Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

Залуу хосуудад тулгардаг нэг том асуудал нь хол зайн харилцаа байдаг. Тэр үед хосууд хэрхэн харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарч, олон арга замыг эрэлхийлдэг. Хэрвээ томилолт, гадаадад сургуульд сурах гэх мэт та хоёрыг салгах ямар нэг үйл явдал тохиолдсон бол сэтгэлээр унах хэрэггүй. Хол зайд хосуудын харилцаанд ямар асуудал тулгардаг болон тэдгээрийг хэрхэн даван туулж болохыг энэхүү нийтлэлээс уншаарай. Доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та хоёрын харилцаа бат бөх хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

Хосуудад анхаарал, халамж дутагддаг

Хажууд байгаа хүндээ анхаарал, халамж тавих хялбархан байдаг. Та хоёр өдөр бүр уулзаж, хамтдаа хооллож, өнгөрсөн өдрийнхөө талаар ярилцана. Мөн бие махбодийн хувьд хамт байж хүссэн үедээ хайртыгаа тэвэрч, үнсэх боломжтой. Харин хоёр биенээсээ хол байх нь энэ боломжийг үгүй хийдэг.

Хамгийн гол асуудал нь хосууд нэг нэгнээсээ зайлсхийж, өөр өөрийнхөө зоргоор амьдарч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. -Сэтгэл судлаач Илья Шабшин

Энэ нь хэрүүл, гомдол, хардалтын томоохон шалтгаан болж хосууд салах магадлалтай.

Бие махбодийн хүслийг хангах боломжгүй

Бэлгийн харилцаа хосуудын хувьд хэвийн л үзэгдэл байдаг. Хосууд холдож гэнэтхэн бэлгийн харилцаа үгүй болоход асуудал үүснэ. Хүсэж байгаа ч хүслээ биелүүлэх боломжгүй болсноор хэрүүл маргаан, хардалт үүсэх магадлалтай.

Гадаад орчны нөлөө

Найз нөхөд тань гэр бүлийн уулзалт зохион байгуулж, найз залуутайгаа гадуур аялж, тохиолдсон сонирхолтой үйл явдлаасаа ярихад та сэтгэл санааны хямралд орох нь мэдээж. "Long Distance Relationship Statistics 2018" судалгаанаас харахад хоёр биенээсээ тусдаа байгаа хосуудын харилцааны тал хувь нь салалтаар төгсдөг гэнэ. Гэхдээ цагаасаа эрт айж, сандрах хэрэггүй бөгөөд бүх зүйл та хоёроос л шалтгаална гэдгийг санаарай.

Хосуудад анхаарал, халамж дутагддаг

Харилцаагаа хэрхэн хадгалах вэ?

1. Нэг нэгнээ хайрлах

Хамрагчтайгаа харилцах тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Санаандгүй байдлаар тоглож хэлсэн үг, буруу ярианы өнгө зэрэг нь хайртын тань сэтгэлд сөргөөр нөлөөлөх болно. Түүнийг гомдлоо гэхэд та тэр дор нь шууд тэвэрч чадахгүй шүү дээ. Үүнээс гадна бодит байдал дээр байхгүй зүйлийг ярьж, хамтрагчдаа хардах сэтгэл төрүүлэх хэрэггүй.

Өөр орон, цагийн бүс зэргээс хамаарч хосуудын нэг нэгэндээ итгэх итгэл, харилцаа мууддаг байна. -Сэтгэл судлаач Ольга Полуэктова

Та 2 хэр удаан хол байснаас хамаарч төдий чинээ асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно.Тиймээс аль болох маргаан үүсгэхгүй байхыг хичээгээрэй.

2. Харилцаагаа дэмжих

Та хоёр амьд харилцаа үүсгэх боломжгүй байгаа учир аль болох хоорондоо утсаар ярьж,  захиа бичиж, хайртдаа өдөрт болсон үйл явдлаа хуваалцаж, сэтгэл хөдлөл, санаа зовнилоо  ч гэсэн нээлттэй хэлж байгаарай.

Хамгийн гол нь нэг нэгэндээ итгэл найдвар төрүүлэх нь чухал. -Илья Шабшин

Энэ нь таныг байцаалт өг гэсэн үг биш бөгөөд “тайван даа”, “зүгээр дээ” гэсэн үгээр яриагаа өндөрлөх хэрэггүй. Утасны нөгөө талд буй хүн өөрийгөө таны хувьд чухал хүн гэдгээ мэдэрдэг байх хэрэгтэй.

