Жуулчдыг гайхшруулдаг Америкийн этгээд зүйлс

Дэлхий нийт аль хэдийнээ барууны, тэр дундаа Америк соёлд гүн ууссан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Америкчуудын хийдэг зарим нэг үйлдлүүд биднийг одоо ч гэсэн гайхшруулсаар байна. Бид тэдгээр үйлдлүүдээс хамгийн этгээдийг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Жуулчдыг гайхшруулдаг Америкийн этгээд зүйлс

1 Санхүү

Хэрвээ та ямар ч өргүй мөн халаасандаа ердөө 25 ам.доллартай бол та АНУ-ын нийт иргэдийн 90 хувиас илүү чинээлэг болсон гэсэн үг. Учир нь ихэнх америкчууд өртэй байдаг юм. 

Санхүү

2 "McDonalds"-д ажиллах

Судалгаагаар 8 Америк хүн тутмын нэг нь "McDonalds"-д ажиллаж үзсэн байдаг аж. Энэ нь нийт 40 сая гаруй хүн гэсэн үг.

"McDonalds"-д ажиллах

3 Авсан бараагаа буцаах

Америкийн ихэнх дэлгүүрүүд шошгыг нь аваагүй, ямар нэг байдлаар тус барааг гэмтээгээгүй бол 30-90 хоногийн дотор асуудалгүй буцааж авдаг. 

Авсан бараагаа буцаах

4 Цэцэг

Америкт та 10 центээр цэцгийн баглаа авч болно. Гэхдээ зөвхөн хэн нэгнээс уучлал гуйх гэсэн эсвэл анх удаа болзоонд явж байгаа хүмүүс цэцгийн баглаа авдаг гэнэ. 

Цэцэг

5 Гомдоох

Хэрвээ та хэн нэг Америк хүнийг гомдоовол тэд шууд л танд гомдсоноо хэлдэг. Хүн гомдоох нь тэдний хувьд хүн алахаас илүү жигшүүртэй зүйл аж. 

Гомдоох

6 Хэний ч шүүхэд өгч болно

Америкийн шүүх ямар нэг хэн ч мэдэхгүй хуулийн үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах нь элбэг байдаг. Жишээ нь, нэг эмэгтэй муураа шарах шүүгээнд хийж шатаах гэтэл нөгөө нь шарагдаад үхчихжээ. Дараа нь тэр эмэгтэй тус шарах шүүгээг үйлдвэрлэсэн компанийг "Тэжээвэр амьтан хийж болохгүй" гэсэн анхааруулга наагаагүй гэсэн үндэслэлээр шүүхэд өгч тус компаниас 1 сая ам.доллар салгаж чадсан гэдэг. 

Хэний ч шүүхэд өгч болно

7 Төрийн далбаа

Америкчууд төрийн далбаагаа хаа сайгүй өлгөх дуртай. 

Төрийн далбаа

8 Бүх зүйлд мөс хийж уудаг

Америкчууд хүйтэнд ч бай халуунд ч бай бүх уух зүйл дээр мөс хийж уудаг. 

Бүх зүйлд мөс хийж уудаг

9 Таргалалт

Америкт гурван хүн тутмын нэг нь хэт таргалалттай байдаг. Энэ үүднээс сүүлийн үед том хэмжээтэй хувцасны брэндүүд ихээхэн ашиг олох болсон гэнэ. 

Таргалалт

10 Эмийн сан

Америк эмийн сангаас та эмээс гадна согтууруулах ундаа, төрөл бүрийн амттан болоод хүүхдийн тоглоомыг ч авч болно. 

Эмийн сан

11 "911"

Хэрвээ та Америкт амьдардаг бол ганцхан "911"-рүү залгаад цагдаа, түргэн, гал команд гээд бүхий л яаралтай тусламжийн үйлчилгээг авч болно. 

"911"

12 "Apple"

Америк хүмүүс засгийн газраасаа илүү "Apple"-д итгэдэг. 

"Apple"

13 Үхрийн орон

Америкт дэлхийн хамгийн олон тооны буюу нийт 94 сая үхэр амьдардаг. 

Үхрийн орон

14 Пицца

Америкчууд өдөрт 400 мянган метрийн урттай тэнцэх хэмжээний их пицца иддэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь манай орны газар нутгийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээ юм. 

Пицца

15 Юм урлах

Америкчуудын ихэнх нь ямар нэг зүйл урлах дуртай байдаг.

Юм урлах

16 Гудамжны хувцаслалт

Америкчууд гудамжинд гарахдаа хүссэнээ өмсдөг. Та бүр том хотын гудамжаар дотуур хувцастайгаа явсан ч таныг шүүмжлэх хүн байхгүй. 

Гудамжны хувцаслалт

17 Бичгийн соёл

Хэдийгээр Америкт бичиг үсэг тайлагдаагүй хүн бараг байдаггүй ч ихэнх иргэд нь үг үсгийн алдаатай бичдэг. 

Бичгийн соёл

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()