Дэлхийг захирдаг 7 нууц нийгэмлэг

Шашин болон улс төрд чухал нөлөөтэй, нэр хүнд бүхий зөвхөн сонгомол хүмүүс л гишүүнээр нь элсдэг байсан нууц нийгэмлэгүүд эрт цагаас эхлэн хүмүүсийн бодол санааг  удирдсаар иржээ. Тэдгээрийн заримынх нь хачин жигтэй зан үйл, уг гарал үүсэл тодорхойгүй байдаг. Тэд дэлхийг захирахыг хүсдэг байсан ба одоо ч түүн рүүгээ тэмүүлж байхвий гэж сэрдэгддэг билээ. Ингээд нууц ажиллагаа явуулж дэлхийг эзлэх гэж байна гэж үргэлж буруутгагддаг алдартай нууц нийгэмлэгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийг захирдаг 7 нууц нийгэмлэг

1 Масон-чууд

Дэлхий дахинд Масон-ы бүлэглэл шиг дэлхий дээр болж байгаа бараг бүх үйл явдалд оролцсон гэж үргэлж сэрдэгдэж ирсэн нийгэмлэг нэг ч байхгүй байх.

Масон-ы нийгэмлэг (эсвэл чөлөөт масон-чид) 1717 онд үүсгэн байгуулагдсан ч түүхэнд сүм дуганаас \тамплиеры\ үүдэлтэй гэж үзэх явдал бий.

Энэ нийгэмлэгийн газар тус бүр өөр өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг.(Жишээлбэл, тэдний зарим нь эгнээндээ эмэгтэйчүүдийг оруулдаг байхад зарим оруулдаггүй гэх мэт).

Уг нийгэмлэг одоо ч оршин байгаа бөгөөд дэлхий даяар тархсан бараг 4 сая гаруй гишүүдтэй. Тэдгээрийн тоонд томоохон улс төрчид болон бизнес эрхлэгчид багтдаг. Тухайлбал, АНУ-ыг үүсгэн байгуулагчдын эцгүүд Масон-чууд байсан аж.

Тэднийг дэлхийн хэмжээний хуйвалдаан хийсэн гэж үздэг учир хүмүүс нийгэмлэгийг буруутгах болжээ. ХХ зуунд Масон-чуудыг үзэн ядах болсон үндсэн шалтгаан нь зарим нэг улс төрчдийн итгэл үнэмшлээс болсон байдаг. Жишээ нь, Адольф Хитлер дэлхийг Еврейчүүд захирна гэхээс айж байсантай адил.

Масон-ыг тойрсон олон домгийг үл харгалзан өгүүлэхэд орчин үеийн Масон-чууд

буяны үйл ажиллагаанд төвлөрч ажилладаг. Нийгэмлэгийн гишүүн бүр сайн сайхны төлөө зарцуулах хандивыг өргөдөг гэнэ.

Дашрамд дурдахад, нийгэмлэгийн гишүүн шашингүй байж болдоггүй. Учир нь Масон-ы сургаал номлол  шашнаас ялгаагүй бөгөөд бурханд итгэх итгэл нь нийгэмлэгт элсэх хамгийн эхний болзол нь байдаг.

Масон-чууд

АНУ-ын ерөнхийлөгч асан Гарри Трумэн (голд нь зогсож буй хормогчтой нь) (1945–1953) Масоны бэлгэ тэмдэгтэй байгаа нь

2 Бильдерберг-ийн клуб

Хуйвалдааны онолыг дагагчид байсан Америкийн дипломатч Хенри Киссинджер болон тэрбумтан Дэвид Рокфеллер нарын үүсгэн байгуулсан Бильдерберг-ийн клубийг “Дэлхийн нууц засгийн газар” гэж нэрлэдэг байсан.

Клубийн анхны хурал 1954 онд Нидерландын «Бильдерберг» зочид буудалд болсон тул дээрх нэрээр байгууллагаа нэрлэх болжээ.

Нийт 130 орчим гишүүнтэй бөгөөд (тэдний тоо он жилээс хамааран өөрчлөгдөж байдаг) тэдгээрт улс төрчид (тэр дундаа ерөнхийлөгчид), томоохон бизнес эрхлэгчид, дипломатчид болон банкны эзэд багтдаг. Олон жилийн турш Ангела Меркель, Маргарет Тэтчер, Хиллари Клинтон болон Эммануэль Макрон нар хуралд нь уригдан оролцож байжээ. Байнгын ердөө тавхан гишүүнтэй ба тэдний дунд Хенри Киссинджер болон Америкийн батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд нар байдаг аж.

Бильдерберг-ийн клубийн уулзалт жил бүр маш нууц байдалд болдог бөгөөд уулзалт болох газар орон болон цаг хугацааг хэзээ ч урьдаас зарладаггүйгээс гадна хуралд гагцхүү урилгаар л орж болдог байна.  Клубийн хуралд хэвлэл мэдээллийнхнийг оруулдаггүй, юм бичиж тэмдэглэж болохгүй, видео, дуу авианы ямар ч бичлэг хийдэггүй, гаргасан шийдвэрийн тухай хэзээ ч, хэн ч огт ярьдаггүй байна. Клубийн гишүүд тэгш бус байдал, хиймэл оюун ухаанд хамаарах асуудлууд, АНУ-ын ноёрхол болон дэлхий дахин дахь Оросын үүргийн талаар шүүн хэлэлцдэг гэж үздэг.

