзэгдэл рүүгээ шилжихийг яаравчлан ялимгүй алдаа гаргаснаас болж бүхнийг эхнээс нь залхатлаа гүйцэтгэж байгаа үед сэрэл хөдлөхгүй нь мэдээж шүү дээ. 

Иймэрхүү төрлийн зураг авалтад оролцчихоод баярлаж хөөрөх жүжигчин байхгүй. Хэт нээлттэй маягийн дээрх үзэгдлүүд нь зугаа цэнгэл огтхон ч биш бөгөөд харин асар хэцүү, дарамттай ажил байдаг гэнэ.

Кинон дээр “хаалттай зураг авалтын талбай” гэсэн ойлголт байдаг. Энэ нь хэсэг үзэгдлийн зураг авалтын үед талбай дээр аль болох бага тооны хүн байх ба зарим онцгой тохиолдолд найруулагч ганцаараа операторын үүрэг ч гүйцэтгэдэг байна. Жишээ нь, "Eyes wide shut"  кинон дээр Том Круз, Николь Кидман нар бэлгийн харьцаанд орж буйг харуулдаг хэсгийн зураг авалтыг найруулагч Стэнли Кубрик (Stanley Kubrick) ганцаараа гүйцэтгэжээ.

Үнэн хэрэгтээ, жүжигчид болон тэдний төлөөлөгчид найруулагчийн кинондоо ашиглахаар төлөвлөж буй эротик үзэгдлийн жагсаалттай урьдчилан танилцаж, нарийвчлан ярилцах ёстой байдаг. Кино зураг авалт угаасаа ийм л байдаг шүү дээ.

Ихэнх тохиолдолд бэлгийн харьцаанд орж үзэгдлийг хэсэгчлэн авдаг бөгөөд жүжигчид нь камерын өмнө шалдан зогсоод байх шаардлага байдаггүй гэнэ. Хэрэв жүжигчин эрийн цээжин хэсэг, нүүрний хувирлыг харуулахаар найруулагч зорьсон үед хамтрагчтайгаа харьцах үедээ тэрбээр өмдтэй ч байж болдог. Хамтрагчид хэд хэдэн удаа хувцастайгаа уг үзэгдлийг сургуулилсны эцэст жинхэнэ зураг авалтдаа ордог юм.

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()