Бүсгүйчүүдийн хувцаслалтаараа эсэргүүцэл илэрхийлдэг хэв маягууд

Сарын өмнө АНУ-ын конгрессоос Трампын уулзалтанд ирсэн хүмүүс цагаан өнгийн хувцас өмссөн байжээ. Энэ нь ерөнхийлөгчийн улс төрийн бодлоготой санаа нэгдэхгүй байгаа гэдгээ харуулсан хэрэг нэгэн төрлийн эсэргүүцэл байсан билээ. Өмсөж буй хувцсаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх байдал өнгөрсөн зуунаас уламжлагдаж ирсэн гэдэг. Ингээд хар болон цагаан өнгө хэрхэн эв санааны нэгдэл болон эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон талаар сонирхоцгооё.

Бүсгүйчүүдийн хувцаслалтаараа эсэргүүцэл илэрхийлдэг хэв маягууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Цагаан өнгө -Эмэгтэйчүүдийг улс төрд оролцохыг дэмжих хөдөлгөөн

Сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл үргэлж тайван байгаагүй бөгөөд тэд зураг урж, цонх хагалж, байшингуудын ханан дээр зураг зурдаг байсан. Шууд л эрэгтэйлэг, зэрлэг араншинтай эмэгтэй таны толгойд бууж байна уу? Гэхдээ эмэгтэйлэг, тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой гэдгийг бүсгүйчүүд баталж чадсан юм. 1908 оны нэгэн сонин дээр “Сонгуулийн эрхийн төлөөх тэмцэгч бүсгүйчүүд үргэлж үзэсгэлэнтэй” хэмээн бичсэн байжээ.

Үүнтэй холбоотойгоор бүсгүйчүүдийн дунд өнгөөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх арга дэлгэрчээ. "Votes for Women" сэтгүүлийн редактор Эммелин Панкхерст чернилэн ягаан өнгийг – шударга байдал, ногоон өнгийг- итгэлтэй байдал, цагаан өнгийг- ариун байдлыг илэрхийлэх зориулалттайгаар ашиглах санаа гаргасан аж.

Ингээд дэлгүүрүүд уг санааг гайхалтайгаар хэрэгжүүлж худалдаанд энэ гурван төрлийн өнгийн хувцас ихээр гарах болжээ.

Цагаан өнгийг нэгдүгээрт тавьдаг

Бүсгүйчүүдийн эсэргүүцлээ илэрхийлэх өнгөнөөс хамгийн их газар авсан нь цагаан өнгө юм. Тухайн үед цагаан өнгийн хувцсыг олон нийтийн үйл ажиллагаанд өмсөх хэрэгтэй хэмээн уриалж байсан бөгөөд Лондон дахь Гайд паркт болсон арга хэмжээнд 300 орчим цагаан хувцастай эсэргүүцэгч бүсгүйчүүд ирж байсан гэдэг. Энэ нь хүйсээр ялгаварлан гадуурхахгүйгээр бүгд ижил тэгш эрхтэй байх ёстой гэдгийг харуулсан тэмцэл байжээ.

Цагаан өнгө- Улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх арга

1960-аад оны үед улс төрд хөл тавьж буй эмэгтэйчүүд цагаан өнгийг сонгох болсон. АНУ-ын конгресст сонгогдсон анхны хар арьстан эмэгтэй  Ширли Чисхолм 1969 онд ажил дээрээ цагаан өнгийн хослолтой ирж байжээ.

Харин 12 жилийн дараа АНУ-ын анхны ерөнхий сайд эмэгтэй Жеральдин Ферраро энэ аргыг дахин хэрэгжүүлсэн байна.

Орчин үеийн эсэргүүцлийн өнгө

21-р зуунд Хиллари Клинтон дээрх уламжлалыг эргэн авчирсан. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч түүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж цагаан хослол өмссөн аж. 2017 оны хавар уг аргыг ардчилсан намын бусад гишүүд ч хэрэгжүүлж, Трампын уулзалтад цагаан өнгийн хувцастай очиж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Энэ оны эхэнд Конгрессын гишүүн Александрия Окасио-Кортес эсэргүүцлээ илэрхийлж цагаан хослол өмссөн бөгөөд тэрбээр өөрийн Твиттер хуудаснаа: “Хэрвээ Ширли Чисхолм эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцээгүй бол би өнөөдөр энэ суудалд суухгүй байх байсан” хэмээн бичжээ.

Ингээд түүнээс хойш хэд хэдэн бүсгүйчүүд ерөнхийлөгчийн үзэл бодлын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж, цагаан хувцастай конгрессийн хуралдаанд очих болсон байна. Цагаан өнгө нь одоог хүртэл үзэсгэлэнтэй байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх арга хэвээр байгаа юм.

Хар өнгө

Хар өнгө нь сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүдийн өнгө биш байсан ч 20-р зуунд шинэ утга учиртайгаар гарч иржээ. Өмнө нь хар өнгийг зөвхөн гашуудал илэрхийлэх зорилгоор ашиглаж байсан бол Дэлхийн 1-р дайнаас хойш хар өнгийн хувцсыг өдөр тутамдаа ч өмсөх боломжтой болсон юм. Хар өнгөнд анархист, жазменууд дуртай байсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн зоригтой байдлыг илэрхийлсэн Коко Шанелийн бүтээсэн бяцхан хар даашинз болж хувирсан байна.

21-р зуунд хар өнгө нь эсэргүүцэл илэрхийлэх өнгө болж, томоохон 2 үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэжээ.

Үр хөндөлтийг таслан зогсоох Польшийн хоригийн эсрэг хөдөлгөөн

2016 онд Варшав хотын бүсгүйчүүд үр хөндөлтийг хориглох заалтын эсрэг жагсаалыг хийжээ. Харин уулзалтанд оролцож чадаагүй хүмүүсийг хар өнгийн хувцас өмсөж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй хэмээн уриалжээ. Энэхүү жагсаалын ачаар Польшт үр хөндөлтийг таслан зогсоох хориг тавигдаагүй юм.

Алтан глобус - 2018 хар хувцастнууд

Өнгөрсөн жилээс эхлэн Холливудын одууд хүйсийн ялгаа болон кино ертөнц дахь бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж хар өнгийн хувцас өмсөх болжээ. Тиймээс ч тэд “Алтан глобус-2018” наадамд хар өнгийн хувцастай очиж “Times up” хөдөлгөөнийг дэмжсэн байна. Үүнээс харахад наадмын гол утга санаа нь ялагчид биш байсан бололтой.  

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()