Хадгалах хугацаанд санаа зовох шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Та ямар хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалж болдог юм гэж бодож байсан уу? Энэ талаар танд  ямар нэгэн мэдлэг байгаа юу? Тэгвэл зарим хүнсний бүтээгдэхүүнийг 5, 10, 20 жил гээд маш урт удаан хугацаагаар хадгалж болдог юм байна шүү. Энэ талаар мэдээллийг танд хүргэе.

Хадгалах хугацаанд санаа зовох шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Хатааж, хөлдөөсөн бүтээгдэхүүн

Үйлдвэрийн аргаар хатааж, хөлдөөж, вакумжуулсан бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалж болно. Үүний ачаар уг хүнсний бүтээгдэхүүнүүдийн амт, үнэр чанарт өөрчлөлт орохгүй. Консервант ашиглаагүй тохиолдолд хугацаа илүү их уртасна гэдгийг санаарай. Тухайлбал, хөлдөөсөн гүзээлзгэнийг хамгийн ихдээ жил л хадгалах боломжтой. Харин гүзээлзгэнийг хатаасан тохиолдолд 10-15 жил хадгалж болно.

Хатааж, хөлдөөсөн бүтээгдэхүүн

Бас нэгэн тод жишээ бол бяслаг юм. Шинээр худалдаж авсан чеддaр бяслагийг хөргөгчид 7 хоног л хадгалж болдог бол үйлдвэрийн аргаар хугацааг нь уртасгах үед 10 жил хадгална. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг зууш маягаар хэрэглэж болохоос гадна хоол хийхэд ашигладаг билээ.

2 Хатаасан алим

Хатаасан алим нь эрүүл мэндэд тустай хамгийн зөв зууш юм. Хатаасан алимыг өрөөний температурт 6-12 сарын турш хадгалж болдог байна. Гэхдээ хатаасан алимаа хөлдөөгчид хийж хадгалбал 3 жил хүртэлх хугацааны дараа ч хэрэглэх боломжтой.

Хатаасан алим

3 Ванилийн ханд

Тодорхой хэмжээний спирт агуулсан ванилийн хандыг нэлээд урт удаан хугацааны турш хадгалж болдог. Хамгийн гол нь нарны тусгалаас хол газар, савыг нь сайн гэгч нь таглаж хадгалах хэрэгтэй. Энэ тохиолдолд 5 жилийн турш хадгална.

Ванилийн ханд

4 Цай

Үйлдвэрийн савалгаатай хандалсан навчин цайг харанхуй, хуурай, сэрүүн орчинд 1,5 - 2 жилийн турш ххадгалж болдог байна. Гэхдээ ямар ч тохиолдолд хөлдөөгчид хийж болохгүй.

Хадгалалтын зөв горимыг сахисан тохиолдолд 2 жил болсон ч цайны чанар төдийлөн муудахгүй ч хэт их удвал үнэр, амтаа алдана. Харин зарим төрлийн цай нь хурааж авснаас хойш 60 жилийн дараа л хамгийн сайн амтаа гаргадаг гэнэ шүү.

Цай

5 Шаржигнуур жигнэмэг - галет

Галет гэдэг бол хуурай шаржигнуур жигнэмэг бөгөөд найрлагад нь зөвхөн ус болон гурил ордог юм. Орон орон шаржигнуур жигнэмгийг  төрөл бүрээр савлаж, ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэдэг байна. Галет нь жин багатай, илчлэг ихтэй учир 20-30 жилийн турш хадгалах боломжтой. Мөн энэ жигнэмгээр та хавчуулгатай талх, амттан хийж болохоос гадна хоолны хачир болгож хэрэглэсэн ч болно.

Шаржигнуур жигнэмэг - галет

6 Хуурай шөл - амтлагч

Хуурай шөл буюу бидний хэлж заншсанаар шөлтэй хоолны амтлагч нь анх XVIII зуунд үүссэн гэж итгэхэд үнэхээр бэрх. Орчин үед энэхүү шөлийг хатаасан ногоо, мах, ногооны шөл, давс, натрийн глутамат болон хэд хэдэн төрлийн амтлагчаар хийдэг болжээ.. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг 2 жилийн турш хадгалахад төдийлөн асуудал гарахгүй. Ерөнхийдөө 5 жилийн турш хадгалдаг хуурай шөл ч  бий.

Аялагчид хуурай шөлний давуу талыг ихээр үнэлж, хэрэглэх ихээхэн дуртай байдаг. Энэ амтлагчаар шөлтэй хоол хийхээс гадна мах, гоймон, хүнсний ногоо, будаанд ч хийж хэрэглэдэг.

Хуурай шөл - амтлагч

7 Вандуй

Хатаасан вандуйг шөл, каш эсвэл зууш хийхэд ашиглаж болно. Вандуйг гялгар уутанд хийгээд, шүүгээндээ хийж 5 жилийн турш хадгалах боломжтой. Хэрвээ хаалттай контейнер, вакуумжуулсан уут, хүчилтөрөгч нэвтрэхгүй савлагаанд хийсэн тохиолдолд 20 хүртэлх жил хадгалсан ч болно.

Вандуй

8 Эрдэнэ шишийн цардуул

Эрдэнэ шишийн цардуулыг пудинг, сүмс, крем гэх мэт зүйлсийг хийхэд ашигладаг. Харанхуй орчинд агаар, тоос, чийг нэвтрүүлэхгүйгээр тагласан тохиолдолд олон жил хадгалах боломжтой.

Эрдэнэ шишийн цардуул

9 Найруулдаг кофе

Кофе нь хүн төрөлхтний ууж хэвшсэн хамгийн түгээмэл ундаа билээ. Та бүхний мэдэж байгаачлан найруулдаг кофе хийхийн тулд үр тарианы бараг тал хувийг зарцуулдаг байна. Тиймээс энэ төрлийн кофег 2-20 жилийн турш хадгалах боломжтой. Хуурсан кофе 6 сараас 3 жил, нунтаг кофе 3 сараас 2 жилийн турш хадгалах боломжтой ажээ. Дашрамд дуулгахад кофег хуурай, сэрүүн газар хадгалах хэрэгтэй байдаг.

Найруулдаг кофе

10 Хүнсний сод

Хүнсний содыг хоол хүнс, ахуй, анагаах ухаан гээд бүхий л салбарт ашиглаж болно. Хэдийгээр савлагаан дээр хадгалах хугацааг 12 сар гэж тэмдэглэдэг ч хуурай орчинд 10 жил хадгалах боломжтой юм шүү. Энэ нь содны чанарт ямар ч өөрчлөлт оруулахгүй.

Хүнсний сод

11 Пеммикан

Пеммикан бол Хойд Aмерикчуудийн иддэг үндэсний уламжлалт хоол юм. Түүний үндсэн найрлагад нухсан мах, хайлуулсан өөх тос багтдаг. Үүнээс гадна интоор, цангис гэх мэт жимс мөн заримдаа амтлагч ордог юм.

Пеммикан

Орцоос нь хамаарч пеммиканыг 1-5 жилийн турш хадгалах боломжтой. Энэхүү бүтээгдэхүүн илчлэг ихтэй ч жин багатай. Олон жилийн турш цэргүүд болон Хойд туйлын судлаачдын хоол хүнсэнд багтсаар ирсэн юм. Харин орчин үед жуулчид, анчид, урт хугацаагаар аялагчид энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон байна.

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()