Хэзээ ч хуучрахгүй эрэлт ихтэй мэргэжлүүд

Дэлхий ертөнц өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүнд дасан зохицох хэрэгтэй болж байна. Нэг талаас олон хүн “ирээдүйтэй” мэргэжил эзэмших хэрэгтэй үзэж байхад, нөгөө талд нь олон ажил мэргэжлийг роботууд орлоод эхэлсэнд олон хүний сэтгэл түгших болжээ. Энэ бүхнээс үүдээд залуус ямар мэргэжил эзэмших нь зөв юм бол хэмээн төөрөгдөх болсон юм. Гэхдээ ямар ч эрин үед эрэлт хэрэгцээ нь буурахгүй мэргэжлүүд бас бий. Бид уншигч та бүхэндээ эдгээр ажил мэргэжлүүдийг танилцуулахаар доорх мэдээлэл бэлтгэлээ. 

Хэзээ ч хуучрахгүй эрэлт ихтэй мэргэжлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Таксины жолооч

Анхны таксины үйлчилгээ бүр Эртний Ромд үүссэн гэдэг. Өнөөдөр метро, трамвай, тэр ч бүү хэл жолоочгүй такси гэх мэт олон нийтийн тээврийн үйлчилгээ бий болж байгаа ч хүн тээврийн энэ үйлчилгээ бүрэн үгүй болчих болоогүй л байна. Том хотуудад урьдын адил шар, эрээн тэмдэгтэй мянга мянган хөнгөн тэрэг явсаар байгаа. Нийтийн тээвэр, технологи өөрчлөгдсөн ч хэн хүнийг байгаа газраас нь аваад, яг очих газарт нь хүргээд өгдөг энэ үйлчилгээ байсаар л байна.

Таксины жолооч

2 Тогооч

Ард иргэдийн амьдралын түвшин дээшилж, хүнсний бүтээгдэхүүн хүрэлцээтэй болохын хэрээр хүмүүс улам их идэж байгаа ч өөрийн гараар хоол бэлтгэх нь цөөн болжээ. Мэдээж хэн нэгэн энэ их хэрэгцээг хангах хоол, хүнсийг хийх хэрэгтэй болно. Том зоогийн газраас эхлүүлээд хямд үнийн түргэн хоолны газар, таван одтой зочид буудал, үйлдвэр байгууллагын хоолны газарт ялгаагүй тогоочийн орон зай ихээр дутагддаг гэнэ. Тиймээс энэ мэргэжил үеийн үед эрэлттэй байх ажээ.

Тогооч

3 Барилгачин, архитектурч

Барилга барих гэдэг мөнхийн үйл хэрэг. Египетийн пирамидыг барьж байсантай харьцуулахад өдгөө энэ салбарын нөхцөл байдал огт өөр болсон нь ойлгомжтой. Түрдэг тэргийн өөрөө буулгагч, эртний блок өргөгчийг өргөгч цамхаг, хүрзийг экскаватор орлодог болсон ч архитектор, барилгачин хоёрыг өнөө болтол орлох зүйл гараагүй л байна. Үнэхээр тэр гайхамшигтай сайхан сайхан барилгын зургийг хэн гаргаж, хэн барих билээ?

Барилгачин, архитектурч

4 Эмч

Анагаах ухаан хөгжсөөр байгаа ч эмнэлгийн салбарт ажиллагсдын тоо буураагүй л байна. Харин ч та бидний өмсөж зүүж байгаа, идэж ууж байгаа зүйл олшрохын хэрээр шинэ шинэ өвчин бий болж энэ бүхнийг анагаах шинэ мэргэжил, шинэ технологи бий болж байгаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх болжээ.

Эмч

5 Багш

Та хэчнээн сахилга баттай, ухаантай, өөрийн гэсэн эрмэлзэлтэй байгаад бүхнийг өндөр хурдны интернетээс сурч болох эрин зуунд амьдарч байна. Энэ бүхний ачаар хүн төрөлхтөн гэрээсээ гаралгүйгээр ур чадвараа нэмэгдүүлэн мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддаг болсон. Гэхдээ л таны сураад байгаа, тэр хичээл, дүрс бичлэгийг бэлтгэх хэн нэгэн байх хэрэгтэй нь ойлгомжтой. Хүүхэд багачуудын тухайд бол өөрөө бие даагаад сурах тухай ярихын ч хэрэг байхгүй. Тэгэхээр хүүхэд багачуудаас аваад, насанд хүрэгсдэд эрдэм мэдлэг түгээх багш мэргэжил хэзээ ч хуучрахгүй, орхигдохгүй нь ээ.