3.Хамтрагчийнхаа сэтгэлийг хүндлэх

Хол зайны харилцааг хүн бүр өөр өөрөөр хүлээж авдаг. Нэг хэсэгт нь хүндхэн байдаг бол зарим нь асуудалгүй даван туулж чаддаг. Хамгийн гол нь хосууд хэсэг хугацаанд хол зайтай амьдрах болно гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнээс гадна хэрвээ хамтрагч тань таныг маш ихээр санаж харин та хараахан санаж амжаагүй байгаа бол “сүртэй юмаа, долоо хоног л өнгөрсөн байна шүү дээ” гэж хэлэх хэрэггүй. Бусдын сэтгэлийг бүү үнэгүйдүүл. Харин ч илүү их анхаарал хандуулаарай.

“Би чамд хэлсэн шүү дээ”, “Би хугацаанаасаа эрт очиж чадахгүй учир энэ асуудлыг дахин бүү сөх” гэж хэлэх хэрэггүй. Харин илүү хялбар аргаар асуудлыг шийдэхийг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ хурдан уулзах хүсэлтэй байгаагаа өөр аргаар илэрхийлж болно шүү дээ.

Харилцаагаа хэрхэн хадгалах вэ?

Дурлалт хосууд бүхнийг даван туулж чадна

4. Харилцаандаа шинэ сэтгэл хөдлөлийг нэмэх

Хоолойн өнгөөрөө өөрийн сэтгэлийг илэрхийлээрэй. Харин зүгээр л нэг зүрх явуулах нь таны сэтгэлийг илэрхийлж чадахгүй. Тиймээс үл ойлголцлыг арилгахын тулд утсаар ярьж, захиа бичиж, видео дуудлага хийгээрэй.

5. Амьд харилцаа, нүд нь сэтгэлийг илэрхийлдэг

Хэрвээ яаралтай шийдвэрлэх чухал асуудал байгаа бол видеогоор нүд нүдээ харж байгаад ярилцаарай.

6. Уулзалтын график зохио

Дараагийн видео дуудлага хүртэлх хугацаа тодорхой байвал хэсэг хугацаанд холбоогүй байхад арай л тайван байх болно. Та хоёрын хэн хэн нь чөлөөтэй завтай байх хугацааг сонгох хэрэгтэй. Жишээлбэл: Ажлын өдөр , ажлынхаа дараа хайрттайгаа ярих цаг гаргаарай. Харин амралтын өдөр хүссэн үедээ ярьж болно. Цагийн бүсийн ялгаанаас болж бага зэрэг асуудал гарах хэдий ч энэ бол дурлалт хосуудын хувьд тийм ч том зүйл биш.

Дурлалт хосууд бүхнийг даван туулж чадна

Хайртыгаа буруутгах хэрэггүй

7. Хамтдаа баяр тэмдэглэх

Баярын өдрүүдэд хайртай хүн нь хажууд байхгүй үед хамгийн их ганцаарддаг. Хэрвээ энэ өдрүүдэд та хоёр уулзах боломж олдвол заавал уулзаарай.

Ялангуяа гэр бүлийн баяр, ойн баяр, дурлалт хосуудын баярыг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй. -Ольга Полуэктова

Хэдийгээр та энэ бүхнийг ямар ч асуудалгүй даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байж болох ч гадаад орчин танд нөлөөлж, таныг сэтгэл санааны хувьд хүнд дарамтад оруулна.

8. Өөрсдийн гэсэн зуршилтай болох

Энэ бол зөвхөн та хоёрын л нууц зүйл бөгөөд та хоёрын хоорондын нууц яриа, захидал, утасны цаанаас секс хийх гэх мэт зүйлс багтана. Үүнээс гадна зөвхөн сэрмэгцээ зургаа солилцох, эсвэл унтахаасаа өмнө зургаа солилцож болно шүү дээ. Энэ нь өглөө хамт сэрж, орой хамт унтаж байна гэсэн санааг илэрхийлнэ. Эсвэл дуртай номноосоо хамгийн их таалагдсан үг хэллэгийг нэг нэгэндээ илгээж болно. Та хоёрт хамгийн  их тохирох сонирхолтой зүйлсийг олоорой.

9. Хариуцлагыг нэг нэгэн рүүгээ түлхэхгүй байх

Та хоёр тусдаа амьдрах хэрэгтэй боллоо гэж бодъё. Гэхдээ үүнд хэн нэгнийгээ буруутгах хэрэггүй. Учир нь та хоёр хамтдаа энэ шийдвэрийг гаргасан билээ. “Чамаас болж бид тусдаа амьдарч байна” гэсэн үгийг ашиглах шаардлагагүй.

Энэ төрлийн үг хэллэг нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Бие биенээсээ тусдаа амьдрах үед харилцаагаа хадгалж үлдэх гэдэг нэлээд том асуудал болдог шүү дээ. -Ольга Полуэктова

Тиймээс хүндрэлийг даван туулах бэлтгэлтэй байж, хамтдаа шийдсэн шийдвэртээ хариуцлагатай хандах хэрэгтэй.