Бильдерберг-ийн клуб

3 Гурван талт комисс

Дэвид Рокфеллер-ын бас нэг «хүүхэд» болох Гурван талт комисс нь Бильдерберг-ийн клубийн сайшаал дэмжлэгээр 1973 онд үүсгэн байгуулагджээ. Комиссын бүрэлдэхүүнд Хойд Америк, Баруун Европ болон Азийн төлөөлөгчид багтдаг. Гэхдээ клубээс ялгаатай нь төрийн байгууллагатай шууд холбоо хамааралгүй байжээ.

Дэлхий дахины засгийн газар байдагт итгэдэг хүмүүс Гурван талт комиссыг АНУ-ын нэр нөлөөг бэхжүүлэхийн тулд байгуулсан гэж үздэг хэдий ч үндсэн зорилго нь дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн удирдагчдын хооронд харилцаа холбоо үүсгэх явдал байдаг ажээ.

Комиссын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс АНУ-ын улс төрд шууд нөлөөлдөг гэх онол ч бий. Зарим нь, 1977–1981 онд Америкийн ерөнхийлөгч байсан Жимми Картер-ыг Гурван талт комиссын ачаар л сонгуульд ялсан гэж үздэг. Учир нь түүний зөвлөгч Дэвид Рокфеллер нь байгууллагын тэргүүн болох Збигнев Бжезинкий байсан хэрэг шүү дээ.

Өнөөдөр уг комиссод 390 хүн байдаг байна. Бильдерберг-ийн клубээс ялгаатай нь энэ байгууллага хурлынхаа тухай тайлангаа хэвлэн нийтлүүлдэг бөгөөд түүнийг нь хүссэн хүн бүхэн уншиж болдог юм.           

Гурван талт комисс

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер илтгэл тавьж байгаа нь (арын эгнээний төв дунд нь Збигнев Бжезинский зогсож байна)

4 Иллюминатууд

Иллюминатуудын бүлэглэл нь дэлхийг захирахыг хүсдэг хуйвалдааны онолыг баримталдаг хамгийн эртний бүлгэмүүдийн нэг юм.  Жишээлбэл, 1797 онд Францын нэгэн санваартан иллюминат-уудыг Францын хувьсгалын байгууллага, Христийн шашинтнуудыг устгахыг эрмэлзэж байна гэж буруутгаж байжээ.

Дэн Браун    тэднийг сонирхож  “Сахиусан тэнгэрүүд ба чөтгөрүүд” хэмээх романыхаа гол баатрын нэгийг иллюминат болгосон байдаг.

Түүхэнд ийм нэртэй хэд хэдэн нууц бүлэглэл байсан бөгөөд хуйвалдааны онолд итгэгч хүмүүс 1776 онд Адам Вейсгаупт-ын үүсгэн байгуулсан Бавар-ын иллюминат бүлгийн тухай их ярьдаг. Түүхэнд тэднийг 1787 онд тарж бутарсан гэж үздэг ч одоог хүртэл ажилласаар байдаг гэнэ. 

 АНУ-ыг үүсгэн байгуулагчдын эцгүүд Масон байсан төдийгүй иллюминат ч байсан юм.  Тийм учраас АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр тэдний бэлгэ тэмдэг болох “Бүхнийг харагч нүд” дүрслэгдсэн гэх онол ч бий. Орчин үеийн түүхэнд иллюминатуудыг Жон Кеннед-ийн үхэлд буруутгадаг. Иллюминатууд-ын дэлхийг ноёрхох гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан гэдгийг бүлгэмийн гишүүн байсан Жон Рокфеллер, Хенри Киссинджер болон Збигнев Бжезинский баталж байдаг.   

Иллюминатууд

5 Гавал ба яс

“Гавал ба яс” хэмээх нууц нийгэмлэг нь Йелийн их сургуульд (АНУ) 1832 онд байгуулагджээ.  Уг нийгэмлэгийг байгуулах санааг түүний үндэслэгч Уильям Рассел Германаас (Тул-ийн нийгэмлэг нь “Гавал ба яс”-ын салбар юм) тээж олж иржээ.

Зөвхөн Америкийн язгууртны төлөөлөгчид л уг нийгэмлэгийн гишүүн болж болдог бөгөөд доор нь 322 гэсэн тоо бичсэн гавал болон зөрүүлсэн хоёр ясыг тэд сүлдээ болгон сонгожээ. Нэгэн хувилбараар бол тэр нь уг нийгэмлэгийг байгуулж, «Гавал ба яс»-ыг үндэс болгон авсан Демосфены нас барсан оныг илэрхийлж байгаа гэх, өөр нэг нь бүлэглэл байгуулагдсан оныг нууцлан тэмдэглэсэн гэдэг байна. Йелийн их сургуулийн хотхон дахь сахил хүртээх ёслол болдог тус нийгэмлэгийн барилгыг “Үхэгсдийн орон” гэж нэрлэдэг ажээ.