Багш

6 Хөгжимчин, зураач, яруу найрагч, жүжигчин

Бас нэгэн хэзээ ч эрэлт хэрэгцээнээс гарахгүй мэргэжлийн тоонд зохиолчид болоод ямар нэгэн уран бүтээлийг нь олонд хүргэдэг хүмүүс багтаж байгаа юм. Бүтээлийг нь шүүмжлээд, бүр үзэн ядаад л, хэрэггүй зүйл хэмээн буруутгадаг ч хүн төрөлхтөн эцсийн эцэст чухам жүжигчид, найруулагч, зураачдын зурсан зургийг биширч, дуу хөгжмийг нь сонсож, жүжиг концертыг нь үзсээр ирсэн шүү дээ. Жишээ нь тэртээ сэргэн мандалтын үеийн зургийг өнөөдөр бид таашаан үзэж байгаа гэдгийг санаарай.

Хөгжимчин, зураач, яруу найрагч, жүжигчин

7 Сурталчилгааны ажилтан

Зар сурталчилгаа гэдэг зүйл худалдаа, наймаа үүссэн тэр цагт хамт л бий болжээ. Тэгэхээр худалдлаа үгүй болсон цагт л реклам, зар сурталчилгаа хамт үгүй болно гэж олон судлаачид үздэг юм. Дэлхий дахины худалдаа наймаа жилээс жилд улам өсөж байгаа болохоор хүн бүр тэр болгон авч идэж, хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг ойлгохгүй байна. Тэгэхээр зар сурталчилгаа гэдэг үйлдвэрлэгчид, худалдаачдын хувьд нэн шаардлагатай хэргэсэл хэвээр байгаа юм. Харин ч реклам, сурталчилгааны салбарт сүлжээний маркетолгич, сайтын мэргэжилтэн зэрэг шинэ шинэ мэргэжил бий болон хүрээгээ тэлсээр байна.

Сурталчилгааны ажилтан

8 Хуульч

Хүн төрөлхтөн бий болсон цагаас л өөр хоорондоо зөрчилдөх, хувийн ашиг сонирхлын үүднээс бусдын эд хөрөнгөнд халдах гэмт үйлдэл хийсээр ирсэн. Иймдээ ч бүхий л цаг үеийн туршид хуульч эрэлт ихтэй, нэр хүндтэй мэргэжил, ажил алба байжээ. Монголд 1990-ээд оноос эдийн засагч, хуульчийн мэргэжлийг ихэд сонирхож өдгөө хуульчид ажлын байрнаасаа илүүдээд өнөөдөр наймаа арилжаа хийж, багшлах болсон. Гэхдээ л шударга сайн шүүгч, прокурор, өмгөөлөгч эрэлт хэрэгцээтэй нь хэвээр. Нийгмийн харилцаа улам нарийсахын хэрээр хууль тогтоомж төгөлдөржиж, тэр хэрээрээ түүнийг зохицуулах, мөрдүүлэх, хянаж шалгах, зөрчсөнийг нь шийтгэх, түүнийг хүний нь хувьд өмгөөлөх хэрэгцээ ихсэх юм.

Хуульч

9 Инженер

Шинжлэх ухаан техник, технологийн хөгжил дэвшлийг дагаад эрэлт ихтэй болж байгаа нэг мэргэжил бол инженер юм. Чухам инженерүүд л шинээр санаж сэдэж, зохион бүтээж, аж үйлдвэрийн хувьсгалыг хийсээр манай дэлхийг танигдахгүй болтол нь өөрчилсөн юм шүү дээ. Өнөөдөр та бидний өдөр тутмын хэрэглээ болсон машин техник, тоног төхөөрөмж олшрох тутам тэр бүхэн инженерүүдийн бүтээл гэдгийг мартаж болохгүй. Энэ сайхан, бас чухал мэргэжлийг эзэмшихийн тулд заавал аугаа их сэтгэгч байх шаардлагагүй,  хамгийн ойрын техникийн их сургуульд элсэхэд л хангалттай.

Инженер

28
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()