Хайртыгаа буруутгах хэрэггүй

Харилцаа итгэл дээр тогтоно

10. Итгэх

Энэ бол бүх төрлийн харилцааны хамгийн чухал зүйл юм. Үнэнч байдлаа батлахыг шаардаж, цахим сүлжээг нь шалгаж, танихгүй хүмүүсээс ирсэн лайкийг тоолж, байцаах нь тухайн хүнд итгэхгүй байна гэсэн үг. Бодит байдал болон бодол хоёр хоорондоо ижил зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна үүнийг зөвхөн өөрийн тань өнөөдрийн санаа зовнил хэмээн ойлгож тайвшрах хэрэгтэй.

11.Сексийн талаар ярилцах

Зарим хосууд хол байх хугацаандаа өөр хэн нэгэнтэй дотно харилцаатай байхыг бие биедээ хүлээн зөвшөөрдөг. Харин зарим нь энэ талаар эртнээс судалж, ямар ч араар тавилт байх ёсгүй гэдгийг тайлбарладаг. Гэхдээ нэн түрүүнд сексийн харилцааны талаар сайн ярилцах нь зүйтэй.

Гэвч хамтрагчдаа 100% итгэх боломжгүй ч итгэл дээр харилцаа тогтдог гэдгийг санаж, түүндээ итгээрэй.

12. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэх

Хамтрагч тань хэн нэгэнтэй оройн зоог барьсан талаар та мэджээ. Мэдээж танд таалагдахгүй тул түүнийг хардаж эхэлнэ. Энэ тохиолдолд та хайрттайгаа ярилцаж, асуудлыг нээлттэй шийдвэрлэх хэрэгтэй.

Заримдаа нэг ангийнхан, ажлын хамтрагч, найз нөхөдтэйгөө оройн хоолонд орох нь түр ч гэсэн хугацаанд ганцаардлаас өөрийгөө аварч буй хэрэг юм. -Ольга Полуэктова

Хамтрагч тань өөр эмэгтэйд, эрэгтэйд хэрвээ дурласан бол асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Магадгүй зөвхөн ганцаардлаас өөрийгөө аврахын тулд оройн зоогонд орсон ч байж болно.

Харилцаа итгэл дээр тогтоно

Ямар төрлийн харилцаа холын зайны шалгуурыг давж чадахгүй вэ?

1.Итгэлгүй харилцаа

Хосуудын аль нэг нь хайртыгаа бүрэн удирдахыг хүсэж, эсрэг хүйстэнтэйгээ харьцахыг  нь ор тас хориглодог. Энэ тохиолдолд  хол байх нь өдөр тутмын байцаалт болж хувирна. Ингээд хайрт тань утсаа авахаас татгалзаж, тантай харьцах хүсэлгүй болно.

2. Хамтрагчийнхаа орон зайд нэвтрэхийг хүссэн

Хэрвээ та хамтрагчийнхаа амьдралын бүх л хэсгийг эзлэхийг хүсдэг бол та хоёрын харилцаа холын зайны шалгуурыг даван туулж чадахгүй. Та хоёр ганц ч өдрийг тусдаа өнгөрүүлдэггүй, бүх л зүйлийг хамтдаа хийх ёстой. Танд таалагдахгүй байсан ч та хамт л хийх хэрэгтэй болно.

Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн хувийн орон зай, найз нөхөд, нийгмийн хүрээлэлтэй байх хэрэгтэй. -Ольга Полуэктова

Урт удаан хугацааны турш үргэлжилсэн, нэг нэгнийхээ эрх чөлөө сонирхлыг хүндэтгэсэн харилцаанд хосууд хамтдаа ч, тусдаа ч цагийг хамт өнгөрүүлэх боломжтой байдаг. Харин энэ зүйл байхгүй бол та хоёр тусдаа амьдрах талаар ярилцах үед л маргаан үүсэх болно. “Чи надгүй явах гэж байна гэж үү” гэсэн үгээр л хэрүүл эхэлнэ дээ.

3. Шинэхэн харилцаа

Хэрвээ та хоёр хосууд болоод удаагүй байгаа, эсвэл ирээдүйнхээ талаар төдийлөн ярилцаагүй бол хол зайд харилцаагаа аварч үлдэхэд хэцүү. Та хоёр нэг нэгнээ сайн мэдэхгүй, хамтдаа зовлон туулж үзээгүй учир энэ шалгуурыг давж туулах нь юу л бол. Холын зайны харилцаа нь удаан хугацааны турш үерхсэн хосуудын хувьд ч маш хүнд шалгуур болдог.

Бүхий л төрлийн харилцаа бол 2 хүний хөдөлмөр байдаг. Харин холын зай нь харилцаанд багагүй бэрхшээл учруулдаг нэмдэг. Хэрвээ та үнэхээр өөрийн хосдоо хайртай л бол ямар ч шалгуурыг даван туулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

Ямар төрлийн харилцаа холын зайны шалгуурыг давж чадахгүй вэ?

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()