Нийгэмлэгт орсон хүн бүр сургуулиа төгссөний дараа бүх амьдралынхаа турш хоорондоо харилцаатай байдаг байна. “Гавал ба яс”-д улс төрийн чухал нөлөөтэй,  томоохон компаниудыг эзэмшдэг АНУ-ын хамгийн хүчирхэг гэр бүлийн төлөөлөгчид байдаг тул хэрвээ дэлхийг ноёрхох оролдлого хийвэл нэг их хугацаа зарцуулахгүй байх.

АНУ-ын ерөнхийлөгч асан бага Жорж Буш  нийгэмлэгийн гишүүн байсан ба тэр талаар ярихыг хориглодог байжээ.  

Гавал ба яс

Сахил хүртэх ёслол болдог Йелийн их сургуулийн хотхон дахь «Үхэгсдийн орон» хэмээх барилга

6 Богем-ийн клуб

Богем-ийн клуб бол хуйвалдааны шинжээчдийн таашаалд нийцдэг нууц клубүүдийн нэг юм. Энэ клуб нь Сан-Франциско дахь Богем-ийн ойд тогтмол цугладаг хөгжимчид, зураачид болон сэтгүүлчдийн холбоо маягаар 1872 онд байгуулагджээ. Цаг өнгөрөхийн хэрээр энэхүү уулзалтанд улс төрчид, аж үйлдвэрийнхэн нэгдсэн байна. Тэдний дотор АНУ-ын ерөнхийлөгчид болон Ричард Никсон болон Рональд Рейган нар байжээ.

Өнөөдөр Богем-ийн ой нь зөвхөн клубийн гишүүд л орж чадах хувийн эзэмшил газар болжээ. Мөн нарийн шалгуулсны эцэст зочин урьж болдог байна. Зарим хүмүүс клубийн гишүүн болохын тулд 15 жил ч хүлээх хэрэг гардаг аж. Тус газар 2000 хүний суудалтай хувийн цэнгэлдэх хүрээлэн хэдий ч нэгэн зэрэг 2500 хүн багтдаг гэнэ.

Клубийн дүрэмд бүх хэцүү асуудлууд, арилжааны ажлууд ойн төглийн гадна үлдэх ёстой гэж заасан байдаг ч угтаа улс төрийн асуудлуудыг шийддэг нь илэрхий юм. Жишээ нь, тэнд Манхэттен-ий төслийг шүүн хэлэлцсэний үр дүнд дэлхийд анхны атомын бөмбөг бий болсон билээ.

Сэтгүүлчид Богем-ийн ойд 2000 оноос л нэвтрэх болсон бөгөөд тэдний яриа болон видео бичлэгээс үзвэл клубын гишүүд хийгээд зочид нь зугаацаж цэнгээд зогсохгүй, Богем-ийн клубийн бэлгэ тэмдэг болох ууль шувууны хөшөө барималд хандив өргөж, хүний сүрлэн чихмэлийг шатаадаг байна. Мөн хуйвалдааны шинжээчид Богем-ийн клубийн бэлгэдэл нь долларын дэвсгэрт дээр байдаг гэлцдэг. Тэдний бодлоор мөнгөн дэвсгэртийн нөгөө талын баруун дээд буланд ууль шувууны дүрсийг нууцлан дүрсэлсэн байдаг аж.        

Богем-ийн клуб

Богем-ийн ойн Өргөст тороор хүрээлэгдсэн газар

7 Анонимус

Анонимус бол нууцлаг бүлгүүдийн хамгийн залуу нь бөгөөд 2003 онд байгуулагджээ. Эхэндээ зөвхөн интернет сүлжээг идэвхтэй ашигладаг залуу хүмүүсийн холбоо маягаар оршиж байжээ. Энүүхэндээ хэлэхэд, Анонимус бол тодорхой үзэл суртлыг дэмждэг хүмүүсийн бүлэг юм. Тэдэнд удирдагч байхгүй ба нэг хүн бусдыгаа төлөөлж ярих эрхгүй байдаг ажээ. 

2008 онд энэ бүлэг дэлхийн томоохон сайтууд руу маш их хакеруудын довтолгоо хийсэн юм. Тэд 2012 онд “WikiLeaks” болон Жулиан Ассанж-ийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж буй компанийн сайтуудад дайн зарласан билээ. Анонимус-чууд зорилгодоо хүрэхийн тулд хакердах үйлдлийг ашигладаг ба энэ нь “Хактивизм” гэх үзэлтэй холбоотой юм. Уг бүлгийн бүрэлдэхүүн нь янз бүр байх ба зорилго нь ч олон төрөл байдаг учир тэдний үйлдэл тун аюултай юм.

Анонимус  бүлгэмийн бэлгэ тэмдэг нь Гай Фокс-ын баг бөгөөд тэд оф–лайн орон зайд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохдоо зүүдэг байна.

Анонимус

“Анонимус” нийгэмлэгийн гишүүд бодит амьдрал дээр

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()